Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.03.24) өргөн мэдүүллээ.

Зөрчлийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны арван хоёрдугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон ч хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, шаардлагатай дүрэм, журам батлагдаагүй, хуулийн хэрэгжилтийг хангах алба хаагчдад зориулсан сургалт, олон нийтэд шинэ хуулийн үзэл баримтлал, агуулгыг таниулах сурталчилгааны ажлууд хийгдээгүй зэрэг шалтгааны улмаас Монгол Улсын Их Хурал 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, дагаж мөрдөх хугацааг 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулж байсан.

Зөрчлийн тухай хууль нь 2017 оны долсарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ч зөрчлийг тодорхойлохдоо Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, зөрчлийн хариуцлагыг давхардуулан тодорхойлсоноос тус хуулийг хэрэгжүүлэхэд төвөгтөй нөхцөл үүсгэж, хууль ёсны зарчмыг гажуудуулах үр дагаврыг бий болгосныг засаж, боловсронгуй болгох шаардлагатай хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Мөн зарим тодорхой төрлийн зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээг хэт өндөр хэмжээгээр тогтоосон, үр дагаврын хувьд харьцангуй хөнгөн, түүнийг тэр даруй залруулах боломжтой, цаашид дахин уг зөрчлийг гаргахгүй байхыг эрх бүхий этгээдээс анхааруулж сануулан шийдвэрлэх боломжтой олон тооны зөрчил байхад ийм үр дүнтэй аргыг ашиглахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгодгийг залруулан, эхний удаа “Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай байгаа тул нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.249] 2022-03-25 02:47:48

ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ХУУЧИН ЗҮЙЛ ЗААЛТ БҮЛГЭЭР НЬ ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ХУУЛИЙН ЗҮЙЛ АНГИ НЬ МЭДЭГДЭХЭЭ БОЛЬСНООС ИРГЭД ЯМАР ЗҮЙЛ ЗААЛТААР ЭРҮҮ ҮҮССЭН ЯМАР ЗҮЙЛ ЗААЛТЫГ ЗӨРЧИЖ БОЛОХГҮЙ ГЭДГЭЭ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА НЬ ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧАДВАР НЬ АЛДАГДАЖ БАЙНА ХУУЧИН ХУУЛИЙН ЗААЛТУУД ТОДОРХОЙ БАЙСАН УЧИР ИРГЭД САЙН МЭДДЭГ БАЙСАН ОДОО НЭГ БҮЛЭГТ ОРУУЛААД УЧИР НАЧИР НЬ МЭДЭГДЭХЭЭ БАЙСАН. ЭНЭ САНАЛЫГ МААНЬ ДЭЛХИЙ НИЙТИЙН ЖИШИГ ГЭЭЛ НЯЦААХ БАЙХ ЛДАА ӨӨРИЙН ГЭСЭН ОНЦЛОГ ТОЛГОЙТОЙ БАЙ САЙН ЖИШГИЙГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛ

Zochin [103.26.194.117] 2022-03-24 14:30:43

Зорчлийн хууль уул нь ялихгуй зуйл дээр барьж хориод байхгуй шоронжихоос хамгаалсан болтой даанч зарим цагдаа ажиллаа сэтгэл гаргаж хуулиа биелуулэхгуй зорчоод байдаг болтой олон хуний эрхийг зорчдог гэсэн тэр нь Гэр булийн хучирхийллийн эсрэг заалтад зорчигддог нийтлэг зорчил гэсэн тэр тал дээр анхаарч журамаараа ажилвал Зорчлийн хууль их боломжийн болсон гэхийм билээ

Зочин [103.10.21.236] 2022-03-24 13:50:49

Зөрчлийн хуулийг цуцлах хууль өргөн бариач ээ

Зочин [192.82.83.40] 2022-03-24 11:48:41

Үндсэн хуультайгаа зөрчилийн хууль чинь. зөрчилдөөд бгам монгол хүний эдлэх ёстой эрх чөлөөн хааж Боогдуулаж үг хэлэх тайван жагсах хэвлэн нийтлэх Монгол хүний үндсэн хуулинд заасан .эдлэх ёстой Эрх эрх чөлөөнд шууд халдаж бгам жнь торгоно хорино


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000