ЭМЯ: Шинээр Коронавирусийн 834 тохиолдол бүртгэгдэж, НЭГ иргэн НАС БАРЛАА

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 834 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 459,368 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 479 нь Улаанбаатар хотод,
  • 355 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас нэг иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,077 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,167 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20,637 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 1,723
  • Хүндэвтэр – 3,855
  • Хүнд - 541
  • Маш хүнд – 48 хүн байна.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.68.201] 2022-02-16 04:38:40

Халдварын тоог мянгаас хэтрүүлж болохгүй гэж шүгэлддэг данх үүрэг өгчээ дээ, хятад ах нар чинь дорноговь, өмгөговь ногоон бүс гэж худлаа бүлтэрдэгийг чинь мэдэж л байгааш дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.