Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын ЗХЖШ-ын дарга нарын цахим хурал болов
ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг өнгөрсөн долоо хоногт Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын цахим хуралд оролцлоо. Уг хурлыг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч адмирал Акулино удирдан 2022 онд бүс нутгийн орнуудын дэвшүүлж буй стратегийн үндсэн чиглэлийн тухай санал бодлоо солилцсон юм.
Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг уг хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Зэвсэгт хүчин 2022 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэнэ, мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шинээр цэргийн баг оролцуулах, дотоодын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт оролцох, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр төр, засагт дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлж буй талаар дурдлаа.
Сонирхуулахад, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар ирэх 7 дугаар сард Австралид хуралдана гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.156] 2022-01-18 02:21:56
Мундаг өндөр боловсролтой чадварлаг ренжер хүн дэ. Амжилт
LISA [197.210.54.75] 2022-01-17 10:56:23
Хөөх, би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэдэнтэй холбоо барьж, түншлэх сайн бизнес санаа хайж байна. SERVICES@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM HTTPS://ECTBANKS.COM/REG/
Зочин [148.253.16.189] 2022-01-17 10:22:00
Англи хэлэнд төгс Жанжин штабын даргатай байх цаг ирдэг л юм байна