Ариутгалын болон ариун цэврийн багц хүлээлгэн өглөө

Aдмин / Боловсрол

Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагаа 2022 оны 2 дугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.

Хүүхдийн сурч боловсрох эрхийг ямар ч цар тахал таслах ёсгүй. Тиймээс сургууль цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн ЕБС, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны тусгаарлөх өрөөний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах шаардлага тулгарсан.

Урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмд тавигддаг шаардлагыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр 100% шийдвэрлэх боломжгүй энэ цагт НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлаг хамтран Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгтэйгээр 948 цэцэрлэг, 672 сургууль, 540 дотуур байранд нийт 435,6 сая төгрөгийн ариутгал, ариун цэврийн багцыг нийлүүллээ.


Сэтгэгдэл

зочин [192.82.82.246] 2022-02-07 16:50:46

Гадаадын ба олон улсын байгууллагаас мөнгө төгрөг, эд зүйлс, зээл тусламж гуйдаг арга барилаасаа Монгол улс хэзээ татгалзах, салах вэ? Янз бүрийн нэртэй багц гэгчийг ард иргэдэд үнэтэй, үнэгүй тараах нь зөв үү? Энэ бүхэн Монголчуудыг залхуу арчаагүй болгож, бэлэнчлэх сэтгэлгээтэй, халамж тусламж шүтсэн, ажилгүй орлогогүй идэвхгүй байдалд дасгаж аажимдаа оюуны хомсдол, хоосролтой, архин далайд живсэн, омог ааш авир ихтэй, хэтэрхий шуналтай хэрцгий байдал руу түлхэж байна уу? 70 орчим сая малтай, зөндөө их газрын баялагтай 3-хан сая Монголчууд яагаад нэн ядуу буурай, ийм дорой, хүлцэнгүй, хэт их утаатай бохирдолтой орчинд амьдарна вэ? Ард иргэд ядуу тарчиг, бүсээ чангалж амьдраад, зарим хүмүүс хэтэрхий баян тансаг, бүсээ суллаж амьдраад байна уу? Энэ сайхан эх орондоо Монголчууд хэзээ аз жаргалтай, сэтгэл хангалуун, хэнээс ч үл хамааран сайхан амьдрах вэ? Монгол сайхан газар шороон дээрээ Монголчууд маань үеийн үед, үрийн үрд эрх чөлөөтэй, жаргалтай, тусгаар сайхан ажиллаж амьдраасай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.