Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ Засгийн газар, ЭМЯ, өөрийн хөрөнгө оруулалтаар 27 төрлийн бүтээн байгуулалт, их засварын ажлыг гүйцэтгэсэн

ХӨСҮТ-д 2021-2022 онд Улсын төсөв, Эрүүл мэндийн яам, өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт, их засвар, урсгал засварын ажлуудаа өнөөдөр танилцууллаа. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Б.Мөнхтуул, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, дэд захирал Ц.Чинбаяр, Ж.Байгалмаа, Д.Баярсайхан болон ХӨСҮТ-ийн тасаг нэгжийн эрхлэгчид оролцлоо.
ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг “Хүний эрүүл мэнд ямар чухал вэ? Эрүүл мэндийн салбар ямар чухал вэ? гэдгийг цар тахлын үед дэлхий даяараа харлаа. Тиймээс Засгийн газраас 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарт урд өмнө нь байгаагүй хэмжээний 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталж, тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаар тусгасан байгаа. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү цаг үед байсан ч салбарын шинэчлэлтийн ажлуудыг тогтмол хийгдэж байсан. ХӨСҮТ-д гэхэд Вакцин, биобэлдмэлийн төв агуулахыг 3 сарын дотор барьж, BSL гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ашиглалтад оруулж, мөн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус төв олон барилгатай ба цаашдаа ч засаж, шинээр барихаар 2022 оны төсөвт их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд засварууд энэ ондоо ч үргэлжилнэ. Мөн Бүсийн оношилгооны төвүүдэд ангографикийн аппарат, дижитал рентген аппаратаар хангалаа. Бүх аймагт PCR лабораторитой боллоо. Амьсгалын аппаратын хүрэлцээ улсын хэмжээнд бүрэн шийдсэн. Түүнчлэн 5 дугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажлын хүрээнд орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Эрүүл мэндийн дэмжих төв нээсэн" гэв.
ХӨСҮТ-Д 2021 ОНД ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ИХ ЗАСВАРЫН 27 АЖЛЫГ ХИЙЛЭЭ. 2022 ОНД ХӨСҮТ-ИЙН ИХ ЗАСВАРТ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "2021 онд ХӨСҮТ-д томоохон бүтээн байгуулалт, их засварын 27 ажлыг хийлээ. Үүнд: Үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой BSL гуравдугаар зэрэглэлийн лаборатори, Вакцин Биобэлдмэлийн төв агуулах, хүчилтөрөгчийн үйлдвэр гэсэн 3 бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр 4 төрлийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, таван байшинд лифтийн шинэчлэл хийгдэж, 64 зүслэгтэй компьютер томографын аппарат, суурин дижитал рентген аппарат, цахим эмнэлэг болох зорилтын хүрээнд мэдээллийн технологийн шинэчлэлүүд хийгдэж дууссан. Эдгээр ажлуудад нийт 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. ЭМЯ-ны хөрөнгө оруулалт буюу Эрүүл мэндийн сайдын багцнаас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 багц ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, нийтэд үйлчлэх амбулаторийн хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг болон хоол үйлдвэрлэлийн тасгуудад иж бүрэн их засварын ажлуудыг хийгдсэн.
Өөрийн хөрөнгөө оруулалтаар болох 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 11 төрлийн их засварын ажлыг хийсэн. Үүнд ялангуяа яаралтай тусламжийн тасгууд, сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасаг, сэхээний тасагт бүтцийн өөрчлөлт хийсэн. Өмнө нь бид 3 ортойгоор сүрьеэгийн эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлдэг байсан бол одоо 12 ортой болгож өргөтгөн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Түүнчлэн агааржуулалт болон ханын хүчил төрөгчийн систем, дэд бүтцүүдийг иж бүрэн шинэчилж үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар бэлэн болоод байна.
2022 онд бид их засварын хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. ЭМЯ-ны нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хүүхдийн уушгины тасаг, Уушгины хоёрдугаар тасаг, Архаг гепатитын тасгуудад иж бүрэн засвар хийж үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-ийн хөрөнгө оруулалтаар ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлтийн албаны Амбулаторийн тасгийн их засвар , ХАЯТТ, Эмзүйн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн дээврийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Бидэнд богино хугацаанд хөрөнгө оруулалтуудыг шуурхай шийдэж өгсөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын хамт олонд талархал илэрхийлье" гэв.
Сэтгэгдэл
lnvqzllnfmrm [178.158.37.3] 2022-07-19 09:17:31
http://netstate.ru/video-2/index.html
leaazulnkalr [178.158.22.30] 2022-06-18 11:27:58
http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/
ldhkgwltlcbd [178.158.22.30] 2022-06-18 06:04:49
http://tinyurl.com/2cxajqrw
lmyounlyfnmm [178.158.22.30] 2022-06-17 18:24:25
http://tinyurl.com/26a6ssuz
lizpfhleladj [178.158.22.30] 2022-06-17 13:22:19
http://tinyurl.com/2a4adjkz
leanfwlcmxdn [178.158.22.30] 2022-06-16 17:35:35
Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон Ривердэйл 1,2,3,4,5,6 сезон Riverdale: наконец-то новый качественный молодежный сериал. Ривердэйл - сериал, которого мы так ждали от CW. Ривердэйл хранит немало секретов и мистических тайн. Нашим неуемным искателям развлечений будет вовсе не до улыбок. «Ривердейл» (англ. Riverdale) — американская телевизионная подростковая драма, основанная на комиксах Арчи. Все серии подряд доступны бесплатно, в хорошем качестве HD 720p и FullHD 1080p на русском языке.
lhdbcmlhkrgj [178.158.1.238] 2022-06-16 07:11:21
http://tinyurl.com/23pu4sdn
luimfylndlah [178.158.34.53] 2022-06-13 12:05:43
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 89664550 80033856 339497489507 7986895912334159353 28926180 83567783 223290233017 7777635971521003781 65636223 71139642 995280437584 72237709698258688172
lhykgslsvexx [178.158.34.53] 2022-06-13 02:58:27
https://bit.ly/Shkala-tonov 74603445 75865904 14307009851 13363397203587436818 92091963 98433706 940499382690 5034298688648568268 9180241 9202911 79989565356 2657726621084032351
ms-marvellqmza [178.158.1.48] 2022-06-04 03:28:04
Зарубежные фильмы онлайн Дата выхода Спутник просмотр фильма онлайн Лучшие фильмы и сериалы: смотреть онлайн. 77758081 99382388 807942993603 15457744243541548798 4231045 49781523 187688012956 614156432901804451 9384816 79996384 313011035548 7735261527471002368
ms-marvelnbspw [178.158.1.48] 2022-06-03 19:53:56
Фильм не воспроизводится, или ... Клуб миллиардеров фильм смотреть онлайн ТОП 250 фильмов смотреть онлайн версия Фильмикс бесплатно. 59418796 635241 648020824771 2574440270410268311 92681633 65674018 841847545795 80672987772544656123 98381006 72664207 902880082743 2136574335402391482
ms-marvelneetz [178.158.51.144] 2022-05-29 17:45:36
Grdym. а у тебя этот фильм есть?
ms-marvelwajlw [178.158.1.69] 2022-05-26 01:16:36
Смотреть сериал Мисс Марвел онлайн в хорошем качестве совершенно бесплатно Посмотреть сериал Мисс Марвел 1 сезон 1 серия онлайн Мисс Марвел (2021) смотреть онлайн бесплатно
pk [64.119.25.240] 2022-03-25 12:26:09
p
Зочин [202.9.47.149] 2022-03-25 11:10:02
УОК ХӨСҮТийн удирдлагууд ковидоор овоо мөнгө хийсэн гэдэг үнэн үү