Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй

Aдмин / Нүүр

Өнөөдөр эхлэх 35 дахь удаагийн Үндэсний номын баярт оролцож, Монголын номын зохиолч, хэвлэн нийтлэгчидтэй танилцахаар “Эндрю Нюренберг Асошиэйтс” компанийн Бангкок дахь салбарын захирал Вийрават “Биг” Течакижатори манай улсад иржээ.

Тус компани дэлхийн 13 оронд салбартай бөгөөд дэлхийд алдартай утга зохиолын зуучлагч агентлаг юм. Тэгвэл Тайланд дахь салбар нь Монгол, Индонез, Тайландыг хариуцан ажилладаг байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Монголд анх удаа ирж байгаа тухай сонслоо. Анхны сэтгэгдэл ямар байна вэ?

-Монголд анх удаа, бас Монголын номын баярт анх удаа ирлээ. Улаанбаатар маш сонирхолтой хот байна шүү.

-Монголд ирэхээсээ өмнө ямар мэдээлэлтэй байв. Манай улсыг хэрхэн төлөөлж байсан бэ?

-Хоёр зүйлийг хэлье. Би “Эндрю Нюренберг Асошиэйтс” компанийн захирал болохоос өмнө Монголыг огт мэддэггүй байсан. Харин энэ ажлаа авснаас хойш Монголыг сонирхож эхэлсэн. Яагаад гэвэл, манай салбар Монгол, Индонез, Тайландыг хариуцдаг учраас юм. Монгол зөвхөн Чингис хаанаар хязгаарлагддаггүй юм байна гэдгийг мэдсэн. Орчин цагийн Монгол ч сонирхолтой юм билээ. Улс төрийн амьдрал, Монголын номын зах зээлийг сонирхсон. Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй гэдгийг ойлгосон.

-Монголын номын баярын тухай мэдээллийг гүүглээр хайхад 10 гаруй орны хэл дээр танилцуулга гарч ирдэг. Та хэр мэдээлэлтэй байна вэ, энэ баярын талаар?

-Саяхан нэг фэйсбүүк болон “Номын баяр”-ын пэйж хуудсаас мэдээлэл авсан. Мөн албан ёсны сайтаас нь хэрэгтэй мэдээллээ цуглуулсан.

-Ямар нэгэн тохиолдлоор монгол зохиолчдын ном уншиж байв уу?

-Одоогоор уншиж амжаагүй. Гэхдээ өчигдөр номын дэлгүүр орохдоо хэд хэдэн ном харсан. Бас гадаадын номыг монгол хэл дээр хэрхэн орчуулсныг харлаа. Тай хэл дээр орчуулсан Монголын тухай номыг харж байсан юм. Түүнийг гадаадын хүмүүс бичсэн байсан. Яг монгол хүний ном уншиж үзээгүй.

-Та дэлхийн олон оронд номын яармагт оролцож байсан юм билээ. Маргааш Улаанбаатарт эхлэх “Номын баяр”-аас юу хүсэж, хүлээж байна вэ?

-Өмнө нь Улаанбаатарт болдог “Номын баяр”-ын зургийг харж байсан. Харин маргааш бодитоор үзэж, танилцах гэж байна. Зохиолч, хэвлэн нийтлэгчид номоо хэрхэн өрөх, номтойгоо хэрхэн харьцаж байгааг, мөн уншигчид ном хэрхэн худалдаж авдгийг харах болно. Зохиолч, хэвлэлийн компаниудын асарт зочлох бодолтой байгаа. Номын тухай олон сонирхолтой яриа өрнүүлнэ. Би олон оронд номын яармагт очиж байсан. Бүгд өөрийн онцлогтой. Монголынх ч гэсэн тэднээс ялгарах байх гэдэгт итгэлтэй байна.

-“Номын баяр”-т оролцохын зэрэгцээ өөр ямар ажил амжуулахаар төлөвлөж байгаагаа хуваалцаж болох уу?

-Нэгдүгээрт, “Номын баяр”-ыг үзэж, номд дурдай монголчуудын уур амьсгалыг мэдэрмээр байна. Номын бизнес хэрхэн явагддагийг харахыг хүссэн. Хоёрдугаарт, хэвлэн нийтлэгчидтэй танилцаж, ажил хэргийн холбоо тогтоомоор байна.

-Манай улсаас хамтарч ажилладаг газар бий юү?

-Тийм ээ, байгаа. Тэдэнтэй өмнө нь имэйлээр харилцаж, эсвэл дүрсээ харж ярьдаг байлаа. Харин маргааш бодитоор нүүр тулж уулзах болсондоо баяртай байна. Энэ бол маш чухал, маш сайхан хэрэг. Монголд “Тагтаа”, “Нэпко”, “Мон судар” гэх мэт 5 - 6 газартай хамтарч ажилладаг.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [66.181.181.83] 2024-05-19 10:12:18

Үхэр Хадаа гэдэг нөхөртэй адилхан харагдаад байх юм. Хятадын эрлийз Нинжжамцыг цагаан махыг эргэтэл хошногодоод байдаг гар байдаг даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.