Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг 100%-ийн саналаар дэмжлээ
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Зам тээврийн хөгжлийн сайдаар сонгогдсон тул байнгын хороог даргалах дараагийн даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Ингээд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлж байгааг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ажлын туршлага, хууль зүйн салбарт ажилласан байдал зэргийг харгалзан үзэж УИХ дахь олонхын бүлэг буюу МАН-ын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байна гэлээ.
Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй тул УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ХЗДХЯ-наас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Ингээд Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл
Иргэн [192.82.77.32] 2022-08-30 12:16:20
Та нар сайндаа биш олонхи учраас л худалаа бялдагдчихаад л сүйд болоод байх юм.!!!!!!!!! Олигтойхан ч ажил битгий идэд бай хөгжүүлэхийг бод эсвэл зайл!!!!!!!