АТГ: “Таны эрх, таны оролцоо: Залуучууд авлигыг тэвчихгүй” арга хэмжээг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 340 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 71 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.
Өнгөрсөн долоо хоногт МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнуудад шударга ёсны талаарх үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох, авлигын эсрэг дуу хоолойг сонсох, санал санаачилгыг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор чөлөөт ярилцлага өрнүүлж “Таны эрх, таны оролцоо: Залуучууд авлигыг тэвчихгүй” арга хэмжээг тус сургуулийн оюутны холбоотой хамтран зохион байгуулав. Арга хэмжээнд 36 оюутан оролцож “Таны эрх, таны оролцоо” сэдвээр илтгэл тавьж, шударга ёсны сэдвээр чөлөөт илтгэлийн тэмцээн зохион байгууллаа.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.123] 2022-03-25 06:36:12
АТГазрынхаан... та нарын үе үе зохион байгуулаад байгаа сургалт,сурталчилгааны чинь ажил зөв л дөө. Гэхдээ наадах чинь хүмүүст Авлигачдад,иргэдэд төдийлөн дохио санамж цочроо болж өгөхгүйл байна шүү дээ. Хуулинд та нарт шууд хуулийн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж түүний дагуу Шүүх шийддэг болмоор байх юм.Үүний дагуу ганц хоёр хэргийг хатуу шийтгэл ногдуулаад түүнийгээ нийтэд ил тод мэдээлчихдэг,цочрол өгдөг,доргио үүсгэдэг болгочихгүй бол зүгээр яриад зөвлөөд Прокурор,Шүүх рүүгээ шилжүүллээ гээд үр дүн харагдахгүй,нөгөө Хонгилын Шүүгчид,прокурорууд нь гацаагаад ажил явахгүй Авлилгал чинь буурахгүй үр нөлөө багатай болчихоод байна шүү дээ.