Коронавируст халдварын омикрон хувилбараас сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж

Aдмин / Нүүр

Монгол Улсын хүн амын дунд коронавируст халдвар (Ковид-19)-ын омикрон хувилбарын тархалт 80 хувьд хүрч, хүндрэл, нас баралт гарах, эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын даац хэтрэх, эмч, эмнэлгийн ажилчдын хүний нөөц хүрэлцэхгүй болох зэрэг эрсдэл, хүндрэл үүсч болзошгүй байна.

Монгол Улсын Засгийн Газар, УОК-оос хүн амыг коронавируст халдвар (Ковид-19)-ын омикрон хувилбараас хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийгэм, иргэдэд чиглэсэн дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгаа, санал дээр үндэслэн гаргаж та бүхэнд хүргүүлж байна.

Зөвлөмж 1. Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлэх

Засгийн Газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг бүх шатанд чанд мөрдөж ажиллах.

0-5 насны хүүхэдтэй эх (эцэг)-ийг зайнаас ажиллуулах, ээлжийн хуваарьт оруулах, эрсдэлт бүлгийг халдвараас урьдчилан сэргийлэх

Зөвлөмж 2. Хөдөлгөөнийнягтралыг бууруулах арга хэмжээ авах

Байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын онцлогоос хамааран ажилчдыг ээлжээр болон цахимаар ажиллуулах, ажлын байранд ирэх, явах цагийн хуваарьт зохицуулалт хийх (ажлын эхлэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00, цайны цаг 11:00-14:00 гэх зэргээр зохицуулах).

Зөвлөмж 3. Хязгаарлалтын арга хэмжээ авах, олон нийтэд нээлттэй зарлах

Нутаг дэвсгэрийн хэмжээнд долоо хоногийн дундаж үзүүлэлтээр өвчлөл 1 дахин ихэсвэл худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох, 2 дахин ихэсвэл хөдөлгөөний хязгаарлалтыг 70% бууруулж халдварын тархалтад хяналт тавих.

Тухайн шатны онцгой комиссын шийдвэрээр байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хөл хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлах арга хэмжээг нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй нөхцөлд хууль тогтоомжийн хүрээнд авах.

Эрүүл мэндийн байгууллагын нөөц, орны бэлэн байдлыг хангах, коронавирусын түргэвчилсэн болон бх-ПГУ шинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх.

Зөвлөмж 4. Дараах тохиолдолд иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх

Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хязгаарлалтын арга хэмжээ авсан үед коронавирусын эсрэг вакцины 3,4 дүгээр тунд хамрагдсан, омикрон хувилбараар өвдөөд эдгэрсэн (2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш батлагдсан) иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх.

Зөвлөмж 5. Сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, шинэлэг хэлбэр ашиглах

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдвараас сэргийлэх сурталчилгааг насны онцлогт тохируулан төрөл бүрийн хэлбэр (ТВ, Facebook, Tik tok, Twitter, Youtube, Instagram,Telegram, Snapchat, Viber, Clube House)-ээр бэлтгэх, түгээх.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, иргэдийг ирж үйлчлүүлэхийг уриалсан зар сурталчилгааг хязгаарлах, хяналт тавих.

Зөвлөмж 6. Дотоод орчинд амны хаалт зүүх, агаар сэлгэлтийг тогтмол хийх

Омикрон хувилбар нь аэрозоль буюу агаар, жижиг дуслаар халдах тул мэс заслын маск, N95, FFP2 -ийг хэрэглэхийг зөвлөх.

Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг ашиглах асуудлыг нэгдүгээрт тавих.

Дотоод орчинд агаар сэлгэлтийг тогтмол хийж хүн хоорондын зай барих.

Амны хаалт, агаар сэлгэлт, агааржуулалтын асуудлыг олон улсад чухалчлан үзэж байгаа тул сар шинийн баяр, нийтийн хамарсан арга хэмжээний үед олон хүн бөөнөөр цугларах асуудлыг аль болох хойшлуулах, хязгаарлах арга хэмжээг бүх шатанд авах.

Зөвлөмж 7. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах

Аймаг орон нутаг, алслагдсан сум суурин, баг, айл өрхөд нэн түрүүн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, зайнаас үзүүлэх эмнэлэг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангуулах.

Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.244] 2022-01-19 01:06:15

Цар тахал дэлхийн бүх орноор эрчимтэй тархаж гурван тэрбум хүнийг үхүүлээсэй. Хүмүүсийн тоо толгой жоом шиг хурдацтай өсөж байгаль орчин бохирдуулж сүйтгэж уур амьсгалд өөрчлөлт оруулж байгаа болохоор гурван тэрбум хүн цар тахалаар үхэхэд буруудах юм байхгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.