Токиод “дархлагдсан” Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ
Монгол Улсаас 32 улсад Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажилладаг. Үүнээс өнгөрсөн онд зургадугаар сард 25 орны Элчин сайд нарыг шинээр томилсон. Тэгвэл энэ хавар хоёр орны Элчин сайдын бүрэн эрх нь дуусч байна. Тодруулбал, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ядмаагийн Ариунболд, Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргал нарын бүрэн эрх нь дуусгавар болж байгаа юм.
Дипломат албаны тухай хуульд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил гэж заасан байсныг 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг. Элчин сайд Я.Ариунболд, Д.Батжаргал нар 2018 онд томилогдож байсан тул ийн хугацаа нь дуусч нутаг буцах дөхжээ.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа өмнөх жилүүдэд нь гацаад байсан Элчин сайд нарын томилгоог явуулж, 25 оронд суух Элчин сайд нарыг нэгэн зэрэг томилж байв. Тэгвэл хамгийн сүүлд буюу энэ оны эхэнд Монгол Улсаас БНСУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг, Монгол Улсаас Кувейт Улсад суух Элчин сайдаар П.Сэргэлэнг, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг тус тус томилсон.
Харин энэ хаврын чуулганаар багтааж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон болон Канад улсад суух шинэ Элчин сайд нарын нэрийг УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалын хувьд ЭСЯ-нд 12 жил ажиллаж буй "дархлагдчихсан" нэгэн гэдэг. 2016 оноос эхлэн Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед буюу 2018 оны тавдугаар сард Элчин сайдаар томилогдсон.
Элчин сайд Д.Батжаргалын ажилласан байдал: 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль 2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-2002 онд Улсын банкны ерөнхий хороонд програм зохиогч, төслийн удирдагч, эдийн засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтан, 2002-2006 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын референт, 2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 2009-2011 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх, 2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, стратегийн газарт зөвлөх, 2014-2016 онд тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2016 оны наймдугаар сараас Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр, 2018 оны тавдугаар сард Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон.
Сэтгэгдэл
Ххх [61.22.162.161] 2022-05-13 12:47:18
Энэ хүн Монголын эсрэг л ажилласан
Зочин [103.229.123.161] 2022-05-12 16:18:25
Бас л удаан ажилжээ одоо тэтгэвэртээ гарах цаг нь болсон байхдаа Уухаараа агсан тавьдаг байсан одоо засраа байлгүйдээ
Зрчин [202.55.188.126] 2022-05-12 10:41:38
Ажилаа сайн л хийж бвал хэдэн ч удаа сонгогдсон ямар хамаа бнаа
Зочин [202.9.40.98] 2022-05-12 07:19:22
Нэг хүнийг олон жилээр гадаад оронд ажиллуулах нь буруу.
Njuty [66.181.180.50] 2022-05-12 04:30:26
Д.Батжаргалын огт өөр намтар л яваад байх юм. Өөрөө ингэж бичээгүй л байлтай. МУИС-ийг математикч мэргэжлээр төгсөөд банкны системд ажиллаж байсан хүн. Васеда их сургуульд магистрийн хөтөлбөрт суралцсан байх. Гадаад харилцааны системд мерит зарчмаар ажиллаж, дэвшиж ирсэн, мэргэшсэн хүн бололтой. Эдний системийнхэн мэргэшсэн орондоо 12 байтугай 22 жил ч ажилладаг онцлогтой.