М.Баяраа: ХУД-ийн 23, 24-р хорооны зарим хотхонуудын ус дамжуулах хоолой нь чанаргүйгээс Яармагийн 20-иод хотхоны ус зэвтэй гарч байна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хан-Уул дүүргийн 23, 24-р хорооны нутаг дэвсгэр дэх 25 мянган хүн амьдардаг Ханбогд, Арцат, Богд вилла, Хүннү вилла, Хангарьд 1, Хангарьд2, VIP residence зэрэг 20-иод орон сууцны хотхон халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол хотын захиргаанд ирсэн. Гомдолтой холбоотойгоор Ажлын хэсэг байгуулагдан ус зэвтэй байгаа шалтгааныг тодруулахаар ажилласан.

Хэд хэдэн удаагийн шинжилгээгээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй гэсэн хариу гарсан.

Орон сууцны хорооллын ус дамжуулах хоолойд хийсэн шинжилгээгээр Яармагийн ус дамжуулах эх үүсвэрээс хэрэглэгчдэд түгээх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байгаа нь ус дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан.

"Пума констракшн" ХХК, "Пи Ай Эм Эм" ХХК-ийн хөрөнгөөр барьсан 200 мм-ийн голчтой, 2 км шугам, "Шинэ өргөө" хорооллын гаднах 200 мм-ийн голчтой ган шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна. Усны зэвийг арилгахаар шугам хоолойг угаасан боловч түр зуурын шинжтэй арга хэмжээ болсон.

Тиймээс шугам угсралтыг хийлгэхээр захиалсан гурав, ус дамжуулах хоолойг угсарсан хоёр компани, нийслэлээс эдгээр ажлыг хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтныг дараагийн шатны байгууллагад шилжүүлнэ. "гэв.


Сэтгэгдэл

888 [202.55.188.35] 2023-05-06 10:48:24

Далдуур чимээгүй өвчлүүлэх эх үүсвэр зэвтэй ус арай юмаа бизнeсдэн бузар хийдэг гарууд

Зочин [103.212.119.195] 2023-05-05 21:24:54

За тэгээд нөгөө өндөр үнэтэй эко, green, элит виллаа гээд суртчилаад байсан хотхонуудын үнэн нүүр царай ил гарч эхэллээ. Цэврийн шугамыг хэзээ ч амаохан зэвэрдэг махан төрөөр хийддэгүй. Зэвэрдэггүй ган, зэс, үгүй ядаж никелдсэн хоолой ашиглах ёстой.

иргэн [103.212.116.124] 2023-05-06 18:16:45

Эх орноо үгүйрүүлж сүйрүүлж байгаа хүмүүсийн шунаг цэвдэг сэтгэлд одоо цэг тавих цаг болсоон. Энэ үеийн засгийн газарт бас ч гэж баярлаж байна шүү. Зэв гардаг турба хийсэн хүмүүсийн амьдрал аяндаа зэврэх байхдаа

059 [64.119.29.144] 2023-05-05 17:53:14

манайхан ийм муухай сэтгэлгээтэй байхаар яаж хөгжих вэ дээ... арай юмаа .... өлөн сэтгэлгээтэй ийм муухай хүмүүсийн ажил үйлс бүтэхгүй ш дээ...

Зочин [103.26.193.82] 2023-05-05 17:25:36

Хөдөө орон нутгийн замуудыг японы компаниар стандартад нийцсэн чанартай яармагийн зам шиг хоёр эгнээ зам бариулчихвал сайхан даа.

Өө [202.55.188.84] 2023-05-05 16:32:23

Төмрийн хог дээрээс хуучин өмнө сольсон трубагаар хийж бгаа юм чинь. Мөнгөн дээр нь ажиллаж хаа хаанаа цавчаа хийгээд л энэ.

Зочин [202.21.102.231] 2023-05-05 15:44:27

Хурдан шугамыг солих арга хэмжээ аваачээ

bayaraa [124.158.120.114] 2023-05-05 15:16:43

манай найз байр авсын тэгсэн харин зэвтэй ус гоождог гэсэн.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.