ЭМЯ: Сүүлийн 24 цагт шинээр 72 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 72 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Шинэ батлагдсан тохиолдлын
- 44 нь нийслэлд
- 28 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 690 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 162 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 27
- хүндэвтэр 81
- хүнд 40
- нэн хүнд 14 хүн байна.
Сэтгэгдэл