БЗД: 21-ээс доош насныханд тамхи, электрон тамхи худалдахыг хориглоно

Aдмин / Хууль

Баянзүрх дүүргийн удирдлагын багаас дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тамхи, электрон тамхи худалдахыг хориглож “Тамхигүй – Гэрэлт ирээдүй” уриалгыг дэвшүүллээ. Энэ хүрээнд холбогдох удирдлага, хэлтэс албад холбогдох аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хамтран ажиллана.

Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1.1 тэрбум хүн байдгаас 60 гаруй хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэжээ. Харин сүүлийн үед залуусын ихээр хэрэглэх болсон электрон тамхи буюу VAPE-г тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх ташаа мэдээлэл тараад байгаа. Энэ нь маш том төөрөгдөл юм.

Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй хорт хавдар үүсгэх химийн бодис болон никотиныг агуулдаг. Уг мэдээлэл, баримтад үндэслэн ийнхүү Баянзүрх дүүрэг 21-ээс доош насны залууст тамхи, электрон тамхи худалдаалахыг хориглож байгаа юм.

Тамхи татдаг болон хаяна гэх нэрийдлээр электрон тамхи татаж буй иргэдэд анхааруулж хэлэхэд “Тамхинд аюулгүй хувилбар гэж байхгүй. Тамхи татдаг хүн өөрөө анзаарахгүй ч биед нь ямар нэг байдлаар сөрөг өөрчлөлтүүд бий болдог.

Электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь коронавируст халдварын хүнд үед таны биеийг улам дордуулна.

Тиймээс иргэн та аль болох электрон, уламжлалт гэлтгүй тамхинаас татгалзаж бусдыгаа уриалахыг хүсэж байна” гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл

RYU DR [185.187.243.197] 2022-03-15 14:33:15

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000