Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

Aдмин / Эдийн засаг

Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра болон НҮБ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар НҮБ-ын зүгээс 2023-2027 он хүртэл баримтлах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичгийг танилцуулсан бөгөөд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудын индикаторыг хэрхэн сайжруулах, тус үйл ажиллагаатай холбоотойгоор стратеги боловсруулах, холбогдох байгууллагуудад танилцуулах талаар ярилцлаа.

Мөн түүнчлэн НҮБ нь ойрын хугацаанд Монгол Улстай хамтран “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо”-г байгуулах талаар санал солилцсон бөгөөд тус үндэсний хөгжлийн бодлогыг боловсруулснаар төсвийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тогтвортой хөгжлийн зорилтуудтай сайтар уялдуулах, түүнд чиглэсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах замаар тогтвортой хөгжлийн зорилтуудтай хүрэх явцыг хурдасгах боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000