МАЗААЛАЙД САНСРЫН ДОХИОЛОЛТОЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЖЭЭ

Aдмин / Нийгэм

Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа болон “Говийн баавгай” судалгааны баг хамтран мазаалай баавгайд сансрын дохиололт хүзүүвч зүүх, өвчлөлийн тандалт судалгаа хийхээр ажиллаж байна. Тэд өчигдөр /2023.05.05/ мазаалай барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ.

"Говийн Баавгай" төслийн удирдагч Харри Рейнолдс нь 2015 оноос эхлэн өнөөг хүртэл судалгааны ажлуудыг хийсээр байна. Энэ хугацаанд мазаалай баавгайн 19 бодгальд сансрын дохиололт хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны судалгаа хийжээ.

Энэ удаад:

  • "Говийн Баавгай" төслийн удирдагч Харри Рейнолдс,
  • Норвегийн Их сургуулийн профессор Андреас Зедроссер,
  • Мечиганы Их сургуулийн профессор Жерролд Белант,
  • Мазаалай хамгаалах сангийн тэргүүн А.Баясгалан,
  • ШУА-ын Биологийн Хүрээлэнгийн ЭША Д.Дэлгэрчимэг,
  • ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш Ж.Гэрэлтуяа,
  • Мал эмнэлгийн хүрээлэнгийн ЭША Д.Баярмагнай нар болон ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран тавдугаар сарын 10-ныг хүртэл мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүх, өвчлөлийн тандалт судалгаа хийхээр төлөвлөсөн байна


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.