Дуу хоолой таньж хөрвүүлэх систем бүхий “Galaxy S8” утсаа танилцуулав

Д.Тулга / Орон нутаг

s8"Samsung" компани хамгийн том ухаалаг “Galaxy S8” утсаа танилцуулсан байна. “Galaxy” цувралын энэ удаагийн загвар дээд зэргийн чанарын шил болон металлаар хийгдсэн “Galaxy S8”, “S8 Plus” гэсэн хоёр хувилбартай гарах аж. Энэ нь өмнө нь гаргаж байгаагүй “Bixby” хэмээх дуу хоолой таньж хөрвүүлэх систем бүхий, шинэ үеийн технологи ашигласан мөлчгөр гялалзсан загвартай юм байна.

Нэг нь спорт загварын, 5.8 инчийн дэлгэцтэй, нөгөө нь түүнээс том 6.2 инчийн дэлгэцтэй байх аж. Аль аль нь Супер AMOLED буюу өнгөний нягтрал сайтай дэлгэцтэй, илүү нимгэн, урт байхаараа “Galaxy S7” ухаалаг гар утаснаас ялгаатай юм байна. Нүүрэн талын хуруу мэдрэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Home товчлуурыг ил харагдахгүйгээр, хэрэглэгчийн хурууны даралтыг мэдэрч идэвхжих байдлаар хийсэн нь дэлгэцийг илүү том харагдуулж буй аж.

Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах үеэр "Samsung" компанийн гар утасны бизнесийн салбарын ерөнхийлөгч Ко Донг Жин “Samsung Galaxy S8" болон "S8 Plus" ухаалаг утасны загвар гайхамшигтай шинэ эрин үе рүү хөтөлж, дэлхий ертөнцийг өөрөөр нээх боломж олгож байна” хэмээн онцолсон байна.

“Galaxy S8” болон “Galaxy S8 Plus” гар утсуудад салдаггүй 3000 mAh болон 3,500 mAh-ын зайг суулгасан нь аюулгүй байдлын үүднээс батарейны хүчин чадлыг нэмэхээс “Samsung” татгалзаж байгааг харуулжээ. “Samsung” компани шинэ загвараа дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Өмнөд Солонгос болон АНУ, бусад томоохон зах зээлүүдэд албан ёсоор борлуулж эхлэхээр төлөвлөж байгаа ч ямар үнээр борлуулах нь одоогоор тодорхойгүй байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000