Хүүхдийн паркийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж эхэллээ

Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ. ҮСАХ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хашаа, хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцолсон юм.
Тэрбээр “ҮСАХ нь анх Хүүхдийн парк нэртэйгээр 1965 онд ашиглалтад орж байсан. Түүнээс хойш нийслэлчүүдийн ирэх дуртай газрын нэг байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдийн хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсангүй. Тийм учраас “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд юун түрүүнд паркийн хашааг буулгаж байна. Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх эхний алхам нь хашаа, хайснаас салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жилийг үдсэн.
Нөгөөтээгүүр бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Өмнө нь Улаанбаатар хот хөрөнгөгүйгээс хөгжлийн хувьд урагшлахгүй өнөөдрийг хүрсэн. Хотын даргын ажлыг хүлээн авахад 2021 оны хотын хөрөнгө оруулалтын хэмжээ 29 тэрбум төгрөг л байсан. Тэгвэл 2022 онд 900 тэрбум болгон өргөжүүлж чадлаа. Тиймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрээр бүтээн байгуулалтыг илүү далайцтай өрнүүлнэ. 2022 он бол бүтээн байгуулалт өрнөж, ажил ундарсан жил байх болно. Зөвхөн ҮСАХ-д гэхэд энэ онд нийслэлээс арваад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Парк бол Улаанбаатар хотын уушги. Гэтэл ногоон байгууламжгүй, тав тухтай орчингүйн дээр хашиж, хааснаас болж паркийг иргэдэд зориулаагүй мэт, иргэдийнх биш юм шиг болсон. Тиймээс ҮСАХ-ийн захиргаанд шуурхай ажиллаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард яаравчлан эхэл гэсэн үүргийг өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг илүү өргөн хүрээнд тавина. Иргэд ч бүтээн байгуулалтад хяналт тавих хэрэгтэй” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын зүгээс ҮСАХ-гийн газарт нэг ч барилга, байшин бариулахгүй гэдгийг мөн үеэр амласан.
ҮСАХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:
-Манай ҮСАХ нь нийтдээ 31 га газартай. Эхний ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж дөрвөн шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин 5-6 шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөсөн.
Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатыг энэ онд эхлүүлнэ. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. Ингэснээр ҮСАХ-д дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Хашаа, хайсыг буулгаснаар иргэд дуртай үедээ ирж салхилах, хүүхэд залуус спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдэнэ. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайтай болно гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.23] 2022-03-19 09:02:17
зөв
иргэн [103.212.116.36] 2022-03-19 07:30:03
ЭХлээд газар зарах байх. Дараа нь хашаагий нь зарах нь эсвэл өөрсдийн эдлэнгээ хаших нь .... Хулгай нарын дотор зүгээр нэг тийм Ард түмний төлөө хөдлөхгүй...
Зочин [66.181.182.222] 2022-03-19 04:10:00
Хашааг буулгаж байгаа нь Хүүхдийн паркын газрыг зазж баяжих гэсэн л санаа л даа. Хэл хязгааргүй газрыг баячуудал зарж тэд нь дамлан худалдаж бүр л баяжих үүд хаалга нээгдлээ гэсэн үг шүү
Зочин [202.21.109.35] 2022-03-19 02:27:26
Сумьяабазар зөв арга хэмжээ авсан байна.
Зочин [66.181.160.66] 2022-03-19 02:26:24
Намар - хуйт эхлэх үеэс л харамсана даа , хашаагаа хөдөөнийхээ эдлэнг хашчихаж амжаагүй байвал буцаагаад л барих шаардлага гарна даа - мартамхай монголчууд марталгүй намар эгрээд сонирхоорой ... За тэр ч яахав , байдаг л асуудал - харин паркийн газрын эздээс зөвшөөрөл авсан уу , циркийн газартай чинь барьцаад бөөн ХЭРҮҮЛ болох вий дээ ...
Зочин [66.181.189.190] 2022-03-19 01:18:14
Голомтын даалгавраар хийж байгаа ажил юм бишүү, байшин барина гэж байна шд
иргэн [202.55.188.101] 2022-03-18 16:58:24
Худлаа сүржигнэх хэрэггүй, зүгээр хашааг нь хулгайлах, өөрсдөө ашиглах гэж л башир арга хэрэглэж байгаа юм уу даа. Зүгээр л бүх талуудад нь хэд хэдэн хаалга гаргаад л боллоо шүү дээ. Хашаа нь байж байг, хаалга нь байнга нээотэй байхад л боллоо шүү дээ. Хашааг нь хулгайлах гэсний хэрэггүй. хашаа гай болоогүй. олон жил хамгаалж ирсэн юм.
Зочин [64.119.17.153] 2022-03-19 03:23:16
Tim shuu hed heden haalga gargaad neelttei bailgahad l boloh yumiig…odoo zulgeer n haa saigui zam gargaad zavaarna daa
Зочин [103.26.195.89] 2022-03-18 16:47:16
mash zov hashaagui baij bolon
Зочин [103.10.21.239] 2022-03-18 16:37:32
Энэ дарга ам гарсан шигээ гайгүй олон ажил хийчээсэй
Зочин [103.161.242.18] 2022-03-18 15:51:20
Одоо л нэг онгойх нь дээ. Хүмүүст ч амар. Олон жил хаалттай байлаа даа. Бид нар ч мартчихсан хүүхэд байхад нэг парк гэдэг юм байлаа гэж хааяа дурсдаг байлаа шүү дээ. ..
зочин [64.119.20.203] 2022-03-18 15:41:29
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд, 4 талд нь автозогсоол хангалттай байх ёстой. Дүүргүүдэд мөн ийм хэмжээний цэцэрлэгт ба цэнгэлдэх хүрээлэн, явган алхах ба гүйлтийн зам, аюулгүй, эрсдэлгүй найдвартай чанартай дугуйн замтай болоосой.
Зочин [64.119.25.52] 2022-03-19 02:49:31
Тийм шүү.
Зочин [59.153.115.14] 2022-03-18 15:25:31
цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг ч гэсэн буулгачихвал. тэнд нохойтой хүмүүсийн нохой дайраад их хэцүү. заавал хошуувч зүүлгэ гэж шаардлага таиасай
Зочин [202.179.24.158] 2022-03-18 13:26:18
Тэр нэг гишүүн гичийгийн Сөүлийг аваач чадахгүй л дээ
М.У-ын зөвлөх инженер Ц.Баясгалан [139.5.218.233] 2022-03-18 13:15:58
Сумьяабазар маш зөв ажиллаж байна.Ийм оновчтой арга сэдэж чаддаг даргатай болсон нь Улаанбаатарчууд бидний аз..Миний бае Улаанбаатар хотод 1956 онд 12 настай байхдаа анх ирж 2 давхар барилга үзэж ихэд сонирхон харж байлаа.1963 онд барилгын техникум,1972 онд М.У.Их сургуулмйн барилга инженерийн факультетийг Иргэн ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгсгөн одоог хүртэл тасралтгүй ажиллад одоо 60 дах жилдээ орон ажиллаж,Улс ардын аж ахуйн бүх салбарын 1-25 давхар 300 гаруй барилга байгууламжуудыг барилцлаа.Их барилга бол улс орны эдийн засгийн хөгжлийн царааг илэрхийлэх бодит баримт.Монгол барилгачид улам бүр чадваржиж сайхан барилгаар хотоо чимж байгаа..Харин энэ сайн зүйлийг аалзны тор шиг сараалжин хашаагаар хашин их хэмжээний материал, хөрөнгө мөнгө зардаг муу зуршлаасаа салцгаая. Хотын даргын санаачлагыг дэмжицгээе иргэдээ.САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Ezengui bolgoh mi dee [43.242.243.107] 2022-03-18 11:44:40
Zugeer l 4 tald ni 2 .2 haalgaa gargaad ugluu 6 tcagt ongoilgood oroi 10 t haahad l bolno shuu dee. Daraani ergeed hashaagaa bosgoh hereg garna daa
зочин [64.119.27.217] 2022-03-18 10:34:55
Эрдэнээ хулгайч газраас нь хулгайлчихсан байна лээ