Камила Валиева: Уран гулгалтад бүхнээ зориулахын тулд бусад спортоо орхисон

Aдмин / Гадаад мэдээ

Бээжингийн XXIV Өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиева дээд амжилт тогтоож, олныг бишрүүлээд байгаа билээ. Тэрбээр допингийн асуудалд холбогдож сэтгэл зүйн хувьд сайнгүй байсан ч эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлдөө мягмар гарагт оролцож I байрт шалгарлаа. Харин өнөөдөр тэр чөлөөт үзүүлбэрээ үзүүлнэ. Түүний олимпоос өмнө “Sport.ru” сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Амжилтад хүрэхэд нас хамаагүй гэдгийг харуулсан шинэ од Камила Валиева хүүхэд нас, уран гулгалтын спортын замнал болоод хоббиныхоо талаар ярьжээ.

-Уран гулгалтаар хичээллэх болсон түүхээсээ сонирхуулахгүй юу. Балет, гимнастикаар мөн хичээллэж байсан байхаа?

-Намайг гурван настай байхад ээж уран сайхны гимнастикийн дугуйланд явуулсан. Тухайн үед энэ спортоор хичээллэхэд би хэтэрхий балчир байсан санагддаг. Харин уран гулгалтаар хичээллэж эхлэхэд илүү амархан санагдсан. Тиймээс шаргуу хичээллэх амлалт өгсөн юм. Үүнээс жилийн дараагаас давхар гимнастикаар хичээллэж, балетын сургуульд явж эхэлсэн. Гэхдээ уран гулгалтад бүхнээ зориулахын тулд таван настайдаа бусад спортоо орхисон. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, мөсөн дээр гулгах нь надад маш их таалагдсан. Хоёрдугаарт, миний дасгалжуулагч Ксения Семёновна бидэнд шинэ элементүүдийг зааж өгсөн нь миний сэтгэлийг татсан. Мөсөн дээрх эхний хичээл жинхэнэ сорилт байсан. Би алхам тутамдаа шахам унасан ч эргэж босож дасгалаа үргэлжлүүлсээр л байлаа. Гэтэл орой нь халуурчихсан.

сонин mn

-Анхны тэмцээнийхээ тухай дурсамжаа хуваалцвал?

-Анхны тэмцээний шагнал гардуулах ёслолыг хүлээж байхдаа маш их даарснаасаа өөр юуг ч санадаггүй. Гэхдээ “Валенки”-д анх удаа оролцох үеэрээ Москвагаар аялж байснаа их тод санадаг. Тэр үед би ялж, өөрийн биеийн талтай тэнцэх хэмжээний том цом авсан. Үүнээс хойш уран гулгалтын тэмцээнүүдэд оролцох их дуртай болсон.

Оросын үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс авсан мөнгөн медаль бол миний карерь дэх хамгийн үнэ цэнэтэй шагнал юм.

Үнэхээр ширүүн тэмцээн болсон шүү.

-Уран гулгалтаа орхих тухай бодож байсан уу?

-Миний дасгалжуулагч Этери Тутберидзе /олимпод хамт оролцож байгаа.сур/ нэг удаа уран гулгалтаа орхиход тун ойрхон байгаа тамирчныг хайрлаж явдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гурван жилийн өмнө би энэ спортоор хичээллэх итгэлээ алдсан гэж хэлж чадахгүй ч сорилтын үе таарсан. Өөр зүйл туршиж үзэх хүсэл төрсөн гэх юм уу даа. Ийм үед надад итгэж, багтаа авсан Этери Тутберидзе багшдаа үнэхээр их талархдаг. Тэрбээр “Russian Cup”-ийн дараа “Чи надад чамайг магтах боломж олгосонгүй” гэж хэлсэн нь маш их урам зориг өгсөн. Зарим тэмцээний үед хоёр улирлын турш гулгах шаардлага гардаг. Энэ нь огт хэцүү санагддаггүй. Учир нь хөгжимчид, бүжигчид, жүжигчид бүгд урт хугацааны тоглолт хийдэг. Энэ нь бидний мэргэжлийн ердөө нэг хэсэг.

-Дөрвөлсөн харайлт бол уран гулгалтын хамгийн хэцүү техник. Үүнийг хэзээ сурсан бэ?

-Удаан хугацааны турш оролдсоны эцэст хамгийн анхны дөрвөлсөн харайлтаа 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдрөөрөө сурсан. Насанд хүрсэн хойноо олон эргэлттэй үсрэлт хийх боломжтой эсэхийг мэдэхгүй байна. Нэг удаагийн дасгалаар хэдэн удаа эргэж байгаагаа тоолдоггүй. Учир нь үргэлж ижилхэн байдаггүйгээс гадна хамгийн бага болон хамгийн их гэсэн хязгаар байхгүй. Дасгалжуулагч дараагийн элементээ хий гэж хэлэх хүртэл эргэнэ.

-Хамгийн хүнд гэмтлээ хэзээ авч байсан бэ?

-Сургуулилтын үеэр бэртэх тохиолдол олон гарна. Хамгийн анх биеийн тамирын заалан дахь бэлтгэлийн үеэр гарынхаа чигчий хурууг хугалж байсан. Гараа гипстүүлсэн ч үргэлжлүүлэн дасгалаа хийсэн дээ. Үүнээс гадна “Junior Grand Prix Final” тэмцээнээс өмнө 13 настай байхдаа хөлөө хугалсан. Энэ үед би өглөө бүр “Хурдан эдгэх юмсан” гэсэн ганцхан хүсэлтэй сэрж байлаа. Биеийн өвдөлтөөс гадна сэтгэл зүй хүнд байсан. Учир нь алдах вий гэж айхаас гадна өвдөлтөө тэсэж гарах зайлшгүй шаардлагатай болсон. Бэртлээсээ болоод дөрвөлсөн харайлт хийж чадаагүй. Үүнээс үл шалтгаалан алт авсан ч тэмцээн бүрт ийм боломж тохиохгүй гэдгийг би ухаарсан. Учир нь ялалт надаас бус өрсөлдөгчийн техникээс хамаардаг.

-15 настайдаа олимпод өрсөлдөх амаргүй байх болов уу?

-Надад их туршлага байхгүй болохоор хэлж мэдэхгүй юм. Олимпод оролцох эрхээ аваад итгээгүй. Учир нь олимпийн талбайд их ширүүн тэмцээн болох нь ойлгомжтой. Олимпод оролцох насанд хүрсэн гэж боддоггүй байлаа. Гэхдээ олимпод оролцохыг мөрөөдөх, зорилготойгоор оролцох хоёр эрс өөр юм билээ.

-Үлгэр дуурайлал авдаг уран гулгагч бий юу?

-Шүтэж биширдэг уран гулгагчид бий. Надтай ижил аян дээр гулгаж байгаа уран гулгагчдын үзүүлбэрийг үзэх дуртай. Мөн дэлхийн шилдэг бүжигчид болох Майя Плисецкая, Диана Вишнева, Сильви Гильем нарын балетын тоглолтуудыг үзсэн. Гэхдээ ямар ч үед өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг.

-Яагаад балетын тоглолтууд үздэг юм бэ?

-Уран сайхны болон техникийн үзүүлбэрийн хоёр төрөлд хүчээ сорихыг хүсдэг.

Уран гулгалт бол олон чадварын нэгдэл юм. Тамирчин, бүжигчин, модель, хөгжимчин, стилистээс гадна makeup artist байх ёстой.

Нэг ёсондоо “спортын театр” юм уу даа. Орос ардын ая, сонгодог хөгжим эсвэл орчин үеийн дуунууд гэсэн өөр өөр ая туршиж үзэх дуртай. Гэхдээ би өсөж хөгжиж, өөрчлөгдөж байна. Тиймээс надад ямар ая тохирохыг дасгалжуулагч нар минь сайн мэднэ.

-Уран гулгалтаас өөр таны сэтгэлийг татдаг зүйл юу вэ?

-Би бүжиглэх үнэхээр их дуртай. Бас шинэ хотод очих бүртээ унадаг дугуй унаад огт мэдэхгүй газруудаар явах дуртай. Мөн музейд зочлох нь надад маш их таалагдсан. Бас сургуулилтынхаа хажуугаар “Instagram”-аа хөтөлдөг. Намайг дэмжиж байгаа фэнүүдийнхээ сэтгэгдлийг унших сайхан мэдрэмж өгдөг. Бүгдэд нь баярлалаа.

-Нэг өдөр тань хэрхэн өнгөрдөг бэ?

-Уран гулгагчийн нэг өдөр их урт үргэлжилнэ. Биеэ халаана. Мөсөн дээр сургуулилт хийнэ. Бүжгээ давтана, амарна, жазз хөгжим сурна гээд л олон дасгал хийнэ. Шинэ хөдөлгөөн бүр их бүтээлч байдал, урам зориг шаарддаг. Тэмцээнүүд дээр бүжиг, өөрийн уран чадвар, хувцаслалт, нүүр будалт, үсний засалт гоё байхаас гадна цэвэрхэн техниктэй гулгах ёстой. Бас хичээлээ хийнэ. Дэлхийн хаанаас ч, тэмцээний үеэр ч цахимаар суралцах боломжтой нь хичээл, спорт хоёроо хослуулахад хялбар санагдаж байгаа.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Riomonddib [213.178.52.253] 2022-03-28 15:18:10

The energy massage inSoho it today skill give away bliss. The Soapy massage - on the influence on clients is meant practically unlimited available opportunities actions on bodily, and consequently, and psychoemotional state of health friends. Dear gentlemen! In school sensual massage women will hold erotic 4hands massage. Similar swedish massage, as in principle, and relaxation, influences on some area human body, this give a chance male gain strength. Systematically visiting the four hands massage for clients, you guarantee himself excellent sexual relaxation. And while, french massage and not violates practically any prohibitions, for the reason it&apos;s not about sexual contact. <a href=https://617276492d813.site123.me/>Как создать блог на Blogger 2021 Блог для чайника от А до Я</a>

зочин [66.181.177.172] 2022-02-18 17:49:59

оросын казаньд төрсөн татар охин

Ариунаа. MGL [139.5.218.152] 2022-02-18 03:01:13

Мундаг охинд баяр хүргэе. Чи дэлхийд N1 шүү. Чи ялагч.

Зочин [66.181.161.87] 2022-02-17 12:50:45

Ийм жаахан охиныг элдвээр хэлдэг чи ёстой сэтгэцийн гажигтай

Зочин [103.10.21.229] 2022-02-17 08:12:17

oros yshka

Наран. Н [64.119.24.202] 2022-02-20 04:21:01

Уран гулгадаг охины талаар Бүдүүлэг сэтгэгдэл бишсэн этгээд эрүүл биш

Наран.Н [64.119.24.202] 2022-02-20 04:18:39

Энэ этгээд лав эрүүл биш .

Зочин [122.201.31.231] 2022-02-17 11:57:09

Chi yostoi teneg amitan bn. Mundag uran gulgagch oxin bn shu.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.