ЭМЯ: Сүүлийн 24 цагт шинээр 87 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Aдмин / Эрүүл мэнд

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 87 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 51 нь Улаанбаатар хотод,
  • 36 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 181 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 691 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 13 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Орон нутгийн хувьд Өмнөговьд 34, Дорноговьд хоёр тохиолдол тус тус шинээр илэрсэн байна.

зураг


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.179] 2022-04-06 07:07:34

Сайндаа ч биш, угаасаа бүгдээрээ тусаад шувтарч байх шиг байна доо.

Н [202.9.40.12] 2022-04-06 08:33:19

Хаха. Нэг туссан хүн дахиж тусахгүй гэсэн үг үү. Тэгдэг бол сайхан л байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.