ХУЛГАЙЧТАЙ БИШ ХУЛГАЙН ТОГТОЛЦООТОЙ ТЭМЦЭХ

Aдмин / Улстөр

Эрүүгийн эрх зүйд “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” -т хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, заналхийлэх, эд хөрөнгө устгах, бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах, нотариатч, улсын бүртгэгчөмчлөгчийн эрхийг зөрчих гэх мэтийн гэмт хэргүүд ордог. Ихэвчлэн хувь хүн, эсвэл хэсэг бүлэг этгээдүүд шунахайн сэдэлтэйгээр эдгээр гэмт хэргүүдийг үйлддэг.

Харин “эдийн засгийн гэмт хэрэг”-т монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах гэмт хэрэг, валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх гэмт хэрэг, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, мөнгө угаах, үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох, үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах гэмт хэрэг, хууль бусаар дампууруулах гэм хэрэг, зохиомлоор дампуурах гэмт хэрэг, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах, банк хууль бусаар байгуулах,банкны төлбөрийн чадварыг алдагдуулах гэм хэрэг, үндэсний төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх гэмт хэрэг гэхчлэн эдийн засагт үзүүлэх хор хохирол нь их зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц, нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдүүд ордог аж.

Харин төр эрх мэдлийнхээ хүрээнд нийгэм эдийн засаг, зах зээлийг хохироосон аливаа гэмт хэргийг таслан зогсоохын тулд хууль зүйн нэгдсэн бодлогоо тууштай хэрэгжүүлж, эрх зүйн шинэчлэлийг цаг алдалгүй явуулж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үндсэн чиг үүргийнхээ салашгүй хэсгийг самгардуулж болохгүй.

Хууль шүүхийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах бус, Монгол Улсын иргэн бүрийн хүний ёсоор үнэлэгдэж, хуулийн өмнө тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, тавь жархан мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан ажил хэрэгч санал, санаачилгыг хүндэтгэсэн байх ёстой.

Тус тусын эх оронтой мэт шударга бус авирлахын оронд хамгийн оновчтой зөв бодлогыг олоход чиглэсэн ухамсар, соёл хандлагад тулгуурласан төр, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэрэгтэй.

Төрийн эрх мэдлийн эх сурвалж нь ард түмний хүсэл зориг байх ёстой. Ард түмэн сонгож байгуулсан төрийн байгууллагын бүтцээр дамжуулж хүсэл зоригоо хэрэгжүүлнэ. Тийм учраас төрийн эрх мэдэл бол төлөөлөх ардчиллын зарчмаар ард түмнээс Үндсэн хуулийн дагуу шилжүүлсэн эрх мэдэл мөн. Эл үзэл санаа анх Францын хувьсгалаас төрөн гарч "Засгийн бүх эрх ард түмний мэдэлд" гэсэн зарчмаар ардчилсан дэглэмтэй бүхий л улсын Үндсэн хуульд хэлбэршсэн байна.

ТӨР АРДЧИЛСАН ЗАРЧИМ ҮНЭТ ЗҮЙЛ, ҮНДСЭН ЧИГ ҮҮРГЭЭ МАРТААГҮЙ БАЙЛТАЙ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.35] 2022-10-20 11:54:34

Капиталист нийгэмд шудрага юм хэзээ байсан юм бэ. хэдхэн хүн хагартлаа баяжиж, дийлэнх олонх нь нэн ядуу пролетари болдог жамтай.

ИЖХ [66.181.167.254] 2022-10-20 02:52:29

ТЭРГҮЙ ТЭРГҮЙ МОНГОЛД ХУЛГАЙЧТАЙ ТЭМЦДЭГГҮЙ. ТИЙМЭЭС АВИЛГА, ХУЛГАЙ, ЛУЙВРЫН ХЭРЭГ БҮХ НИЙТИЙГ ХАМАРСАН ҮЗЭГДЭЛ БОЛСОН. ЯАГААД ГЭВЭЛ ЭНЭ ХЭРЭГТ ГҮШҮҮД, САЙД, ДАРГА НАР МАНЛАЙЛАН ОРОЛЦДОГ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.