ЭМЯ: Шинээр Коронавирусийн 525 тохиолдол бүртгэгдэж, 2 иргэн НАС БАРЛАА
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 525 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 463,380 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 293 нь орон нутагт,
- 232 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 2,089 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,409 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 784 нь хүүхэд бол 208 нь жирэмсэн эмэгтэй байна.
Мөн хөнгөн хэлбэрийн оноштой 11,429 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 881
- Хүндэвтэр – 2,185
- Хүнд - 294
- Маш хүнд – 49 хүн байна.
Сэтгэгдэл
Zochin [150.129.142.222] 2022-02-24 05:49:27
Baga bagaar yavj bna shvv.
Иргэн [43.242.243.122] 2022-02-23 06:05:07
Өвялөл буураагүй хцдлаа мэдээ тавихаа боль шүгэлдджг данх огцор