У.Пүрэвсүрэн: Ижий бүрийн өргөсөн сүүн цацал хилийн багана дээр очиж дусдаг
Хилийн 0224 дүгээр тусгай салбар “ХЦДБЧ”-ын захирагчийн I дүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа, Соёлын тэргүүний ажилтан, яруу найрагч У.Пүрэвсүрэнг “Монгол Улсын төлөө” булангийн зочноор урилаа.
-Таныг уншигчид яруу найрагч гэдгээр нь сайн мэддэг. Гадаа хавар болж байна. Хамгийн сүүлд ямар шүлэг тэрлэв?
-Хүний амьдралыг би дөрвөн улиралтай зүйрлэдэг. Хавар мэт ургаад, зун мэт цэцэглэж, намар мэт гандаад, өвөл мэт хайлж дуусдаг. Ганцхан жил шиг цаг хугацаа. Энэ хугацаанд хүн өөрийнхөө хувь тавиланг яаж үргэлжлүүлэх, яаж дурсагдах, хэрхэн дуусгах вэ гэдэг нь өөрөөс нь л шалтгаалдаг. Миний хувьд шүлгийн бодол санаа ихэвчлэн намар хөглөгддөг. Намрын улиралд хамгийн даацтай уран бүтээлүүд минь төрсөн байдаг. Хамгийн сүүлд “Цаг хугацааны зүүд” гэсэн шүлэг тэрлэлээ.
Таны хувьд жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Ямар хувь тохиолоор цэргийн байгууллагатай холбогдов?
-Би СУИС-ийг төгсөөд Увс аймгийн театрт хоёр жилийн гэрээтэй ажиллахаар очсон. Тус аймаг хилийн хоёр ангитай. Тухайн үед бид төвийн хилийн ангитай уялдаатай ажилладаг байлаа. Захирагч нь Л.Батсүх гээд хурандаа байсан юм. Оросоос төлөөлөгч, зочид их ирнэ. Тэр үед нь би тоглолтыг нь найруулж, хөтөлдөг байлаа. Удахгүй захирагч маань Сэлэнгэ аймаг руу шилжиж ажиллахаар явахдаа надад Сэлэнгэд ажиллах санал тавьсан юм. Тухайн үед би зөвшөөрөөгүй. Үүний дараа намайг хотод ирчихсэн байхад дахин холбогдоод Сэлэнгэд хилчдийн баярт зориулсан тоглолтыг найруулах санал тавьсанаар энэ аймагтаа таван жил ажилласан түүхтэй.
-Тэгээд л Сэлэнгэд үлдчихсэн юм уу?
-Тухайн үед Л.Батсүх хурандаа удирдлагуудад энэ залууг л авч үлдмээр байна гэсэн санал тавьсан юм шиг байгаа юм. Тоглолтын дараа намайг аваад Сайхны хөтөл, хилийн зурвас дээр аваачсан юм. Тэр үед би Монгол Улсын хилийн хоёр багананы хажууд зогсоход нэг л сонин мэдрэмж төрсөн. Энэ хилийн багананаас цаашаа нэг алхахад хүний нутаг, яг миний зогсож байгаа газар миний нутгийнх. Хэрэв энэ багана жаахан наана байсан бол энэ хэсэг тэр чигээрээ хүний нутаг болох байжээ гэсэн бодол төрсөн. Яагаад ч юм тэр үед эх оронч үзэл давамгайлсан байх. Гэнэт үлдчихмээр санагдаад ээж, эхнэр лүүгээ ярьсан чинь “Үлдмээр байвал өөрөө л шийд” гэж хэлсэн. Тэгээд л энэ сайхан газар энэ мундаг хүмүүстэй хамтраад эх орны тухай, хилийн тухай уран бүтээл хийе гэж зориглоод үлдэх шийдвэр гаргаж байлаа.
-Мэдээж таван жилийн хугацаанд олон уран бүтээл туурвисан байх?
-Монголын хилчдийн сүлд бүтээл болж, эгшиглэсээр байгаа “Эх орон тайван байна” дуу минь хил дээр “төрсөн”. Энэ бүтээл гурван бадагтай, энэ бадгууддаа Монгол Улсын хилийн гурван үеийн түүхийг багтаасан. Тиймээс ч яруу найргийнхаа хувьд цар хүрээ өргөнтэй. Ихэнх цэрэг эх орны дуу марш байдаг. Харин энэ дуу уянгын мөртлөө цэргийн суурьтай гэдгээрээ онцлог болсон юм болов уу.
-Өөрөө хил дээр ажиллаж байсан хүний хувьд яг хилчдийн амьдралыг зураглаач?
-Говийн хилийн ангийг төсөөлье. Улайсан говь, тэнд шувуу ч ангадаг. Түүгээр явсаар хилийн зурвас дээр очоод тулахад нэг жижигхэн харуулын байранд нэг ахлагч хэдэн цэрэгтэйгээ “Монгол Улсын хил тайван байгааг илтгэе” гээд ёслоод зогсож байдаг. Тэр хүн насаараа хилийн зурвас манаж байна. Мэдээж өөрийн мөрөөдөл, зорилготой байсан. Түүнийг дагаад нэг бүсгүй ажлаа, мөрөөдлөө орхиод дагаад ирчихсэн байдаг. Тэгэхээр хилчдээр, тэдний гэр бүлээр бахархахгүй байхын аргагүй. Монгол ижий бүхэн “Төрийн минь сүлд өршөө, Монголын минь хил тайван байг” гэж сүүн цацлаа өргөдөг. Ижий бүрийн өргөсөн сүүн цацал хилийн багана дээр очиж дусдаг юм. Тиймээс эдгээр хилчдийнхээ алдар гавьяаг мөнхлөх, сэтгэлийг нь өргөхийн тулд ХЦДБЧ байхаас, сайн уран бүтээл хийхээөс өөр сонголтгүй гэж би боддог юм.
-Цар тахлаас шалтгаалаад урлагийн байгууллагууд маань хоёр жил гаруй зогсонги байдалтай байлаа. Одооноос л хөл хорио сулраад үйл ажиллагаа хэвийн болж байх шиг байна?
-Хэдийгээр үзэгчдэд уран бүтээлээ хүргэх цаг хугацаа нь хязгаарлагдмал байсан ч тэргүүлэгч уран бүтээлч буюу уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд нэлээдгүй бодох, шинэ санаа эрэлхийлэх боломж бий болсон. Уран бүтээл дээрээ тогтож суух, даацтай бүтээл гаргах түлхэц боллоо гэж харж байна. Хэдийгээр Монгол Улс хилээ хаасан ч бүтээгч хүмүүсийн тархины хилийг хаах боломжгүй учир уран бүтээлээ туурвих, өмнөх бүтээлүүддээ дүн шинжилгээ хийх гээд нэг талаар энэ хоёр жил үр өгөөж, бүтээмжтэй өнгөрсөн гэж бодож сууна.
-Тэгвэл одоо л бодож, төлөвлөж, зорьсон уран бүтээлээ хийх цаг нь боллоо гэж та харж байна уу?
-Ирэх жил Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ой болно. Ойн хүрээнд манай чуулга үндсэн үүргийнхээ дагуу том хэмжээний уран бүтээлүүдээр бэлэг барих учиртай. Тиймээс Монгол орны дөрвөн зүг найман зовхист байгаа хилчдийнхээ дундаас авьяастай уран бүтээлчдийг шалгаруулах хилчдийн урлагийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгарсан уран бүтээлчдээ ойн хүндэтгэлийн тоглолтдоо оролцуулах юм. Манай чуулга улсынхаа хэмжээнд үнэ төлбөргүй тоглодог, нүүдлийн статустай ганцхан чуулга. Бид эх орныхоо хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид болоод тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хил орчим ажиллаж, амьдарч байгаа ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх үндсэн үүрэгтэй.
-Үүргийнхээ дагуу хилчиддээ хэр ойр хүрч, үйлчилж байна?
-Бид хоёр жилд нэг удаа Монгол Улсын хилийг бүтэн тойрсон байх үүрэгтэй. Сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалаад энэ ажил нэлээд доголдсон тал бий. Гэхдээ цахим орчин хөгжсөн учир онлайн тоглолтуудыг зохион байгууллаа. Энэ хугацаанд анир чимээгүй, суурин газраас хол хилийн зурваст албан үүргээ гүйцэтгэж суугаа хилчид маань мэдээж урлаг соёлоор цангаж, уран бүтээлчдээ санасан байгаа. Тиймээс энэ жилийн хувьд илүү шинэлэг, чанартай, өвөрмөц уран бүтээлээр бэлэг барихаар төлөвлөгөөгөө нарийн гаргаж, ажиллаж байна.
-ХЦДБЧ-ын үндэс суурь нь хэзээнээс эхтэй вэ. Дарийн утаа үнэртэж, дайнд хүртэл оролцож явсан гэх түүх байдаг юм билээ?
-Монгол Улс гэж байгаа бол дархан хил байна. Хил байгаа бол тэнд хилчид байна. Манай улс хилээ хамгаалуулж байгаа учир тухайн хүмүүст цалин хөлснөөс эхлээд хангамж өгөх учиртай. Үүнд нь хувцас хэрэглэл, соёл урлагийн арга хэмжээ багтдаг. Тиймээс манай улсын хил бүрэлдэн тогтсоноос эхлээд л хилийн цэргийн чуулгын улбааг ярьж болно гэж би боддог. Харин орчин цагаар бодвол чуулга маань 78 жилийн түүхийг бичиж байна. Он цагийн салхинд манай чуулга мандан бадарч, дайны утаа үнэртэж явсан үе бий. Баруун хилийн тулгаралтад оролцож, амь эрсдсэн уран бүтээлчээ чуулгынхаа тугаар ороож авчраад хөдөөлүүлж байсан гашуун түүх ч байдаг.
-Нэг хэсэг танай чуулга ЦДБЭЧ-тай нэгдэж байсан. Яагаад буцаад салчихсан юм бол?
-Тухайн үеийн яам, тамгын газрын буруу бодлого, шийдвэрээс болоод чуулга маань татан буугдаж, ЦДБЭЧ-тай манайхыг нэгтгээд Бүх цэргийн дуу бүжгийн чуулгыг байгуулж байсан. Гэвч удалгүй энэ хоёр байгууллага тусдаа байх учиртай юм байна гээд эргээд салгасан түүхтэй. Одоогоор манай чуулга найрал дуу, найрал хөгжим, бүжиг анги, эстрад дуу хөгжмийн “Хилчин” хамтлаг гэсэн мэргэжлийн үндсэн дөрвөн ангид хуваагдаж байна. Үүнээсээ улбаалаад найрал хөгжим маань дотроо үндэсний хөгжим, үлээвэр хөгжмүүд нь дахин хоёр хуваагддаг. Зөвхөн хөгжим анги гэхэд тав салах жишээтэй. Эдгээр уран бүтээлчид маань Монгол Улсын таван хил рүү зэрэг гарах бололцоотой. Хөгжим дээрээ суурилаад дуучид, хөгжимчид маань хуваагдаад уран бүтээлээ хүргэдэг.
-Уран бүтээлч авахдаа ямар шалгуур тавьдаг вэ?
-Бид уран бүтээлийн багаа мэргэжлийн уран бүтээлчдээр бүрдүүлдэг. Манай чуулгын нэг онцлог нь дуучид маань бүгд солист буюу гоцлол дуучны түвшинд байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Жишээлбэл, дуурийн театрт зөвхөн найрал дуунд зогсдог дуучид гэж тусдаа байдаг бол манайд тийм боломж байхгүй. Тиймээс чуулгын маань босго жаахан өндөр. Дуучин авахдаа сонгон шалгаруулалт зарладаг. Энэ уламжлалынхаа дагуу саяхан хоёр дуучнаар бүл нэмээд байна.
-Таны хувьд 12 жил чуулгынхаа ерөнхий найруулагчаар ажилласан. Уран бүтээлчийн хувьд баримталдаг хамгийн гол зарчим тань юу байв?
-Би драмын чиглэлийн найруулагч. Тиймээс концертыг зохиомжтой хийхийг, тухайн концертийг үзсэн хүн нэг зүйл ухаараад гараасай гэж хүсч ажилладаг байлаа. Жишээлбэл, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойд зориулсан тоглолтоо Хүннүгийн үеэс эхлээд газар бол лусын үндэс гэсэн санааг илэрхийлж, өнөөдрийн Монгол Улсын хил тайван байна гэдэг санааг уясан. Агуулга дотор нь эх орныхоо түүхийг тэр чигт нь багтаахыг зорьсон юм. Хүннү, Чингис хааны байлдан дагуулалт, есөн өрлөг, манжийн дарлал, ардын хувьсгал, ардчилал гээд бүхий л түүхэн цаг хугацааг цаг дөчин минутад багтааж байсан юм. Уран бүтээлч хүн аливаа зүйлээс санаа авдаг. Сүүлд миний энэ тоглолтын агуулгаар Н.Наранбаатар найруулагч төрийн концертыг найруулж байна лээ.
-Монгол Улсын хил өөрөө баялаг түүх, намтартай. Тэдгээрийг судалж, уран бүтээл хийнэ гэдэг найруулагчийн ур ухаан байдаг байх?
-Хилийн аль ч цэг, тулгаралтыг авч үзэхэд тэнд бүхэл бүтэн концертын агуулга, санаа байдаг. Аливаа улсыг эзлэхийн тулд хамгийн түрүүнд хил рүү нь дайрдаг шүү дээ. Тиймээс дайсантай хамгийн эхэнд хилчид л тулна. Тэнд тулалдсан өвөг дээдсийн минь эр зориг, алтан амь бүхэн нэгэн түүхийг бидэнд үлдээсэн. Тиймээс ч энэ салбараас 14 баатар төрсөн. Тэдгээр баатрын түүхийг судлахад л 14 концерт босох жишээтэй. Миний хувьд энэ байгууллагын анхны ерөнхий найруулагч ажилласандаа үргэлж баярлаж, бахархаж явдаг. Өмнө нь зөвхөн найруулагч гэсэн ганцхан статус байсан юм билээ. Хилчдийн урлагийн их наадамд би түрүүлсэн юм. Тухайн үед цэргийн мэргэжлийн найруулагч байгаа юм байна гэдгийн удирдлагууд хараад надад энэ байгууллагад ажиллах саналыг анх тавьж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
zochin [202.179.24.174] 2022-03-14 08:12:39
chadbarlag hun dee,amjilt
erka [64.119.22.147] 2022-03-14 05:18:42
ene nohor ebderch bna da bi bi gedeg bolj jaahan darui bail da sansart ybaa um shig sonin sonin um yriad baih um
DR RU [197.210.84.66] 2022-03-13 23:22:03
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
DR RU [197.210.84.66] 2022-03-13 23:21:47
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
Зочин [66.181.183.164] 2022-03-13 11:48:32
Энэ пүрэвсүрэн гэгч мал согтуу байна.
Дангаасүрэн та нарт мэдээлэл нэр ус хаяг адрес өгч болж бна уу. Та зөвхөн регстрээ өгнө үү [202.126.88.177] 2022-03-13 12:35:35
Ххүү
Зочин [64.119.27.217] 2022-03-13 03:26:48
Пялдага
Лхамжав [203.91.115.51] 2022-03-13 02:38:22
д/х У.Пүрэвсүрэн дүүг танихгүй ч гэсэн хүндэлдэг учир нь үурагтаар нилээд хэдэн ярилцалгийг нь үзсэн мах их ухаалаг зөв бодолтой хүмүүжилтэй сайхан эр хүн шиг байна билээ Хилийн цэрэг эр хүнийг сайхан өсгөж хүмүүжүүлдэг буянтай алба даа би хилийн цэрэгтээ хайртай хилийн цэрэг говь алтайн Өргөстэйн заставт 3 жил алба хаалаадаа Пүрэвсүрэн дүүдээ улам ихийг бүтээж сайн сайхан эрүүл энх амьдархыг ерөөе
Зочин [66.181.178.189] 2022-03-12 10:51:34
Монгол улсын маань зах хязгаар хилийн амьдрал, энэ бол монголын иргэн бүрийн хүүхэд наснаасаа шингээж цээжлэх үхтэл орших төрөлх нутгийн бахархал мөн. Баяраллаа таньд амжилт хүсэе
Зочин [202.9.40.94] 2022-03-12 09:10:19
Сайхан ярилцлага болжээ. Танин мэдэхүйн хувтьд их ач холбогдолтой юм. Үнэхээр хилчдээрээ бахархахгүй байхын аргагүй юм байна гэдгийг дахин ойлголоо. Хоёр жилийн хугацаанд монгол улсын хилийг тойрч тоглоно гэдэг бас сайхан хувь заяа юм. Болдог бол эд нарыг дагаад явж байхсан. Танд уран бүтээлийн их амжилт хүсье
Зочин [66.181.178.164] 2022-03-12 09:03:39
Сайхан туух юм даа. Машин дээр тусдаг гэвэл ойрхон байх юм биш үү Амьдралтай бай л даа. За амжилт хүсье.