ЖЕМ ИНТЕРНЭШНЛ ХХК-ийн 25-н жилийн ойн нэрэмжит ХАРЦАГА ЦОЛТОНД хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан 01-р сарын 20-нд болно

Aдмин / Спорт

ЖЕМ ИНТЕРНЭШНЛ ХХК-н 25н жилийн ойн нэрэмжит ХАРЦАГА ЦОЛТОНД хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааны тасалбар авсан үзэгчидээс 5 азтанг шалгаруулж мөн цагтаа ирсэн 250 хүнд тус компанийн зүгээс шинээр худалдаанд гарсан бүтээгдэхүүний дээж бэлэглэх юм байна

“МУ-ын Харцага цолтон-д хүндэтгэл үзүүлэх чансаа, бай шагнал өндөр хүчит 128 бөхийн барилдаан 17 дахь жилдээ уламжлал болгон Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран бөхийн өргөөнд 2024 оны 01-р сарын 20-нд зохион байгуулагдах гэж байна. Тус барилдааныг “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК жил болгон ивээн тэтгэн зохион байгуулдаг ба энэ жил тус компанийн 25-н ЖИЛИЙН ОЙ тохиож байна.

“ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК-нь 1999 онд байгуулагдан өдгөө бизнесийн олон салбарт амжилт гарган түүчээлж, “чанар мөнхөд оршихуй” уриан доор хэрэглэгчидийн таашаалд нийцсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “монгол улсын хүнсний манлай үйлдвэр” ба МҮХАҮТ болон Монгол улсын засгийн газраас жил бүр шалгаруулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг юм.

Энэхүү барилдаан нь чансаа өндөр улс аймгын цолтой бөхчүүдийн хувьд цагаан сарын өмнөх хамгийн том сорилго барилдаан болдог ба үзэгч олон бөх сонирхогчидын хүсэн хүлээсэн барилдаан болдгоороо онцлогтой юм.

Тус барилдаанд өнөө цагийн чансаа өндөр бөхчүүдээс

  • Монгол улсын ДАЯН АВРАГА Н.БАТСУУРЬ
  • Монгол улсын АВАРГА П.БҮРЭНТӨГС
  • Монгол улсын АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА
  • Монгол улсын ГАРЬД Ө.БАТ-ОРШИХ
  • Монгол улсын ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ
  • Монгол улсын ЗААН Д.АНАР
  • Монгол улсын ЗААН Ц.ОДБАЯР болон бусад өндөр цолтой улс аймгийн цолтнууд барилдана


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.