Шалгагдаж буй авлигын хэргүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Саудын Арабын Засгийн газраас танилцуулав
Саудын Арабын Авлигыг хянах, тэмцэх газар (Назаха гэж нэрлэдэг) нь шалгагдаж буй авлигын гэмт хэргүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Лхагва гаригт өгөв.
Эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр хоёр газрыг 4,461,500 саудын риалын (1,189,337 доллар) хахууль авч нэгэн бизнес эрхлэгч, түүний эгч хоёрт шилжүүлсэн хэргээр нотаритач болон түүний дүүг, 15 иргэний өмчлөлд байсан ихээхэн хэмжээний газрын нөхөн олговор олгуулж өгнө хэмээн 10 сая саудын риалын хахууль авсан Хилийн цэргийн бригадын генерал асаныг, 350,000 риалын хахууль авч 435,000 риалын ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан хэмээн акт үйлдсэн хотын захиргааны удирдах албан тушаалтныг тус тус баривчилсан талаар мэдээлсэн байна.
Мөн хахууль авч вакцин хийлгээгүй иргэдэд вакцинд хамрагдсан тухай лавлагааг гаргаж өгсөн Эрүүл мэндийн яамны 9 ажилтан, гадаадын зуучлагч 6 иргэний асуудал, хууль бусаар оршин суугаа иргэдийг дарамтлан мөнгө нэхдэг байсан Дотоод хэргийн яамны нэг ажилтныг зуучлагчийн хамт гэмт хэргийн бүлэг байгуулсан асуудлаар баривчилсан зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Эдгээр хэргүүдийг шалгаж шүүхэд шилжүүлсэн ба зарим нь шүүхээс шийдвэрлэгдсэн байна. Хахууль авсан нотариатчид шүүхээс 7 жилийн хорих ял, 700,000 риалын торгууль ногдуулсан бол хахууль өгсөн бизнес эрхлэгчид 5 жлийн хорих ял оноож, 500,000 риалаар торгосон байна.
Дотоод хэргийн яамны Үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргыг хөрөнгө шамшигдуулсан, хуурамч бичиг баримт ашигласан, мөнгө угаасан асуудалд буруутган шалгасан ба шүүхээс түүнд 9 жилийн хорих ял, 1,020,000 риалын торгууль ногдуулжээ. Энэхүү хэрэгт хамтран оролцсон бизнес эрхлэгчид шүүхээс 7 жилийн хорих ял, 500,000 риалын торгулуь ногдуулж хувьдаа завшсан 3 сая риалыг эргүүлэн төлөх, хорих ял эдэлж дууссаны дараах 3 жилд зорчих эрхийг нь хязгаарлан шийдвэрлэжээ.
Иргэдээс төлбөр авч виз олгож байсан Элчин сайд асанд шүүхээс 6 жилийн хорих ял, 300,000 риалын торгуулийн ял оноосон байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө хэмээн иргэнээс 30,000 риал нэхсэн прокурорын ажилтанд 3 жилийн хорих ял, 30,000 риалын торгуулийн ял оноосон байна.
Улмаар цаашид ч албан тушаалын байдлаа ашиглан олон нийтийн эрх ашигт хохирол учруулсан этгээдийг илрүүлэн шалгаж ял шийтгэлийг оногдуулах болно хэмээн мэдэгдэв. Албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэхээ больсон, тэтгэвэрт гарснаас үл хамааран шалгах болно, учир нь авлигын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй юм. Авлигыг үл тэвчих бодлого хэрэгжих болно хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж: https://www.arabnews.com/node/2008101/saudi-arabia
Сэтгэгдэл
иргэн [66.181.189.58] 2022-02-10 12:04:17
МАН-ын луйварчид төрд байсан болон байх ямарч үед бузар булай бүхэн бугшиж байх нигууртай ажгуу .Авилгалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 100-150 жил болгон өөрчлөх хэрэгтэй.
Иргэн [202.9.40.42] 2022-01-30 06:24:20
Ийм л шудрага төр, хууль хэрэгтэй дээ. Монголын хууль хэзээ ингэж шулуун шудрага шийддэг болго доо. Төр, улс орныг доройтуулсан ноходууд ямар ч ял, зэмгүй үлдэж ил далд төр, ард түмнийг хооронд нь турхираад л байгаад байгааг Монголын ард түмэн харж л байна. Монгол төр хэзээ нэг төр шиг болно доо
Зочин [82.144.201.2] 2022-01-28 07:59:36
Бидэнд ямар хамаа бнаа..