ТӨРИЙН ЗАНАЛХИЙЛЭЛ

Aдмин / Улстөр

Төр иргэдийн амьдралд шууд ба шууд бус аюул занал учруулсаар иржээ. Аюул занал үүсэх шалтгаан нь хууль завхрах, албадлагын шинж давамгайлах, хувь хүн, хэсэг бүлгийн эсрэг чиглэсэн захиргааны ба улс төрийн үйл ажиллагаа буюу хэлмэгдүүлэлт, төрийн аппартын хэт их хянах гэсэн чармайлт буюу эрх мэдлийн төлөөх улс төрчдийн тэмцэл, төрийн гадаад, дотоод аюулгүй байдлын бодлого зэрэг болно.
Улс төрийн амьдралд оролцсоныхоо төлөө шорон гянданд хоригдох, тэр ч байтугай амь насаа алдах, зүгээр хөндлөнгийн ажиглагч хүртэл хохирох явдал манайх ч гэлтгүй нилээд улс оронд гарсаар байна.
Төр засаг иргэдээ түрэмгийллээс хамгаалах үүрэгтэй ч эрсдэлд оруулахгүйгээр хамгаалж чаддаггүй.
Дарангуйлал улс төрчдийн явцуу эрх ашиг, авилгалчдын хулгай, худал, гэмт хэргийн зам мөрөө баллах хүсэл сонирхолоос урган гарч цаашид улс орон, ард иргэдээ хэмжээлшгүй зовлонд унагадаг.

Үндэсниий аюулгүй байдал тэр чигээрээ эрсдэлд орох үндсэн шалтгаан нь улс төрчид өөрсдөө төр, ард нийтийн эсрэг хууль хүчний сүрийг далайлган, тэднийг шүүмжлэгчдийг нухчин дарах үзэгдэл юм. Нийгмийн ухралт, албан тушаалын мансуурал, цадах синдром буюу надаас өөр, манай намаас өөр хэн ч чадахгүй гэх хэт хөөрүү үзэлд автах нь улс орныг сүйрүүлэх аюултай. Үндсэн хуулийг үүсгэн бий болгож, чухалчлан дагаж мөрдөх хамгийн энгийн ойлгомжтой, онц чухал шалтгаан нь ердөө л төр завхруулагчид системээ нураахаас хамгаалах.
Төр гэдэг ойлголт анхнаасаа цэцэн мэргэн, эрдэм, ухаантай хүмүүсээр ард түмэн зүг чигээ болгож, төр засгийн албанд өргөн, сонгосноор эргүүлээд захирах, зохицуулах эрх мэдлийг ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулдаг төрийн түшмэд түүхэнд нэрээ үлдээх байж. Гэвч түр зуурын эрх мэдэл мөнгө, албан тушаалыг үүрдийн юм шиг ойлгоцгоож, улмаар тэр нь даамжирсаар хэлмэгдүүлэлт, хэрцгийлэл үйлдэх хэмжээнд хүртэл засаглалын дон сууна гэдэг ёс зүйн хувьд ч түүхэн үүрэг хариуцлагаараа ч гэмт хэрэг юм даа.


Сэтгэгдэл

ЗОЧИН [150.129.142.149] 2022-09-01 03:02:01

МОНГОЛ УЛСАД АРД ИРГЭДЭЭ ТӨРИЙН ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ДАРАНГУЛАЛ, ЗАНАЛХИЙЛЛЭЭР НУХЧИН ДАРЖ, ХӨЛ НЬ ТУШААТАЙ, НҮД НЬ БООЛТТОЙ, ГАР НЬ ХҮЛЭЭСТЭЙ, АМ НЬ ТАГЛААСТАЙГААР ЭРХШЭЭЛДЭЭ БАЙЛГАХ НЬ МӨНГӨ, АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛД ХҮРЧ УЛСЫН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВ, ОРД, БАЯЛГИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ, ХУЛГАЙЛЖ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ХАГАРТЛАА БАЯЖИХ АРГА ЮМ, МОНГОЛ УЛС МӨД ДЭЭВЭРГҮЙ ШОРОН БОЛОХ АЮУЛ НҮҮРЛЭЖЭЭ.

Зочин [202.9.46.167] 2022-08-31 03:39:23

Донгийн оношлогооны төв, эмч, эмнэлэг байгуулах хэрэгтэй болжээ.

Зочин [202.126.89.92] 2022-08-31 03:24:45

Тэр хувийн хэвшил гээд байгаа чинь ихэнх нь хулгай дээрэм залилангаар авсан байна.Шударга ариун хөдөлмөрөөр бүтээсэн хөрөнгөд хэнч халдах ёсгүй

зочин [202.131.229.246] 2022-08-31 02:09:40

улс төрчдийн дарангуйлал хэрээс хэтэрч хувийн хэвшлийг дээрэмдэх тэдний үйл ажилгааг эрх мэдлийнхээ хүрээллээр хууль хүчний байгуулгаар айлган сүрдүүлж улс орныхоо төлөө хийсэн бүтээснийг нь үл хайхран ажиллагсадыг нь ажилгүй болгож зарим нэгийг нь нийгэмчилж байна төмөр замын бүтээн байгуулалтад мэргэжлийн ажилчид бэлтгэж байсныг зогсоож ард иргэд орон нутагтаа чанартай боловсрол эзэмшиж байсныг таслан зогсоож удахгүй эхлэх төмөр зам ажиллах хүчгүй болгож хорлон сүитгэх ажилгаа явуулж байгааг юу гэж ойлгох вээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.