Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг үргэлжилж байна

Aдмин / Нүүр

Онцгой байдлын ерөнхий газраас Мэдээлэл харилцаа холбооны улсын албанд зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Мэдээлэл харилцаа холбооны алба, Үндэсний дата төвийн Дархан-Уул аймаг дахь салбар төвд үргэлжилж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг үнэлж дүгнэх, мэдлэг дадлагыг дээшлүүлэх, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад нэгдсэн арга зүйгээр хангаж ажиллаж байгаа юм.

Энэ үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий гзараас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000