Ураны баяжмалын үнэ сүүлийн 12 жилийн дээд хэмжээнд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Ураны баяжмалын үнэ “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарснаас хойш буюу сүүлийн 12 жилийн дээд хэмжээнд хүрсэн тухай дүн шинжилгээний “Uranium Exchange Company” компани мэдээлжээ.

Тус компанийн мэдээлж байгаагаар, "цөмийн эрчим хүч сэргэсэн"-тэй холбоотойгоор өнгөрсөн сард ураны баяжмалын үнэ 12 хувиар өсөж, нэг фунт буюу 0.45 кг баяжмал 65.5 ам.доллар болсон нь өмнөх жилийн оргил үзүүлэлтийг давжээ. Дэлхийн хэд хэдэн улс орны засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор цөмийн эрчим хүчинд оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх, хуучирсан реакторуудын ашиглалтын хугацааг уртасгах оролдлого хийж байгаатай холбоотойгоор ураны баяжмалын эрэлт эрс нэмэгдсэн байна.

Ураны үнийн өөрчлөлт нь эрчим хүчний хамгийн чухал нүүрстөрөгчгүй эх үүсвэрийн хувиар цөмийн эрчим хүчийг сэргээх замд том алхам болж байна гэж салбарын шинжээчид үзэж байна.

Дэлхийн хоёр дахь том уран үйлдвэрлэгч Канадын “Cameco” компанийн санхүү хариуцсан захирал Грант Исаак хэлснээр, дэлхийн улс орнууд одоо "цэвэр эрчим хүчийг чухалчилж, эрчим хүчний аюулгүй байдалд" гол анхаарал хандуулж байна. "Ураныг 40 ам.доллароор, магадгүй 50, 60 ам.доллароор худалдаж авдаг байсан үе өнгөрсөн. Одоо бид үнийн шинэ босго тогтоох хэрэгтэй" гэж тэрбээр тэмдэглэжээ.

“Ocean Wall” брокерын компанийн гүйцэтгэх захирал Ник Лоусон “геополитикийн нөлөөгөөр эрэлт, нийлүүлэлт улам тэнцвэргүй болж байгаатай холбоотойгоор” 2025 он гэхэд ураны баяжмалын спот үнэ 200 ам.долларт хүрч өсөхийг үгүйсгэхгүй байна.

Дэлхийн цөмийн нийгэмлэг (WNA) саяхан дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх цөмийн эрчим хүчний хувь хэмжээ болон ураны эрэлтийн талаарх таамаглалаа шинэчилсэн байна. “WNA”-ийн тооцоолсноор 140 гаруй реактор урьд нь таамаглаж байснаас илүү удаан хугацаагаар ажиллах боломжтой бол 2040 он гэхэд 35 ГВт-ын хүчин чадалтай жижиг модульчлагдсан реакторууд ашиглалтад орсноор жилд 130 мянган тонн болж хоёр дахин нэмэгдэх ураны хэрэгцээг хангахын тулд шинэ уурхайнуудыг эзэмших шаардлагатай болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.