МҮБХ-ны Их Эеийг ирэх сард хуралдуулахаар тогтжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит Их Эеийг 2022 оны 4 дүгээр сарын есний өдөр хуралдуулахаар тогтжээ.
Уг товыг МҮБХ-ны дүрмийн 11.2.2-т “МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс Их эеийн товыг зарлаж, төлөөлөгч сонгох журмыг батална”, мөн дүрмийн 11.2.1-д “МҮБХ-ны удирдах дээд байгууллага нь Их Эе байна. Их Эе 4 жил тутамд 256-гаас доошгүй төлөөлөгч хуралдана”, 11.18-д “Цэцдийн зөвлөл МҮБХ-ны ээлжит Их Эеийн товыг зарлана” хэмээн тус тус заасныг үндэс болгосон аж..
Улмаар 2022 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн “Цэцдийн зөвлөл”-ийн гишүүдийн цахим хурлаас нийт 67 гишүүний 46 нь буюу 68,7 хувь нь Цэцдийн зөвлөлийн зарим гишүүдийн гаргасан “Ээлжит Их Эеийг 2022 оны 4 дүгээр сарын есний Бямба гарагт хуралдуулна” гэсэн саналыг дэмжсэн тул ийнхүү ээлжит Их Эеийг уг товлосон өдөр хуралдуулах юм байна.
Тус хуралд бэлтгэх Ажлын хэсэг, Дүрмийн комиссыг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Цэцдийн зөвлөлийн гишүүдээс орж ажиллах гишүүд 2022 оны 3 дугаар сарын 25-ны дотор саналаа өгөхийг МҮБХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.94.235] 2022-03-25 15:45:40
Бүх холбоод цэцдийн зөвлөлтөй болж, Их эе гээчийг хуралдуулж бай даа. Муйхар бөхчүүд хуралдаад хуралдаад учир зүйгээ ололцохуу даа?