Барак Обама: Та миний гэрт байгаа шүү
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд болсон ЛГБТ (LGBT-Lesbian, Gay, Bisexual, Transgender гэсэн үгийн товчлол. Лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс болон күийр хүмүүсийн хүний эрхийг хамгаалах байгууллага) төвийн хүлээн авалт дээр үг хэлжээ. Цугласан олон Обамаг хүндэтгэн хүлээн авч баяр хүргэсэн байна. Энэ үеэр нэгэн эр түүний нэрээр дуудаж, элдвээр хашгичсаар байсан учир Обама түүнд тайвшрахыг зөвлөжээ. Улмаар "Та миний гэрт байгаа шүү. Таныг хэн нэгэн зочноор урьсан байхад ичихгүй байна уу. Олны дунд биеэ зүй зохистой авч явах хэрэгтэй” гэсэн боловч тусыг эс олжээ. Түүнийг танхимаас хөөж гаргана гэж анхааруулсан боловч залуу "Хөөх асуудал байхгүй!" гэснээр хамгаалагчид түүнийг гаргасан байна. Түүний дараа Барак Обама "Ийм орилоо хүмүүс хэд хэд байлаа ч би тайван ханддаг. Харин гэртээ байхад арай ч дээ" гэжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл