Квант интернэтийг үүсгэх чухал алхмыг хийжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Америкийн физикчид квант давтагчийг хотын шилэн кабелийн сүлжээнд оруулж, анх удаа 35 км урт оптик шилэн кабелийн квант хамгаалалттай сүлжээний хоёр зангилааны хооронд тархсан дохиог хүчжүүлж чадсан байна. Энэ тухай Харвардын их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ.

"Квант сүлжээний зангилаанууд нь маш шигүү хот дотор тавьсан шилэн кабелийн сүлжээн дотор хоорондоо "орооцолддог" гэдгийг баталж чадлаа. Энэ бол квантын тооцооллын нэгдсэн систем бүхий квантын бодит интернэтийг бий болгоход чиглэсэн маш чухам алхам мөн” гэж Харвардын их сургуулийн профессор Михаил Лукин ярилаа.

Профессор Лукин болон бусад эрдэмтэн квант давтагч гэж нэрлэгддэг тусгай төхөөрөмжийг бий болгохын тулд 10 гаруй жилийн турш ажиллаж байгаа юм. Ийм төхөөрөмжүүд нь тэдгээрт агуулагдах квант мэдээллийг алдагдуулахгүйгээр дамжуулан өнгөрүүлэх гэрлийн дохионы хүчийг нэмэгдүүлдэг ажээ.

Энэ удаад Америкийн эрдэмтэд "согогтой" алмаазыг ашиглан гэрлийн дохиог хүчжүүлж чадсан байна. Уг алмаазыг синтетик эрдэнийн чулуу гэж нэрлэдэг бөгөөд түүний дотор нь цахиур, азот болон бусад элементийн атомууд, мөн тэдгээртэй төстэй шинж чанар бүхий талст оронт торны хоосон зай бий. Эдгээр согогийг мэдээлэл хадгалах чадвартай кубитүүд ба квант битүүд болгон ашиглах боломжтой.

Ийм алмаазны доторх цахиурын согогийг нэгэн зэрэг хоёр кубит болгон ашиглаж болохыг олж тогтоосон бөгөөд тэдгээрийн нэг нь электроны шинж чанарт, нөгөө нь цахиурын атомын цөмд мэдээллийг хадгалах боломжтой. Согогтой очир алмаазны энэхүү өвөрмөц шинж чанарыг ашиглан "цахим" кубитийн тусламжтайгаар фотоноос мэдээллийг унших, цөмийн "хөршид" хадгалах, дараа нь цааш дамжуулах аргыг нээжээ.

Эдгээр арга дээр үндэслэн квант дохионы давтагчийн загварыг угсарч, Бостон хотын шилэн кабелийн сүлжээнд оруулсан бөгөөд уг сүлжээнд квант холбооны системийн лабораторийн хоёр зангилаа холбогдсон байв. Эрдэмтдийн угсарсан төхөөрөмж квант дохиог амжилттай хүчжүүлж, 35 км урт оптик утсаар холбогдсон квант хоёр объектыг “ороолцолдуулах” боломжийг олгожээ. Ингэснээр өргөтгөх боломжтой квант "интернэтийг", мөн тархсан тооцооллын системүүдийг бий болгох зам нээгдэж байна хэмээн судлаачид дүгнэжээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:27

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:15:27

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.