Өчигдөр 92 жолооч согтуу жолоо барьж, 151 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1216, хулгайтай холбоотой 36, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 100, гэмт хэргийн шинжтэй 102 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 92, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 115, хүний биед халдсан 45, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 93, эрүүлжүүлэх байранд хоносон 151, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 38 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
Зочин [203.91.116.42] 2022-03-25 03:46:14
Согтуугаар тээрийн хэрэгсэл жолоодсон бол 5 жилээр, согтуугаар жолоо барьж байгаад зөрчил гаргасан бол 10 жил, хүний амь хохироосон бол насаар нь эрхийг нь хасах хэрэгтэй. Монголчууд үүрэг хариуцлагаа хэтэвчинд нь бүр цаашлаад эрхээ хасуулж байж ухамсарладаг улсууд шүү дээ. Ер нь цаашдаа аливаа тээврийн хэрэгслийн зөрчил болон аваарь осолд архи гэдэг үгийг сонсддоггүй байх юмсан