ЭЛЧИН САЙД АКСЕЛЬ НИКЭЙЗ: ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛЫГ ИХ СОНИРХДОГ
Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйзтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрхэм Элчин сайд тантай ярилцаж байгаадаа таатай байна. Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгч байгаа явдалд юуны өмнө талархал илэрхийлье...?
-Баярлалаа. Танаар дамжуулан танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна...
-Европ бол хүн төрөлхтний соёлын цөм болсон газар аа. Ийм соёлын цөм болсон газарт дайны гал асаад ихэд сунжирчихлаа. Тодруулбал, Орос Украин хоёр дайтаж байгааг эрхэмсэг Элчин сайд болон Европын Холбооны улсууд юу гэж дүгнэж байна вэ?
-Түүхийг эргэн харвал Европ тивд дайны гал дүрэлзэж байсан цаг үе цөөнгүй байсан. Гэхдээ өнөөдрийн энэ дайнаас өмнө 70 гаруй жилийн хугацаанд бид амар тайван байсан төдийгүй Европ тивд дахин дайн гарахгүй хэмээн бодож байсан нь бидний алдаа байсан юм болов уу. Дайнд хэн ч бэлтгэлгүй байсан бөгөөд бэлтгэлтэй байх ч аргагүй биз. Өөрөөр хэлбэл Украин руу Оросын арми гэнэт довтолж Европ тивд дайны гал дахин ассан нь үнэхээр таамаглахын аргагүй байлаа. Нөгөөтэйгүүр түрэмгийлэгч тал буюу Путин ерөнхийлөгчийн хувьд ч Европын холбоог өргөн утгаараа нэгдмэл байсныг таамаглаагүй юм болов уу гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч Путины хувьд Европын холбооны нэгдмэл, тууштай байдлыг анзаараагүй, дутуу үнэлсэн. Энэ нь түүний том алдаа. Европын холбооны зүгээс нэг жилийн дотор нийт 10 багц хориг арга хэмжээг түрэмгийлэгчдийн эсрэг аваад байна. Энэ нь мэдээж маш богино хугацаанд олон хориг тавьж байгаа үйл явдал гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй.
-Арван хориг арга хэмжээ авлаа гэж байна. Тодруулбал ямар хориг арга хэмжээнүүдийг аваад байгаа вэ?
-Юуны өмнө бидний авсан эдгээр хориг арга хэмжээ нь Оросын нөлөө бүхий элит давхарга, хөрөнгө мөнгөтэй санхүүгийн байгууллага, компаниудын эсрэг авсан хоригууд Эдгээр хориг арга хэмжээнүүд Беларусийн зарим хөрөнгөтнүүдэд мөн адил хамаатай. Тухайлбал, Орос, Беларусийн хөрөнгөтнүүдийн эсрэг хориг арга хэмжээ авсан гэсэн. Гэхдээ бүгдэд нь биш, тодорхой бүлэг хүмүүст хориг арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дайныг дэмжсэн хөрөнгөтөн, элитүүдийн эсрэг тавьсан хориг гэж ойлгож болно. Тодорхой хэлбэл эдгээр хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг зогсоох, сааруулах арга хэмжээнүүдийг одоог хүртэл авч хэрэгжүүлж байна. Харин бидний зүгээс ямар нэгэн байдлаар хүнсний асуудалд, тэр дундаа хөдөө аж ахуй, хүнсний салбарт ямар нэгэн хориг арга хэмжээ авч ажиллахгүй гэсэн хатуу байр суурьтай бөгөөд үүнийгээ ч чанд мөрдөн ажиллаж байгаа. Тийм ч учир тусгайлан аюулгүйн коридор гарган хүнсний барааны эрэлт нийлүүлэлтийг хэвийн түвшинд явуулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
-Хориг арга хэмжээ авагдлаа гэхээр монголчууд нэг зүйлээс болгоомжилдог. Тэр нь манай улсад ирэх үр дагавар нь ямар байх бол гэсэн бодолтой байдаг. Тэр утгаараа танайхаас авсан хориг арга хэмжээнүүд бусад орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Мэдээж энэ асуудал бол монголчуудын анхаарлаа хандуулж, хөндөн ярьдаг сэдвүүдийн нэг. Ярихаас ч өөр аргагүй биз. Бидний хувьд нэг л зүйлийг тодорхой хэлж чадна. Аливаа хориг арга хэмжээ нь тухайн хоригт хамрагдсан улс орны нутаг дэвсгэрт л үйлчилнэ. Түүнээс биш бусад орнуудад тэр дундаа Монгол Улсад нөлөөлөх зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр монголчуудын хувьд оросуудтай санхүү, худалдааны асуудлаа хэвийн үргэлжлүүлээд явах нь угаасаа бүрэн нээлттэй. Үүнд бидний зүгээс нөлөөлөх зүйл огт байхгүй. Нөлөөлж оролцох ч эрх байхгүй гэдгийг хэлэх нь зөв болов уу.
-Европын холбооноос Украинд үзүүлсэн дэмжлэг тусламжийн тухайд та товчхон хэлэхгүй юу?
-Одоогийн байдлаар Европын холбоо Украинд нийт 50 тэрбум еврогийн цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Үүнээс 12 тэрбум еврог цэргийн дэмжлэгт олгосон байна. Европын холбооны хувьд урьд өмнө нь хэзээ ч зэр зэвсэгт хамааралтай санхүүгийн тусламж үзүүлж байгаагүй. Энэ удаагийнх анхны ийм тохиолдол боллоо. Өөрөөр хэлбэл цэргийн санхүүжилт хийхгүй гэсэн хатуу байр суурь Орос, Украины дайнаас болоод өөрчлөгдсөн гэсэн үг. Энэ бол дайн төдийгүй Оросын эзлэн түрэмгийлэл гэж үзэж байгаа. Мөн Европын холбооны гишүүн улс орнууд хамтран Украины 15 мянган цэрэгт сургалт хийсэн төдийгүй хийгдсээр байна. Түүнээс гадна Украины сая, сая дүрвэгчдийг хүлээн авах, тэдний түр оршин суух асуудлыг шийдвэрлэж байна.
-Ардчилал хүний эрхийн асуудалд Европын холбооны байр суурь мэдээж тодорхой болов уу. Тэр утгаараа энэхүү дайнаас үүдэлтэй хүний эрхийн ноцтой зөрчлүүдийн талаарх бодит жишээ гэвэл юуг хэлэх вэ?
-Юуны өмнө Украинд үйлдэгдсэн дайны гэмт хэргийг мөрдөн шалгана. Гэхдээ яг мөргөлдөөн болж буй газарт уг ажиллагааг явуулахад маш их хүндрэлтэй байна. Дэлхий дахин харж байна. Энэ дайны улмаас олон улсын хэм хэмжээ зөрчигдөж, хүмүүнлэгийн болон хүний эрхийн зөрчлүүд гаарч, ардчиллын эсрэг зөрчлүүд үйлдэгдсээр байна. Тухай бүрийг бидний зүгээс баримтжуулж байгаа. Энгийн номхон иргэд рүү түрэмгийлэгчид дайрч, амь насанд нь хүрэх зэрэг ноцтой дайны гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Мөн нийтийн болон хувийн өмч эд хөрөнгө рүү дайрсан гээд хүний эрхийн ноцтой зөрчлүүд их байна. Миний хувьд энэ дотроос нэг зүйлийг онцгойлон эсэргүүцэж байна. Түрэмгийлэгчид украин хүүхдүүдийг Оросын нутаг дэвсгэр рүү нүүлгэн шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Украинд байгаа хүүхдүүдийг орос гэр бүлд хууль бусаар үрчлүүлэх ажлыг хийж байгаа нь дайны гэмт хэрэг юм. Эцэст нь Украины эсрэг өдөөсөн энэ дайн хэзээ нэгэн цагт дуусна. Буцаад энх тайван цаг ирэх нь тодорхой. Тэр үед дайнтай холбоотой маш олон гэмт хэргийн баримтуудыг ил болгоно. Улмаар олон улсын шүүхээр холбогдох этгээдүүдийг дуудаж, хариуцлага тооцох ажил хийгдэнэ.
-Түрүүнд ярьсан тодорхой багц хориг арга хэмжээг авч ажиллаж байгаа гэж. Үүнтэй холбоотойгоор эсрэгээрээ Европын холбооны улс орнууд Оросоос эрчим хүчний хараат байдлаа бууруулж чадсан уу?
-Эрчим хүчний хараат байдлаас гарч чадсан гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд манай бүс нутгийн цаг агаар өвөлдөө харьцангуй дулаахан байсан. Тиймээс эрчим хүчээ хэмнэх чиглэлд тодорхой ахиц гаргаж чадсан. Бидний хувьд хараат байдлаасаа гарахын тулд гурван арга хэмжээ авсан. Нэгдүгээрт, эрчим хүчний нийлүүлэгчдийн тоог нэмэгдүүлсэн буюу импортлогчдыг төрөлжүүлсэн. Хоёрдугаарт, байгалийн хийн агуулах, нөөцийн савны тоог нэмэгдүүлсэн. Мөн эрчим хүчийг аль болох байгальд ээлтэй ногоон эрчим хүчээр солих ажлуудыг хийлээ. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж чадсан юм. Гуравдугаарт, эрчим хүчний хэмнэлтийн дүрмийг нэвтрүүлж Оросоос хараат байдлаасаа бүрэн гарсан. Энэ хүрээнд албан газрууд өрөөний дулааны хэмийг 190С -д барих шаардлагыг тавьсан. Энэхүү шаардлагыг бүх нийтээрээ дагаж мөрдсөн. 190С хэм гэдэг бол өрөөндөө зузаавтар цамцтай суух орчин. Энэ мэт хэмнэлтийн өргөн хүрээний бодлого тэдгээрийн хэрэгжилтийн ачаар Европ эрчим хүчний хараат байдлаасаа гарсан гэж ойлгож болно.
-Саяхан Турк улсад маш аймшигтай, харамсалтай үйл явдал болсон. Байгалийн гамшгийн улмаас олон мянган хүн амь үрэгдлээ. Европын холбооны зүгээс тус улсад ямар дэмжлэг үзүүлсэн талаар товчхон хэлэхгүй юу?
-Бидний хувьд хамгийн түрүүнд санхүүгийн болоод хүн хүч, техникийн тусламж хүргүүлсэн. Тухайлбал, нийт 1200 орчим аврагч, 120 орчим үнэрч нохой, эмнэлгийн тусламж, хоргодох байр, дулаан хөнжил, хувцас гэх мэт анхан шатны тусламжийн эд бараа материалыг явуулсан. Европын холбооны гишүүн орон болох Грек улсын хувьд Турк руу хамгийн түрүүнд аврагчдаа явуулсан. Бидний зүгээс одоогийн байдлаар гамшигт нэрвэгдсэн улс орнуудад 20 гаруй сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлээд байна.
-Европын холбооны улс орнууд руу манай улс зарим бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргах гэрээ бий. Энэхүү гэрээ одоо хүчинтэй хэвээрээ байгаа юу. Ер нь Монгол Улсаас ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн Европын холбооны улс орнууд руу нийлүүлэгдэж байна вэ?
-Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн талаар та асууж байна. Энэхүү ХЕС нь хэвийн үргэлжлээд явж байгаа. Монгол Улсын хувьд Европын холбооны гишүүн улс орнуудын зах зээлд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг бага буюу татваргүй экспортлох боломжтой. Өнгөрсөн жилийн тоо мэдээллийн хувьд ирэх тавдугаар сард гарна. 2021 оны статистик мэдээллийн хувьд 71 сая еврогийн бараа бүтээгдэхүүнийг Монгол Европ руу экспортод гаргасан байна. Гэхдээ импорттой харьцуулаад үзвэл тэнцвэртэй бус гэдэг нь ойлгомжтой. Тэр утгаараа цаашид Монголын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих асуудал өндөр ач холбогдолтой гэдэг нь тодорхой харагдаж байгаа ХЕС-ийн хүрээнд Монгол Улс 6600 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой байгаа. Европын холбоо Монгол Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй. Ийм төрлийн гэрээг байгуулсан орнуудтай худалдаа эдийн засгийн хувьд илүү өргөн цар хүрээтэй хамтран ажилладаг. Монголоос экспортлогддог бүтээгдэхүүний дийлэнх хувь буюу 90 гаруй хувь нь бөс бараа даавуун болон ноос, ноолууран бүтээгдэхүүн байдаг.
-Монгол Улстай Чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломж байгаа юу?
-Дэлхийн хөгжиж байгаа орнуудад худалдааны хөнгөлөлт буюу импортын тарифын хөнгөлөлтийг дангаараа олгох систем болох Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+ нь Европын холбооны зах зээлд экспортлогч хөгжиж буй улсуудыг дэмжихэд зориулагдсан. Энэ нь Европын холбооны зах зээлд нэвтрэх үед бараа бүтээгдэхүүнээс тарифыг хөнгөлөх журмаар хэрэгждэг. ХЕС-д хамрагдахын тулд тухайн олон улсын 27 хэлэлцээрт нэгдсэн байх шаардлагатай төдийгүй тэдгээрийн хэрэгжилтийг ханган хүний эрх, хөдөлмөрийн эрх, хууль дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах зэрэг төрлүүд багтдаг. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газартай Европын холбоо газар зүйн заалтын яриа хэлэлцээг эхлүүлээд байна. Энэ хүрээнд газар зүйн заалтаар хамгаалагдсан хамгийн анхны бүтээгдэхүүн бол Увсын чацаргана юм. Ийнхүү Европ руу Увсын чацарганыг газар зүйн заалтын хамгаалалттай экспортлох боломжтой болсон. Цаашид Монголын олон бараа бүтээгдэхүүн газар зүйн заалтын хамгаалалтад бүртгэгдээсэй гэж хүсэж байна.
-Бидний хувьд экспортоо нэмэгдүүлэхийн тулд чухам юу хийх ёстой гэж үзэж байна вэ?
-Монголын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай. Тэр утгаараа юуны түрүүнд нэг салбараас бус олон салбараас эдийн засгийн үр өгөөж хүртдэг байдал руу оруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл бусад олон салбартаа адил түвшинд хөгжүүлэх ёстой. Миний баримталдаг нэг зарчим бий. Тухайлбал, тооноос илүү чанарт анхаарлаа хандуулах ёстой. Маш олон бүтээгдэхүүн гаргалаа гээд чанаргүй байвал эдийн засгийн үр өгөөж нь бага болно. Харин чанартай цөөн тооны бүтээгдэхүүн экспортолж чадвал эдийн засгийн үр өгөөж улам нэмэгдэх хандлагатай байдаг. Хамгийн чухал нь тухайн бүтээгдэхүүний чанар, стандартын асуудал шүү дээ. Тиймээс эхлээд чанарт анхаарч, энэ чиглэлд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах нь зүйтэй болов уу. Европ Монголтой орон зайн хувьд тийм ч ойр биш үү дээ. Тиймээс бидний хувьд энэ байдал экспортод нөлөөлөх нэг сул тал юм болов уу гэж боддог. Европчуудын хувьд Монголын тухай ойлголт, нэг брэнд ой ухаан, үзэл бодолд нь үүсчихсэн байдаг.
Тэд Монголыг нүүдэлчин ард түмэн, хязгааргүй уужим газар нутаг зэргээр төсөөлөн боддог. Энэ төсөөлөл нь монголчуудыг эерэг сайнаар ойлгуулдаг онцлогтой. Тиймээс европчуудын монголчуудын тухай төсөөлөл, эерэг сэтгэгдлийг харгалзан үзэж, уг чиглэлээр брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл илүү ашигтай болов уу гэж боддог. Нөгөөтэйгүүр бараа бүтээгдэхүүнийг түүхийгээр бус боловсруулах, нэмүү өртөг шингээж гаргах тал дээр илүү анхаарах цаг нь болсон. Чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээр одоогоор яригдаагүй байгаа. Энэхүү гэрээг байгуулахын тулд маш өргөн цар хүрээгээр авч үздэг томоохон гэрээ. Аль аль талаасаа маш өндөр хэмжээний хүчин чармайлт шаардагддаг гэрээ гэж ойлгож болно. Цаашдаа энэхүү гэрээг байгуулах боломж гарч ирэх байх. Гэхдээ одоохондоо цаг хугацааны хувьд ч тэр хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд ч тэр арай болоогүй болов уу.
-Европын холбооноос Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт ямар байна вэ. Биднийг сонирхсон хөрөнгө оруулагчид байна уу. Бид яаж хөрөнгө оруулагчдыг эх орондоо дуудах вэ?
-Европын хөрөнгө оруулагчид Монголыг ихэд сонирхдог. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэж бодож байна. Хөрөнгө оруулагчид үүнийг л хүсдэг. Тодорхой хэлбэл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Мөн авлигалгүй, тогтвортой төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал. Монгол Улсын Засгийн газраас “5 Ш” хөтөлбөр болон шүүх засаглалын шинэчлэлүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Энэ нь мэдээж хөрөнгө оруулагчдад сайн мэдээ. Тиймээс энэ төрлийн төрийн бодлого, ажил үүргийг идэвхтэй явуулснаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой юм.
-Энэ онд Европын Холбооноос Монголд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн тухайд та ярихгүй юу?
-Одоогийн байдлаар Европын холбооны буцалтгүй санхүүжилтээр 31 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нийт санхүүжилт гэвэл 152 сая евро. НҮБ-аар дамжуулан хэрэгжүүлдэг цөөнгүй төслүүд бий. Бидний явуулж буй төсөл, арга хэмжээнүүдийн хамгийн том гэвэл Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа төсвийн дэмжлэгийг онцолж байна. Өөрөөр хэлбэл 43 сая еврог санхүүгийн дэмжлэг болгон олгож байна. Мэдээж санхүүжилтээ юунд зарцуулагдаж байгааг хянах, тайлан авах, тодорхой чиглэлд зориулахыг санал болгодог. Бидний тавьсан нөхцөлийг хангаад яваад байвал санхүүжилтээ улам нэмэх чиглэл рүү явна. Цаашид бидний үйл ажиллагаа, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүд улам цар хүрээгээ тэлсээр байна. Уур амьсгалын өөрчлөлт, залуучуудын боловсрол, эрүүл мэнд, орчны бохирдолт, санхүү, төсвийн ил тод зөв менежмент, эдийн засгийг төрөлжүүлэх гэх мэт олон төслийг хэрэгжүүлсээр байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Хамгийн ойрын нэг төсөл бий. Сангийн яамтай удахгүй яриа хэлэлцээг эхлүүлнэ гэж бодож байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын экспортыг дэмжих чиглэлд тусгагдсан байгаа гэдгийг дахин онцлон хэлье ээ.
-Европын холбооноос энэ жил Монголд томоохон айлчлал хийх төлөвлөгөө байгаа юу?
-Цар тахлын улмаас ойрын жилүүдэд Монголд ирэх төрийн өндөр хэмжээний айлчлал багассан. Европын холбооны талаас сүүлд хийсэн томоохон айлчлал гэвэл АСЕМ-ын 20 жилийн ой Ази-Европын дээд түвшний уулзалт билээ. Энэхүү айлчлалын үр дүн, харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажил чамгүй их байсан гэдгийг онцлон хэлье. Энэхүү олон улсын дээд түвшний уулзалтын үеэр Европын холбооны төрийн гурван өндөрлөг буюу шийдвэр гаргагч дээд гурван төлөөлөл Монголд айлчилсан юм. Тэр үеэс Монгол Европын холбоотой илүү нягт, идэвхтэй хамтран ажиллах болсон гэхэд буруудахгүй болов уу. Харин энэ оны хувьд Европын холбооны гадаад харилцааны албаны Төрийн нарийн бичгийн даргын айлчлал төлөвлөгдөж байна. Айлчлалын хүрээнд ойн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
-Визний асуудлыг хөнгөвчлөх талаар Европын холбооны зүгээс ямар ажил хийгдэх вэ?
-Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар нь визийн асуудал эрхэлдэггүй. Визтэй холбоотой асуудал нь Европын холбооны гишүүн орон тус бүрийн эрхлэх асуудал юм. Тэгэхээр энэхүү асуудалд улс болгон өөрийн байр сууринаас хандана гэсэн үг. Харин бидний зүгээс ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломж байхгүй. Гэхдээ бидний хувьд визний хөнгөвчлөх хүсэлтийг уламжлах, хэлэлцээр хийх асуудлыг нь дэмжин, холбож өгөх боломжтой юм.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [64.119.23.17] 2023-03-24 15:35:40
Хавар болжээ Солиотуудыг ID хаягаар 0,0000003 секундын дотор илрүүлдэг юм. Гаж донтон гудамжинд явах аюултай: www.criminal.polic.mn
ЗОЧИН [202.126.90.102] 2023-03-23 16:53:51
ТЭГНЭ Ш ДЭЭ 76 ХУЛГАЙЧИЙГ НЬ АРГАЛААД ЦУГ ШААВАЛ ИХ УНАЦТАЙ ЗУУНЫ ТОМ ТОМ ЛУЙВАР ХИЙХ БОЛОМЖТОЙ ГАЗАР ГЭЖ ТЭР
Зочин [66.181.160.91] 2023-03-23 15:09:54
Тэнэг авгай гудманд таарвал хүчиндэнэ шүү ацаа монгол боов хөхмөөр бна уу хөгшин авгай мин
USA [216.183.34.215] 2023-03-25 02:26:01
buur neg setgetsiin asuudaltai humuus baih ymaa sda neree
Зочин [64.119.23.17] 2023-03-24 15:37:37
www.criminal.police.mn
ЕХ бол тогтвортой ба найдвартай түнш БИШ. [139.5.218.33] 2023-03-23 13:06:23
Монголчуудын хулхин дээр цэцэгс ургуулчих юмаа. Европынх Холбоо, АНУ 2 Оросоос болж Хятадыг чангалж эхлэвш. Ийм байхад ЕХ нь Монголд яаж юугаараа туслах юм бэ? Баахан зээл мөнгөөр олгож Монголыг өрөөр л боож чадна. Та нар тэгээд ЕХ-нд өртэй болмоор байна уу?
Зочин [202.9.46.82] 2023-03-23 20:52:56
Үнэн
Зочин [150.129.141.232] 2023-03-23 10:47:58
Орж ирлээ гээд мань мэтийн амьдрал дээшилэхгүй ээ, оюу толгой тод жишээ
Зочин [82.207.248.235] 2023-03-23 15:40:09
oya-guud oyu tolgoid shulsee buu goojuul
Зочин [202.55.191.194] 2023-03-23 10:01:23
европын соёлтой хөрөнгө оруулагчид орж ирье гэхээр нөгөө орк ах нар нь саад хийнэ мөн манай луйварчид үргээнэ