ТҮЦ эрхлэх зөвшөөрөл буюу түмний БОР амьжиргаа

Aдмин / Нийгэм

Нийслэл хотын хэмжээнд 1831 ТҮЦ байгааг тоолж тодорхой хэсэгт шаардлага хүргүүлж, зам талбайд, зорчих хэсэгт төвөг учруулсныг нүүлгэн шилжүүлж, явган хүний зам, автобусны буудлуудын талбайг чөлөөлөх аж. ТҮЦ буюу жижиглэн худалдаа нь эдийн засагт хор хөнөөлгүй, үйлдвэрлэлгүй улс орны хүмүүс амьжиргаагаа залгуулдаг хэрэгсэл юм. Өргөн хэрэглээний барааг дамлан зарахаас өөрөөр эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд бөөнөөрөө орох шударга, эрүүл орчин бүрдэхгүй байгаа нь Монголд ТҮЦ-ний бизнес нэгэн хэвийн үргэлжилж байгаагаас харагдана.

Хүнс, бараа, үйлчилгээний чухалд байршлуудад CU, GS25 гэх мэтийн олигархи групп компаниуд гаднаас татан оруулж ирсэн үйлчилгээний цэгүүд орж ирээд бие даасан Монгол худалдаа эрхлэгчдийг цохиж байгаа нь шударга бус.

Өөрөөр хэлбэл аливаа бизнес үйлчилгээ, орчин, тохижилт, байршлаас ихээхэн хамаардаг хамгийн гол дэмжлэг бол төрийн оновчтой бодлого. Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээгдэхэд улсаараа шуугиад өнгөрөхөөс өөр чадамжгүй сул дорой. Өөрөөр хэлбэл төрд ч ард түмэнд ч өөрсдөө бүтээх, нэгнээ дэмжих сэтгэл зүтгэл сульджээ. Иргэдийн бор амьдралыг залгуулдаг жижиглэнгийн худалдааг шүүрдэхдээ маш түргэн шуурхай, хүчирхэг мөртлөө аварга авлигачид, улсаа тонодог луйварчдад тун ч эелдэг, аядуу зөөлөн нь эгдүүцэм хэрэг мөн.

Үнэндээ Монгол улсын нийслэлд зочилж буй гадаадынхан гудамжаар нь Монголыг илтгэх үйлчилгээний онцлогтой дэлгүүр, зочид буудал, үйлчилгээний төв байхгүйг хараад л Монголын эдийн засаг, нийгмийн байдлыг товчхон дүгнэж болохоор юм. Нийслэлийн засаг Д. Сумъяабазар 1 жилийн өмнө л жижиглэн худалдаа эрхлэгч, ТҮЦ ажиллуулдаг иргэдийг зөвшөөрөл, татвар хураамжаар дарамтлахгүй байхыг үүрэгдэж попорч байсан бол өдгөө хуугаар нь нүүлгэн шилжүүлж цэвэрлээд эхэллээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.130] 2023-05-08 20:02:18

ТҮЦ ГЭХ ОРОМЖ ДОТОР БААЖ ШЭЭХ ХОРТОЙ АРХИ ХҮНС ЗАРАХ БИЕЭ ҮНЭЛЭЛТ ЯНХАНДАЛТ МАНСУУРАЛ ЗАВХАЙРАЛ ГЭЭД Л БУЗАР БУЛАЙ БҮХНИЙ ЭХ ҮҮСВЭР ТАВИГДДАГ ГЭДГИЙГ НЭВТ ШУВТ САЙН МЭДЭХИЙН ХУВЬД ТҮҮНЭЭС АНГИЖРАХ ШИЙДЭМГИЙ АРГА ХЭМЖЭЭГ ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗӨВ ГЭДГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

Оршин суугчид л шийдэх ёстой. [66.181.160.76] 2023-05-08 11:06:05

Хотын хороо БҮРИЙН оршин суугчдаас "Тэд дэргэдээ ТҮЦ-тэй баймаар байна уу?" гэж асуулга авах хэрэгтэй. Тэгээд "Баймаар байна" гэж хариулвал тэр хороонд ТҮЦ-ийг нь үлдээгээд, харин "Үгүй" гэж хариулсан газарт ТҮЦ-үүдийг зайлуулах хэрэгтэй. Тэрнээс биш ТҮЦ-үүдийн саналаар энэ асуудлыг шийдэж БОЛОХГҮЙ. Хороодын оршин суугчид л мэдэх ёстой. Дэргэдээ боловсон супермаркет, дэлгүүрүүдтэй байхад бид үхсэнээ хийж ТҮЦ нэмж байлгахыг зөвшөөрөх юм бэ?

ужэ [66.181.187.42] 2023-05-08 08:35:06

Энэ хүмүүс өөрсдөө Түц тоирч бөөлжиж шээж баадгаа болих хэрэгтэи ,түц гэхээр шаагиад ороод ирнэ Улс эх орнииг чинь гадаад дотоодиин дээрэмчид блолвсоноор тонон дээрэмдэж бхад ганц үг хэлж чадахгүи гөлөг цараилаад таг алга болно,тэгснээ муу муудаа дээрэлхүү гэгчээр түц гэхээр л томороод хөө заилуул гээд бнаТүцнээс чинь илүү маш хортои агаариин бохирдол,хорт хавдар,зам тээвриин осол гээд биднии хаиртаи хүмүүсииг авч одож буи маш тулгамдсан асуудал их бна даа,тархинии тэнэгрэлээсээ салмаар л бна шүү,

Зочин [202.21.108.7] 2023-05-08 03:47:00

Жонхуугийн сайтны мэдээ ч мөн дөө. Муу тусмаа сайн гэдэг.

Зочин [118.193.105.230] 2023-05-07 18:14:35

ТҮЦ бол ядарсан ардынх биш, задарсан дарга нарын ард иргэддээ түрээслэж мөнгө олдог хэрэгсэл шүү. Устгах хэрэгтэй

Түц хог [139.5.218.152] 2023-05-07 10:57:16

Балиар, эргэн тойрондоо бааж шээсэн хамгийн заваан, дотор байгаа хүнс нь хор, хөлдөнө, халана...

irgen [202.55.188.84] 2023-05-07 16:13:11

chinii l nus tser shees biz

зочин [64.119.17.124] 2023-05-07 00:20:08

Бохир заваан, шээстэй, баастай, нустай цэртэй, бөөожистэй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг, улсад татвар төлдөггүй ТҮЦ-үүдээ хурдан үгүй болгооч ээ. ЁСТОЙ СЭЖГИЙН БАЛИАР ОРЧИН, ХАЛДВАРТ ӨВЧИН, НЯН БАКТЕРИ ТАРААГЧ БИЗ ДЭЭ?

Зочин [202.126.90.70] 2023-05-06 14:37:51

zailuulsan ni deer, orchnoo zavaaruulj ogno ene heden tuts

Зочин [103.26.193.82] 2023-05-06 12:34:41

Феодалын нийгэмдээ тавтай морил.

Зочин [66.181.191.186] 2023-05-06 12:19:02

Түц нээс салах цаг болсон

Songogch [150.129.143.206] 2023-05-06 10:47:57

Byryy sogyyli uguud l bai daa.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.