ХСҮТ-ийн өргөтгөл аравдугаар сард ашиглалтад орно
Хавдар судлалын үндэсний төвийн туяа, хими, элэг цөс, мэс заслын тасаг байрлах гурван давхар өргөтгөлийн төвийн барилга ирэх аравдугаар сард ашиглалтад орохоор болжээ. Одоогоор барилгын ажил 85 хувьтай явагдаж байна. Өргөтгөлийн барилгын зураг төсөл анх 2007 онд хийгдэн барилгын ажил эхэлсэн ч хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн өдийг хүртэл ашиглалтад орж амжаагүй байсан юм. Дөрвөн тасаг байрлах уг өргөтгөл ашиглалтад орсны дараа шугаман хурдасгууртай шарлагын хоёр аппарат нэмж байрлуулах юм байна.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл