Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ

Aдмин / Нийгэм

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг гаргахаар тогтлоо. Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулсан байна. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан аж.

Мөн цаашид нүүрснээс бусад төрлийн ашигт малтмалын нээлттэй цахим арилжааг үе шаттай эхлүүлэх, нээлттэй цахимаар арилжсан бүх төрлийн ашигт малтмалыг экспортод гаргахад хилийн бүх боомтоор саадгүй нэвтрүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.