П.Цагаан гуравдугаар эмнэлэгт түргэний машин бэлэглэлээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Өнөөдөр Шастины нэрэмжит III төв эмнэлгийхэн болон тус эмнэлгээр үйлчлүүлж буй ард иргэдийн хувьд баяртай үйл явдал тохиолоо. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга асан П.Цагаан өөрийн санаачлагаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа иж бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн авто машиныг эмнэлгийн үйл ажиллагаанд зориулан хандивласан юм.

Энэхүү машин нь Японд үйлдвэрлэгдсэн бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон учир түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд маш их чухал хэрэгцээтэй зүйл гэдгийг тус эмнэлгийн эмч нар ярьж байлаа. Энэ үеэр тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир хэлэхдээ “Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хувийн зүгээс бидэнд туслалцаа үзүүлж байгаа П.Цагаан даргад эмнэлгийн нийт хамт олон болон Улсын төв гуравдугаар эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч, ард иргэдийхээ өмнөөс талархсанаа илэрхийлж байна. Эрүүл мэндийн салбарт техник тоног төхөөрөмж дутагдалтай, эдийн засгийн энэ хүнд хэцүү үед бид бүхэнд маш том туслалцаа болж байна.

Гуравдугаар төв эмнэлэг бол Монголын зүрх, мэдрэлийн төв эмнэлэг. Жилдээ 10-13 мянган яаралтай түргэн тусламж хүлээн авч тусламж үзүүлдэг. Ялангуяа тархины харвалт, зүрхний шигдээс чиглэлээр 21 аймаг, есөн дүүргээс алсын дуудлага хүлээн авч, шуурхай үйлчилгээ үзүүлдэг онцлогтой эмнэлэг. Тиймээс бидэнд түргэн тусламжийн машин нэн шаардлагатай байдаг. Автомашины эдэлгээ хорогдол их байдаг учраас машины хангалт хүрэлцээ өнөөдрийн шаардагдах түвшинд хүрч чадахгүй байсан. Гэтэл ийм том дэмжлэг үзүүлсэнд маш их баяртай байна.” гэлээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000