“Монголын геологи, хайгуул 2022” XII чуулга уулзалт болно

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн “Монголын геологи, хайгуул 2022” XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Корпорэйт конвеншн төвд болно.
Чуулга уулзалтын хүрээнд уламжлал ёсоор дараах үйл ажиллагаа болох юм. Үүнд:
-Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
- Хайгуул, ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
- “Хайгуулчин” сэтгүүл
- Мэргэшүүлэх сургалт
- Шилдэг баг шалгаруулах (зураглал, хайгуул)
- Шилдэг оюутны тэтгэлэг
- Шилдэг фото зургийн үзэсгэлэн – “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд”
- Шилдэг дээжийн үзэсгэлэн – “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”
- Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн болно гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл