Япон ажиллах хүчин авна гэж шийдвэрлэжээ. Сайн дадлагажигч хөтөлбөр хэрэгжих үү

-2025 ОН ГЭХЭД ТУС УЛСАД 380.000 АСАРГААНЫ АЖИЛТАН
ШААРДАГДАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-
Япон улс жилдээ 200 мянган дадлагажигч ажиллах хүчнийг гадны орнуудаас авч ажиллуулдаг. Өмнөх парламентын үед Монгол-Япон улс хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд дадлагажигч ажиллах хүчин илгээхээр болсон. Манай улсаас тус улс руу дадлагажигч ажилчин гаргаад 10-аад жилийн нүүр үзэж буйг тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгдэж байв. Манай улсын дадлагажигчид ихэвчлэн Япон Улсын томоохон бүтээн байгуулалт, олимпийн бэлтгэл ажлуудыг хариуцсан байгууллагуудад ажиллана. Дадлагажигч ажиллах хүчинд тодорхой тоо заагаагүй. Өөрөөр хэлбэл манай улсын зүгээс хүссэн тооны ажиллах хүчний залуусаа Япон руу илгээх боломжтой болсон билээ.
Дадлагажигч ажиллах хүчин Японд хар ажил хийхгүйгээрээ давуу талтай. Монгол залуус Японд гурван жилийн хугацаанд дадлагажигчаар мэргэшиж, эх орондоо ирсэн хойно нь тэднийг үйлдвэржилтийн бодлогоор төрөөс дэмжихээр төлөвлөсөн.

Мөнхүү Тавантолгойн нүүрсийг боловсруулах замаар “Тоёото” компанийн машины бүтэц хэсгүүдийг энд үйлдвэрлэхэд ажиллах хүчин болгохоор албан хэлэлцээрүүд хийгдсэн билээ.
Дадлагажигч ажиллах хүчин илгээж буй гол зорилго нь Японы технологийг Монгол Улсад нэвтрүүлэх явдал. Тиймээс дадлагажигч ажиллах хүчин үндсэндээ Монголд ирээд баталгаатай, өндөр цалинтай ажлын байраар хангагдахын тулд гурван жилийн хугацаанд Японд цалинтай дагалдан хийнэ гэсэн үг юм.
Гэвч одоогийн эрх баригч намынхан энэ асуудал бүтэхгүй, худлаа хэмээн тухайн үед багагүй сөрж байв. Бодит байдал дээр Япон улс хүн амын дунд хөгшрөлт зонхилох болсонтой холбогдуулан гадаадын дадлагажигч хүчний тоог 380 мянгад хүргэхээр төлөвлөж буй юм байна.
Өнгөрсөн есдүгээр сард Японы ерөнхий сайд Шинзо Абе гадаадын дадлагажигч ажилчдыг олноор авчрах талаар мэдэгдсэн. “The Japan Times”-т мэдээллэснээр, Ерөнхий сайдын тусгай зөвлөх Масахико Шибуяама Сингапурын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Япон дахь гадаад ажилчдын тоог хоёр дахин өсгөнө” хэмээн дурджээ. Тэрээр мөн ойрын хэдэн жил хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан гэж хэлсэн байна. Шибуяама "Миний бодлоор гадаадын ажилчдыг бүр илүү олноор авчрах хэрэгтэй" гэжээ.

Японд төрөлт буурч, хүн амын дунд хөгшрөлт зонхилж буйгаас гадаадын ажиллах хүчнийг олноор оруулж ирэхийг холбогдох албадынхан санал болгосоор байгаа аж. Өнгөрсөн есөн сарын байдлаар Японд ойролцоогоор 190 мянган гадаадын иргэн ажиллаж байжээ. Мөн тэдний Японд байх гурван жилийн хугацааг таван хүртэл жил болгон нэмэхээр хуулийн төсөлд нэмэлт оруулах болсноо мэдэгдэж байсан юм.
Өнгөрсөн сарын 22-ны өдөр Японы парламент гадаадын дадлагажигч ажилчдыг асаргаа үйлчилгээний салбарт олноор нэвтрүүлэх хууль баталжээ. Тодруулбал, гадаадын ажилчдад зохих сургалт, дадлага олгоход зориулсан хууль, мөн тэднийг Японд нэвтрүүлэхэд чиглэсэн цагаачлалын хуулийн нэмэлт өөрчлөлт гэсэн хоёр хэсэг хууль ажээ.
Хүн ам нь эрчимтэй хөгширч байгаа Япон улсад 2025 он гэхэд 380.000 асаргааны ажилчин шаардагдах төлөвтэй байгаа нь энэ хуулийг батлах үндэслэл болжээ. Одоогоор Япон улс зөвхөн Индонез, Филиппин, Вьетнамаас эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хязгаарлагдмал тооны асрагч ажилчин авдаг нь хангалттай биш аж.
Монгол, Вьетнам улсууд Японы засгийн газрыг дадлагажигч ажилчин авах хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүсэх болсон байна.
Хэлэлцүүлгийн үеэр хууль тогтоогчид гадаадын ажилчид авснаар хэлний бэрхшээлээс болж үйлчилгээний чанар муудахаас болгоомжилж буйгаа илэрхийлж байсан аж. Мөн гадаадын ажилчдын эрхийг хамгаалах баталгаа бага байгаад санаа зовж байжээ.
2014 онд гадаадаас дадлагажигч ажилчин авсан 4000 орчим байгууллагын 70 хувь нь ажлын цаг болон хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилтэй байсныг тус улсын Хөдөлмөрийн яам илрүүлж байсан юм байна. Энэ оны эхний хагасын байдлаар Японд 210 мянган гадаадын ажилчин байгаа нь өмнөх үеэс өссөн дүн хэмээн “The Asian Review”-д мэдээллэв.
Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү




























.png)


































Сэтгэгдэл