Үерийн хөв шиг үндсээ манах малчид минь
Цаг түүхийн таталт түлхэлт хэд хувирлаа ч уул, талын энтээд халуун голомтоо сахиж үлдсэн Монгол малчид зарим нь үлгэр санагдуулам суурин соёлын гял цал хөгжингүйг ч үл анзааран ахуйдаа эзэнчлэх нь бахархам бас өрөвдөм.
Нүүдэлчид дэлхийг нэгтгэсэн гүрнийг байгуулж, суурьшмал соёл иргэншлүүдийг захирч, тэдгээрийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэж байсан бол өдгөө бэлчээрийн талхдал, хомсдол, цөлжилт, ядууралд улам бүр автаж, даярчлалын давалгаанд цохигдон, суурьшмал соёл иргэншил, аж үйлдвэрийн эдийн засагт улам бүр түрэгдэн шахагдсаар. Одоо дэлхийн хүн амын 0.5 хүрэхгүй хувь буюу нийт 35-40 сая нүүдэлчид хойд, өвөр, төв ази болон ойрхи дорнод, африкт нүүдлийн мал аж ахуйгаа үргэжлүүлэн эрхэлж байна. Зөвхөн Нигер, Сомали, Мавритани зэрэг африкийн улс орнуудад л хүн амын зонхилох хувь нь нүүдэлчид эзэлдэг байна. Харин Монголд хүн амын 20 хувь нь л нүүдэлчин хэвээр үлдэж, энэ тоо жилээс жилд буурсаар байна.
Хүн ардыг зөвхөн хөдөлмөрийн машин гэж эндүүрч байсан хуучин цаг үед малчдын нийгмийн асуудал дэндүү тэгш бус, хүний эрхийн ноцтой зөрчил, хатуу ширүүн нөхцөлд хэдэн арван жилд нухлагдсанаар малчид үр хүүхдээ өөрсдийн замаар замнуулахгүйн тулд сургууль соёлын мөр хөөлгөж, хот орон бараадуулж суурин амьдралтай хослох боломжгүй нүүдэлчин соёл маань эмзэг байдалд орлоо.
Хэдэн жилийн өмнө нутгийн танил буурал малчин телевизээр нэвтрүүлэгт ороод хамгийн сүүлд нь
-Таны сэтгэл эмзэглэж явдаг зүйл чинь юу вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад
-Хөдөө амьдрал , амар амгалан сайхан байна.Тэнгэр хангай түшээд, газар ногоо дэлгэрээд л байвал малчин хүнд санаа зовох асуудал тун бага. Сэтгэлд торж явдаг зүйл бол эртнээс нааш малаа маллаж, нүүдэл хийж өдий хүртэл соёл ахуйгаа тээж, малч удмаа өвлүүлж хойч ирээдүйдээ хүргэх нь бидний үүрэг ч залуучууд тэсэж үлдэхэд бэрх боллоо. Нутаг, нугын охид бүсгүйчүүд дунд сургуулиа төгсөөд хот суурин бараадаж, номын мөр хөөгөөд явчихдаг.
Хөвгүүд нь малаа маллаад хоцорч байна. Дээд сургууль төгсөөд ирсэн боловсролтой охид, хүүхнүүд малын дэргэд үлдсэн баньд нараа тоохгүй юм.Эхнэр авах нас аль эрт болчихсон ч хөвгүүд маань гологдол шахуу хөдөө хөхөрч гадаа гандаж явна. Энэ бол төрөөс анхаарч үзэх ёстой чухал асуудал юм шүү...гэж хариулсан юм.
Сэтгэгдэл
Нүгэл болно шүү! [139.5.216.161] 2022-10-06 16:38:19
Монгол хүн малчдаа арай ч ингэж элдэвлэж болохгүй. Очиж очиж малчдаа шүү.
Зочин [203.91.115.56] 2022-10-06 15:32:26
Битгий худлаа шаа. Өрөвдүүлэх тактикаар ганцхан Жавхлан л мандана. Малчид бол худлаа шүү. Хуухай паразитууд. Нийтийн өмч-бэлчээрийг ямар ч үнэгүй ашиглана. Татвар төлөхгүй. Зардал бага учир улс оронд хямрал тохиоход хамгийн их худалдан авах чадвартай нь малчид л байна. Дээр нь улсаас баахан татаас авна. Ямааны, тэмээний, ноосны, ноолуурын, махны гээд дуусашгүй үргэлжилнэ. Цагаан идээ, махны үнэ мөнхөд тэнгэрт хадаастай. Тэгээд мөрөөрөө иргэдийг мөлжихгүй бас зуд турханд хэцүүдлээ гэж тусламж нэхнэ. Даварцан люмпэнгүүд.
Mgl [178.165.184.28] 2022-10-06 10:33:46
Odoo zagt 1000 aas doosh maltai hun bn uu? Ene Malchid chin l harin haa ochij saihan amidraad bgaa yum bishuu? Medeej Mal mallah hezuu ajil zag nargui ajilna. Gehdee buh yum n baigaa taiwan saihan stressgui! Malchidiin Belcheeriig bitgii bulaa! Mongol Malaaraa l jinhen Export hiih yostoi! Hyanalt shalgalt tawi Eruul ahiu g n hanga! Tegeed l boloo.
Сонголт байхад ямар муугий нь сонголтой бишдээ. [139.5.216.216] 2022-10-06 03:27:11
Малчин эрэгтэйгийн цалин орлого, амьжиргааны нөхцөл нь дээд боловсролтой дипломтой хүнээс ДЭЭШ БОЛСОН цагт малчин бүсгүйчүүл их, дээд сургуульруу хуйлрахаа болино. ТЭГЭЭГҮЙ ЦАГТ эмэгтэйчүүд нь хөдөөний амьдралаа хаяад сэхээтэн болохыг зорьж байна. Ингэх нь тэдний хүний эрхийн асуудал юмдаа.