Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

Aдмин / Эдийн засаг

Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.


-Сүүлд Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ банкуудын эрүүл мэндэд халгаатай шийд гаргаж магадгүй шүү гэчихлээ. Банкууд үнэхээр сэтгэлгүй хандаад байна уу гэсэн эргэлзээ олон нийтэд төрчих шиг болсон. Арилжааны банкууд тахлын эдийн засгийн үед яаж ажиллаж байна, харилцагчдадаа хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байгаа юу?

-Банкуудын хувьд зарим зээлийг хойшлууллаа, нэмэгдүүлсэн хүүгээ тэглэлээ гэх мэтээр зарлаад байх шаардлага уг нь байхгүй. Улстөрчид биш учраас тийм шаардлагагүй л дээ. Нээлттэй, ил тод зарлаад явах нь нөгөө талдаа сөрөг үр дагавартай. Орлоготой, цалинтай хүмүүс зээлээ хойшлуулах гэх мэт нийгмийг хамарсан үзэгдэл гаарах эрсдэл бий. Яах аргагүй хүндрэлд орсон хүмүүстэйгээ ярилцаж тухай бүрд нь шийдлүүд гаргаад явж байгаа. Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө хийгдэж эхэлсэн ажил. Нэмэгдэл хүү, шимтгэл, торгууль авахгүй явъя гэх мэт шийдлийг хоорондоо тохирчихсон. Ерөнхий сайдын мэдэгдлээс хойш гэхэд л долоо хоногийн дотор 14 мянган аж ахуйн нэгжийн 686 гаруй тэрбумын зээл дээр бүтцийн өөрчлөлт хийлээ. Харилцагч бүрийн нөхцөл байдалд тохирсон шийдэл олсон гэсэн үг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд амаар гарсан шийдвэрийг шууд дагах боломж одоогоор бүрдээгүй байна. Амаар хэлсэн шийдвэр цаасан дээр буугаад бидэнд ирэх ёстой. Энэ сарын 18-нд зарлаад 19-нийх нь орой бичиг ирсэн. Тэр бичгийг нь уншихаар тодруулах зүйл их байх жишээний. Хэрэглэгчийн зээлд ямар зээлүүдийг багтаах гэх мэт нарийн ширийн асуудлууд бий. Монголын банкны холбооны хувьд Монголбанк, арилжааны банкуудын дунд зохицуулалт хийдэг байгууллага. Аль аль талд нь хүндрэл бийг ойлгож байгаа. Нэг талд улс төрийн шийдвэр гаргаад түрүүлээд зарлачихдаг, нөгөө талд Монголбанк хоорондоо уялдаа холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй болдог л доо. Банкууд ойлголтоо нэгтгэж, нэгдсэн тохиролцоонд хүрснээ цаасан дээр буулгаж Монголбанк руу явууллаа. Тушаалаа хэрэгжүүлэх зөвлөмж ирүүлээч гэсэн хүсэлт явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна. Гэхдээ хариу ирээгүй ч бид харилцагчидтайгаа ажиллаад явж байгаа. Дахин хэлэхэд аман шийдвэр албажиж хэрэгжихэд тодорхой хугацаа шаардлагатай.

-Хэрэглээний, ипотекийн зээлтэй хүмүүс их хандаж байгаа гэж дуулдсан...?

-Хэрэглээний зээлийн дийлэнхийг гуравхан банк өгдөг. Нэгэн зэрэг хандчихаар ачаалал ихсэх нь ойлгомжтой. Ипотекийн зээл гэхэд Монголбанк, МИК, банкууд хооронд дамжсан гэрээнүүдтэй, гэрээн дээр нь үндэслээд үнэт цаас гаргасан гэх мэтээр тайлбарлавал тун түвэгтэй бүтэцтэй. Процесс нь үргэлжилж байгаа учраас өнөө хүртэл шийдэл нь гараагүй яваа. Зохих түвшиндээ уулзаж ярилцсаны эцэст шийдэл гаргаад банкуудад мэдэгдэх байх.

-Ингэхэд арилжааны банкууд хэчнээн хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Банкны салбар 55 хууль, 69 журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бид хямралын үед эдийн засгаа дэмжихэд ийм арга хэмжээнүүд авах шаардлагатай байна гээд УИХ-ын дарга, Сангийн сайд, Монголбанкинд тодорхой 26 санал явуулсан. Үр дүнд нь хоёр журамд л өөрчлөлт ороод байна. Сүүлд нь нэмэлтээр тэр шийдлээ дагасан хоёр журамд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл банкуудын 26 саналаас дөрвийг нь хүлээж авсан гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, банкууд батлагдаад хэрэгжиж яваа 69 журамд хүлээтэй хэвээр байгаа. Шинэ журмын хувьд зээлийн хугацааг нь сунгасан тохиолдолд ангилахгүй байх эрхийг банкуудад өгсөн. Гэхдээ ерөөсөө битгий ангил ч гээгүй. Монголбанкнаас гаргасан Активын ангиллын журмыг харахаар өөр бусад журмуудад захирагдаж байгаа. Жишээ нь банкууд хэрэглээний зээлийг 30 сараас илүү хугацаанд олгож болохгүй гэх мэт маш олон заавар журамд хүлээтэй байдаг. Тэгэхээр тэр бүх журмыг мөрдөнгөө одоо олгож буй боломжийг яаж ашиглах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Ийм асуудлууд байхад нийтээр нь хамруулж, бүр зээлдэгчийн зээлийн хугацааг хойшлуулсан ч юм шиг ойлголт нийгэмд яваад байна л даа.

-Хоёр хуулийн этгээд гэрээ байгуулчихсан үед төр хөндлөнгөөс оролцож зээлийнхээ хугацааг хойшлуул, хүүг нь тэглэ гэж шаардах нь зах зээлийн нийгэмд байж болохгүй хандлага л даа...?

-Санал нэг байна. Хоёр тал хоорондоо тохиролцоод шийдэж чадахгүй тохиолдолд шүүх асуудлыг шийддэг дүрэмтэй. Банкууд зээлдэгчдээ харж үзээд, төр засгийнхаа шийдвэрийг дэмжээд ажиллаж байгаа. Бид зээлдэгчидтэйгээ олон жил хамтарч ажиллаж яваа. Хүмүүс нэг удаа зээл аваад яваад өгдөггүй. Зээлийн харилцаа эргэх холбоотой явагддаг. Зээл олгогч, зээлдэгч хоёр бол хамтрагчид. Хамтрагчид бие биенийхээ асуудал, зовлонг ойлгоод явах нь жам шүү дээ.

-Шулаачид энэ тэр гээд банк руу хандсан сөрөг сэтгэгдлүүд сошиалд нэлээд харагдах боллоо. Банкууд руу ингэж хандах ямар нэг шалтгаан зээл авсан хүмүүст байгаа юм болов уу?

-Зээл авч, банктай байнгын харилцаанд ордоггүй хүмүүсийн бодол юм уу, эсвэл зарим том зээлдэгчийн зүгээс энэ асуудлыг далимдуулаад турхираад суугаа ч юм уу бүү мэд. Шалтгааныг нь нарийн мэдэхгүй байна. Эрүүлээр харсан хэнд ч банк дайсан гэж харагдахгүй гэдгийг л мэдэж байна. Банк иргэдийн хувьд төлбөр тооцоо, гадаад руу мөнгөн гуйвуулга хийх гээд өдөр тутмынх нь амьдралынх нь салшгүй хэсэг болчихсон. Үнэтэй зүйлийг нь хадгалах үйлчилгээ үзүүлж, мөнгийг нь хадгалаад хүү өгч, бизнесийг нь дэмжих зээл өгч байна. Товчхондоо иргэдэд маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрын нэг нь банк. Банк үнэхээр иргэдэд халтай газар байсан бол иргэд ийм олон төрлийн үйлчилгээ авъя гэж хандахгүй шүү дээ.

-Нөгөө талд банкууд ямар зардал гаргаж энэ зэрэгтэй хөгжсөн бэ гэсэн асуудал орхигдоод байдаг л даа. Жишээ нь ухаалаг утастай бол банк орох шаардлагагүй болчихсон. Технологийн чигийн том хөрөнгө оруулалт хийдэг ганц салбар нь бараг банк байж магадгүй. Банкууд IT чигт хэр хөрөнгө оруулалт хийдэг талаар тодорхой тоо бий юу?

-Би саяхныг хүртэл олон улсын байгууллагад эдийн засагчаар ажиллаж байсан юм. Эдийн засагчийн нүдээр харахад Монголд олон улсын түвшинд гараад явахад бүтээгдэхүүн нь бэлэн болсон салбар бол банк, санхүү, санхүүгийн технологийн салбар болчихоод байгаа. Банкууд технологийн хөгжилдөө жилд 260 тэрбум төгрөг зарцуулж байна. Банкны салбар үйлчилгээгээ иргэдийн гарт нь, гэрт нь хүргэхийн төлөө жилд 100 гаруй сая ам.доллар зарцуулдаг гэсэн үг. Жилд энэ хэмжээний мөнгийг IТ-д хөрөнгө оруулалт хэлбэрээр хийдэг өөр салбар байхгүй. Шуудхан хэлэхэд Монголын IT-ийн хөгжлийг банкны салбар чирч яваа. IT-гийн залуус банкинд үйлчилгээ үзүүлж яваад бие даасан бүтээгдэхүүнүүд гаргаад эхэллээ. Зарим нь бүр олон улсад гарчихлаа. Онлайн зээлийн үйлчилгээ л гэхэд банкны хорь гаруй жилийн зээлийн түүхийг багтаасан Зээлийн мэдээллийн санд суурилж, зээлсэн мөнгө нь аль нэг банкны дансанд орж байна. Тэгэхээр банкны салбар IТ-гийн салбарын дэлхийн хэмжээний хүний нөөцийг бэлдэхэд том нөлөө үзүүлсэн гэсэн үг. Банкууд энэ мэтээр бусад салбарын хөгжилд ч нөлөө үзүүлж яваа. Монголын банкны салбарын хувьд ижил гараанаас эхэлсэн орнуудтай харьцуулахад хол тасарч цойлсон.

-Манай банкны салбар олон улсад, жишээ нь өндөр хөгжилтэй орнуудын банкны салбартай жишвэл хаахна нь яваа бол?

-Өндөр хөгжилтэй орнуудыг ч даваад явчихсан. Жишээ нь Америкт банкнаас банкны хооронд гүйлгээ хийх ямар түвэгтэй гэдгийг тэнд амьдарч байгаа хүмүүс яриад өгнө. Өдрийн тодорхой цагуудад гүйлгээ нь хийгддэг, шимтгэл хураамж нь өндөр, чек гэх мэт хоцрогдсон хэлбэрээр төлбөр тооцоо хийгдсэн хэвээр яваа зэрэг олон асуудал бий. Монгол шиг 24 цагаар багагүй хэмжээний мөнгийг гар утаснаасаа тэр даруй шилжүүлдэг орчин нийт гүйлгээний 99 хувьд хүрсэн орон ховор. Тавхан жилийн өмнө хөдөөний малчин хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх гээд сумын төв рүү давхидаг байсан бол одоо тэс өөр болсон. Сургалтын төлбөр шилжүүлэх гэж бүтэн өдөр алдахаа болино гэдэг малчин хүний хувьд маш том өгөөж.

-Хамгийн их улстөрждөг сэдэв бол зээлийн хүү. "COVID-19" цар тахлын үед улстөржилтийн бүр том сэдэв болчихлоо. Зээлийн хүү буулгах бодит боломж гэвэл та юуг онцлох вэ, хүү буурахгүй байгаад нөлөөлж буй ямар шалтгаанууд байна?

-Зээлийн хүү буурахгүй байна гэж ярьсаар ирсэн л дээ. Яг үнэндээ зээлийн хүү маш хурдацтай буурч байгаа. Одоогоос гурав, дөрөвхөн жилийн өмнө банкны хүү гурав, дөрвөн хувь байна гэж ярьдаг байсан юм. Монголчууд зээлийн хүүг сараар ярьдаг байсан. Гэтэл одоо жилээр ярьдаг болчихсон, 16, 17 хувь байна гээд. Ерэн оны эхэнд зээлийн жилийн хүү 300 гаруй хувьтай байсныг өнөөдөр хэн ч санахгүй. Тэр үеэс хойш тогтмол буурсаар байгаад өнөөдөр 16 хувь дээр ирчихсэн. Банкны ашиг, марж олон улсын түвшинд очсон. Бараг олон улсын түвшнээс доогуур байгаа. Бид зээлийн хүүг улс төрийн ямар ч эрсдэлгүй, бизнесийн орчин нь тогтвортой, өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулж жишээд байдаг. Жишээ нь Японы эдийн засаг мөнгөөр хахчихсан. Тийм учраас банк нь эдийн засгаа хөгжүүлж өсгөх зорилгоор мөнгө хийх гээд “Та нарыг зээл авсны чинь төлөө мөнгө өгье” гэж байна. Гэтэл бизнесийнхэн нь “Бидний орлого хангалттай, мөнгө хэрэггүй” гээд сууж байгаа. Ийм улстай Монголын эдийн засгийг зүйрлэх нь хэт өрөөсгөл хэрэг л дээ. Үнэхээр харьцуулмаар байвал өөрсөдтэйгөө адил төвшний орлоготой, эдийн засаг нь уул уурхайд суурилсан оронтой жиших хэрэгтэй. Ижил төвшний улсуудтай харьцуулбал манай зээлийн хүү боломжийн түвшинд ирчихээд байгаа. Зээлийн хүү бол барааны үнэтэй адилхан. Мөнгөний л үнэ цэнэ. Өөрөөр хэлбэл, Монголд мөнгөний үнэ цэн арай өндөр байна. Хар үгээр тайлбарлавал эрэлт нь байгаад байна гэсэн үг. Эрэлтийг нь хүссэн хэрээр нь хангаад их мөнгө нийлүүлвэл инфляци хэцүүднэ, өссөн инфляци хадгаламжийн хүүг өсгөх эрсдэлтэй. Инфляци өсөхөөр төв банк бодлогын хүгээ өсгөж зах зээлээс мөнгөө татах бодлого явуулахаас аргагүйд хүрдэг.

-Монголын эдийн засагт их мөнгө нийлүүлэхээр иргэдийн тансаглал нэмэгдэж инфляци хөөрөгдөх эрсдэл гардаг гэсэн байр суурь ч сонсогддог шүү?

-Их мөнгө нийлүүлэхээр инфляци өсч, валютын ханш нэмэгдчих эрсдэлтэй учраас төв банк зохицуулалт хийхээс аргагүйд хүрдэг юм. Бодлогын хүүг огцом бууруулахгүй гээд байгаа нь тийм учиртай. Манайх чөлөөтэй хөрвөдөг эдийн засагтай. Ам.доллар, төгрөгийн өгөөжийг адилхан харж байх ёстой. Хэрвээ ам.доллараас өндөр өгөөжтэй төгрөг байхгүй бол хүмүүс доллар руу төгрөгөө хөрвүүлчихнэ. Засгийн газар олон улсын зах зээл дээр таван хувийн бонд гаргалаа гэж төсөөлье. Тэгвэл банкинд мөнгөө хадгалуулснаас засгийн бондыг авахыг илүүд үзэх нь тодорхой. Төгрөгийн үнэ цэнийг хадгалж байж хүмүүс долларын хадгаламжийг биш, төгрөгийн хадгаламжийг сонгоно. Доллар хаана ч хөрвөдөг валют. Хэрвээ гаднаас мөнгө оруулж ирье, эдийн засгаа тэлье гэж байгаа бол өгөөж нь бусад орныхоос өндөр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, банкууд арай ахиу хүүтэй байж гаднаас доллар оруулж ирнэ. Бага хүүтэй бол хэн ч хүүгийн адил төвшинтэй эрсдэл багатай улсад мөнгөө хийхийг бодох нь тодорхой.

-Эрсдэл ихсэх хэрээр хүү өсдөг гэдэг утгаар хэлж байна уу?

-Яг тийм. Монголын хувьд эрсдэл өндөртэй улс. Эдийн засгийн бодлогоо зөв хэрэгжүүлж, улстөрчид нь эдийн засгаа бужигнуулдаггүй бол манай улсын эрсдэл буурах байсан. Монгол дажгүй улс гэсэн имиж бүрдээд эхэлбэл хямд эх үүсвэрээр мөнгө өгөх гадны хүмүүс нэмэгдэх нь тодорхой. Долларын хүүгийн хэмжээ Монголын эрсдэлийг харуулж байгаа гээд ойлгочихож болно. Долларын хүүгээс ахиулж байж төгрөгийн хадгаламжийн хүү тогтдог.

-Төгрөгийн хадгаламжийн хүүнд эдийн засгийн орчин, улстөрийн тогтвортой байдлаас гадна төгрөгийн ханшийг долларын үнэ цэнээс огцом унагахгүй байхаас аргагүй нөхцөл ч нөлөөлдөг гэж ойлголоо...?

-Таны онцолсон зүйлс төгрөгийн хадгаламжийн хүүнд нөлөөлдөг гол шалтгаанууд. Өөр ч олон шалтгаан бий.

-Банкуудын өгдөг зээл яг ямар эх үүсвэрүүдээс бүрддэгийг хувь хэмжээгээр нь сонирхуулаач?

-Банкны өөрийн хөрөнгө 16-17 хувийг эзэлдэг. Үлдсэн нь бусдаас авсан мөнгө. Өөрөөр хэлбэл, банк бол бусдаас мөнгө авч бусдад зээлдэг зуучлалын байгуулага. Өөрийн хөрөнгө нь банкны эздийн мөнгө. Банкны бусдад өгсөн зээл эрсдэлд орвол эздийн мөнгөнөөс хураадаг. Тэр зохицуулалтыг хийдэг газар нь Монголбанк. Дахиад хэлэхэд банкны эх үүсвэр нь хүнээс авсан мөнгөнөөс бүрддэг. Тодорхой хувь нь хадгаламж, тодорхой хувь нь харилцах байгаа. Гадаадаас авсан зээл, аж ахуйн нэгж, сангуудийн байршуулсан мөнгө гэх мэт олон эх үүсвэр бий. Энэ эх үүсвэрүүдээс хүүгийн дундаж гарч ирдэг юм.

-Нийт хадгаламжийн бараг 90 гаруй хувь нь цөөн хүнд хамаардаг гэсэн мэдээлэл бий. Жишээ нь, зээлийн хүүгээ бууруул гэж шаардаж яваа улстөрчид өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдэд багтдаг гэх мэдээлэл чих дэлсдэг. Өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид буюу улстөрчид хадгаламжийн хүүнээсээ татгалзах уриалга гаргаад эхэлбэл зээлийн хүү буурах бодит шалтгаан болно гэж ярих эдийн засагч мэр сэр таарч л байна...?

-Хадгаламжийн хүүнээсээ татгалзах нь хувь хүний хэрэг. Хадгаламж гэдэг бол хоёр талын хооронд байгуулсан гэрээ. Банкуудын хувьд дур мэдэж гэрээгээ цуцална гэсэн ойлголт байхгүй. Цар тахал, ер юу ч болж байсан банкууд хадгаламж эзэмшигчидтэй тохирсон хүүгээ өгөх үүрэгтэй.

-Санхүүгийн салбарын хэчнээн хувийг банк эзэлж байна?

-90-ээд хувийг эзэлдэг.

-Энэ тооноос эдийн засаг банкин дээр тогтож яваа гэсэн зураг харагдаж байна, тийм үү?

-Тийм л дээ. Олон улсад санхүүгийн зуучлал хоёр тулгууртай явдаг. Нэг нь банк, нөгөөх нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй нь олон шалтгаантай. Одоогоор банкнаас өөр дөмөгхөн санхүүжилт хийчихээр бүтэц алга. Банкны салбарын актив Монголын эдийн засгаас давчихсан.

-Тэгэхээр банк бол эдийн засаг юм гэж хэлж болох нь ээ?

-Ерөөсөө л тийм. Коронавирусийн цар тахлаас болж эдийн засаг хямарлаа гэж ярьж байна. Нөлөө нь эргээд банкин дээрээ л ирнэ. Банкны салбар хямралыг дагаад хүндрэх эрсдэл бий.

-Ингээд бодохоор эдийн засгаараа тоглож, эдийн засаг руугаа дайраад яваа үйл явдал улс төрд өрнөөд байгаа юм байна даа. Банкны салбар хямарбал хамгийн түрүүнд гарах сөрөг үзэгдэл нь юу вэ?

-Олон улсад хямралууд хэд хэдэн янз байдаг. Эхлээд бодит эдийн засаг нь хямардаг. Тэрийгээ дагаад санхүүгийн хямрал үргэлжилдэг. Санхүүгийн хямралаас үүдэж бодит эдийн засагт мөнгө нийлүүлэх явц гацдаг. Ингэснээр бодит эдийн засгийн хямрал гүнзгийрч нийгмийн хямрал нөмөрдөг. Ажилгүйдэл, ядуурал руу орчихдог л доо. Зарим хямрал нь санхүүгээсээ эхэлдэг. 2009 оны хямрал бол үүний тод жишээ. Одоогийн байдлыг харахад хямрал бодит эдийн засгаас эхэлж байна. Яваандаа санхүүгийн хямрал руу халтирах магадлалтай. Санхүүгийн хямрал даамжирвал нийгмийн хямрал болно. Нийгмийн хямрал эхэлбэл эрх баригчид хэцүүхэн сорилттой тулна. Эдийн засагчийн хувьд анзаарахад сууж байгаа мөчрөө хөрөөдөж яваа зураг л харагдаад байна. Банкны салбар унавал зээл байхгүй болж яваандаа эдийн засаг, нийгмийн хямрал руу хөтөлдөг.

-Банкууд руу чиглэсэн улстөржилттэй зэрэгцэж гадны банк орж ирэх нь зөв гэсэн мессэж хүчтэй дуулдаад эхэллээ. Эдийн засагчийнхаа хувьд гадны банк орж ирэх, ирэхгүй гэх асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Гадны банк ороод ирэнгүүт хүү буурчихна гэж боддог. Тийм биш л дээ. Долларын эх үүсвэр хямд учраас гадны банк долларын зээлийг хямд өгч чадна. Одоо ч тийм зээл өгч байгаа. Bank of China гэхэд аж ахуйн нэгжүүдэд Хятад, Японы салбаруудаараа дамжуулж зээл өгч яваа. Долларын зээлийг бүгд өгч байгаа. Төгрөгийн зээл өгье гэхээр та бид хоёрын түрүүн ярьсан эрсдлүүдтэй нүүр тулна. Эрсдэл нь өсөөд явчихаар бага хүү тогтооно гэж байхгүй. Цаанаа доллар юм уу юаниар тооцоотой учраас доллар, юаниар хүүгээ аваад явах нь тэдэнд эрсдэлгүй. Жишээ нь Bank of China төгрөгөөр, тэр дундаа бүр иргэдэд зээл өгөөд сууна гэж байхгүй л дээ. Өнөөгийн байдлыг харахад Bank of China-гаас өөр банк Монголд орж ирэх сонирхолгүй байгаа. Эдийн засаг сайн байх үед гадны олон банк орж ирэх сонирхолтой байсан. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Саарал жагсаалтад багтсан Монголд орж ирэхийг хэн ч хүсэхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин Ц.БААСАНСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:43

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:42

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:29:59

D5jd3p http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.131.239.170] 2020-04-10 07:01:38

Гадны банк орж ирвэл жижиг дунд үйлдвэрлэл бүтээн байгуулалт чөлөөтэй хөгжинө.

Зочин [124.158.120.30] 2020-04-10 06:36:45

орчин үед даяаршил гэж ярьдаг тэгвэл банкинд даяаршил хэрэгтэй тэгвэл биднийг бага мөлжих болно

Иргэн [202.126.89.188] 2020-04-08 02:27:49

Манай банкннуд Баян хүний мөнгийг хадгаламж гэж 15 хувийн хүүтэй аваад баячуудыг улам баяжуулаад бизнес эрхлэгч болон ард иргэдэд 25 хувийн хүүтэй зээл өгөөд Банк Баян хүн 2 хагартлаа баяжиж ард иргэд банкны зээлийн хүүгийн дарамтанд туйлдаж гүйцээд сөхөрч унаж байна. Ерөнхий сайдын хэлсэн банкины эрүүл бус системыг эмчлэх цаг эрт болсон шүү

илжиг. [202.21.108.214] 2020-04-07 17:01:15

харах царайны луухааны шээс.

Зочин [122.201.21.26] 2020-04-07 15:27:39

одоо банкны эздийн хонгилыг нураах цаг болсоон!! биднийг энэ хэдэн гэр бvл 30 жил яс арьс болтол нь шуллаа!! шулах мелжих хvvлэхэд хэмжээ хязгаар гэж байдаггvй юмуу??

Boroo [202.126.89.112] 2020-04-07 14:34:39

Ta narig hen zeel aw gesin zeelee zuw zartsuulj chadahgui buur ur tawichaad dandaa hachin yum bichij bhin bi bol banknaas zeel awch amidarlaa uurchilsun

Зочин [66.181.161.52] 2020-04-07 13:45:54

Bolor tsomd shaachmaar bandi uu gui yu

иргэн [202.21.107.119] 2020-04-07 12:56:54

ҮНДЭСНИЙ МӨНГӨНИЙХ НЬ ХАНШ УНАЛТ ИХ БАЙДАГ УЛСУУДАД ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙХААС АРГАГҮЙ БАЙДАГ ГЭСЭЭН. ХАРИН ДОЛЛАР, ИЕНЬ ГЭХ МЭТ ХАНШ НЬ БУУРАХ ЭРСДЭЛ БАГАТАЙ, ТОГТВОРТОЙ МӨНГИЙГ ХАДГАЛУУЛАХАД ХҮҮ НЬ БАГА БАЙДАГ ГЭХ ЮМ БИЛЭЭ.

Зочин [202.179.31.68] 2020-04-07 10:38:12

Монголд нэг АТМ-д үйлчилгээ авах гэхээр өмнө нь шилжүүлж байсан үйлчилгээний мэдээлэл хадгалдаггүй болохоор хүн байнга биших нь хэцүү, энэ тухай гомдоллоод нэмэргүй засдаггүй. Мөн банкны хуулга гэхэд нэмэх хасах тооноос өөр мэдээлэлгүй бүдүүлэг дансны хуулга хэвлэдэг шүү. 2020 он шүү юм хөгжөөд нилээд гайгүй түвшинд очсон цаг үед ийм үйлчилгээ үзүүлэхээс банк ичих хэрэгтэй.

Гэвч [202.179.31.68] 2020-04-07 10:35:50

Гадны банк орж ирвэл та нар банкны үйлчилгээний чанар гэж ямар түвшинд байдгийг харж сурч авч болно. Соёлтой сайхан шударга үйлчилгээ хүсэж байна. Мөн интенет үйлчилгээ ашиглаж байж тав арван цаас авахаа болино.

Зочин [66.181.170.215] 2020-04-07 09:46:32

Гадны банкны бодлогыг мэддэг ирээдүйг хардаг далдыг мэддэг нөхөр бололтой зөн билгийн тулаанд оруулмаар нөхөр үү үгүй юу. Ард түмний тархийг угаахаа болиоч дээ одоо.

Үнэн [211.36.150.87] 2020-04-07 09:27:30

Яасан даварсан янхан бэ?

Зочин [202.126.88.44] 2020-04-07 09:05:46

Гадны банк, бензин клонк оруулж ирэх цаг нь болсоон. Алийн болгон хувалзнуудад хэт ихээр шулуулж мөлжүүлэх вэ дээ.

Зочин [64.53.234.130] 2020-04-07 19:04:22

oruulaach tegeed huuliar horiogui bol bolomjtoi shd

Амар [202.131.229.122] 2020-04-07 08:54:54

Амар юм ярих юм даа чи...яг үнэндээ ард түмний цусыг сорж бгаа зүйл бол банк шдээ

Иргэн [202.179.31.20] 2020-04-08 12:41:40

үнэн шүү

ЗОЧИН [66.181.164.171] 2020-04-07 07:48:21

ЗАСАГ ДУГАРСАН ДУГАРААГҮЙ БИД АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛСЭН ГЭЖ ХУДЛАА ЯРИХААСАА ИЧЭЭСЭЙ ЭНЭ ЗАЛУУ

Иргэн [202.21.100.210] 2020-04-07 07:37:34

Ийм эдийн засагч гэж юу байдгийн зээлийн хүү бууруулах боломжгүй гэх шиг. Гадаад банк оруулж ирээд өрсөлдүүлээд зээлийн хүүг буулгах хэрэгтэй жилдээ 5% болгох хэрэгтэй. Монголын банкууд хэтэрхий даварсан ард иргэдийг шулж байна маш олон аргаар. Банкнаасаа зээл өгнө тэгээд өөрийнхөө даатгалын компаниар даатгал гээд бөөн мөнгө, манай банктай гэрээт нотириат гээд бас бөөн мөнгө, зээлийн хураамж гээд баахан мөнгө татаж татаж зээл өгдөг шүү. Тэгээд зээлийн график гэж гаргаад эхний 5 жил дотор хамаг хүүгээ хамж аваад үлдсэн 5 жилд нэг юм зээлээ төлж байна шүү дээ. Энэ тогтолцоог халах ёстой ингэхгүй бол Монголын ард иргэд хэзээ ч сайхан амьдрал ярих хэрэг алга.

САНАЛ НЭГ БАЙНА [202.179.27.42] 2020-04-07 07:15:12

УЛСЫН НИЙТ ЭДИЙН ЗАСГИЙН 92 ХУВИЙГ АРИЛЖААНЫ 16 БАНК ҮҮРЧ ДҮҮРЧ САЙЛУУЛЖ МУУЛУУЛЖ 30 ЖИЛ ЯВЛАА. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛ ХААЧСАН БЭ. ЯАГААД ХӨГЖИХГҮЙ 30 ЖИЛ ӨНГӨРВӨӨ. ХУУЛЬ ТОГТООГЧИД МИНЬ БАЙГАА 16 БАНКАА НУХААД НУХААД ЮМ ГАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ЗЭРЭГТЭЙ БАЙГАА НЬ ИХ ЮМ. БАНКНЫ ТАЙЛАНГУУД АУДИТЛАГДАЖ МОНГОЛ БАНК СЗХ САНГИЙН ЯАМААР ДАВХАР ДАВХАР ХЯНУУЛААД 10 ХУВИЙН НОРМАЛ АШИГ ХИЙДЭГ НЬ ТОГТООГДСОН. ЮҮГ НЬ ЯАЖ ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАЙГААМ БЭ.

Зочин [192.82.72.215] 2020-04-07 06:51:31

Бас нэг данжаад хаанаас гараад ирэв бас

Зочин [202.179.4.250] 2020-04-07 06:39:56

Ийм эдийн засагч нар төгсгөж байгаа их, дээд сургуулиудыг татан буулгах хэрэгтэй. Худлаа хуцаж эздээ өмөөрч байгаа лалар далд орох хэрэгтэй. Зээлийн хүү бууж байж эдийн засаг өснө. Хадгаламжийн хүүг шийдвэр гаргаад буулгавал хадгаламж байхгүй болно гэсэн зүйл байхгүй. Зээлийн хүү буурч байж эдийн засаг хөгжинө.

Мөрөн [202.179.31.81] 2020-04-07 06:15:43

цалин бууж байгаа гээд байх юм тэр ганцаарай амьдардаг юм уу үр хүүхэд гээд олуулаа байгаа биз дээ юу яриад байгаа юм бэ цалин ороод байна зээл хойшлуулахгүй гээд байх юм ямар тэнэг юм бэ яаж амьдрах юм бэ бид бас хүнд байна тэр цалингаа бүг нь зээлэнд өгнө яах вэ

зояин [43.242.242.42] 2020-04-07 06:04:29

НЭН ДАРУЙ БАНКИНД РЕФОРМ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ. ИЙМ ХҮМҮҮС БАНКИЙГ УДИРДАЖ БАЙГАА УЧИРААС АРД ТҮМЭН, УЛС ОРОН, АЖ АХУЙ НЭГЖ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ. УРД НЬ ЗЭЭЛ АВАХАД САР САРДАА 20 САЯ БАЙСАН БОЛ 19 САЯ 800 ГЭЖ БУУРДАГ БАЙСАН БОЛ ОДОО САР БОЛГОН ТЭНЦҮҮ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ТӨЛЖ БАЙНА. ХУГАЦАА УРТССАН НЭРИЙН ДОР ҮНДСЭН ТӨЛӨЛТ БАГАСАЖ, ХҮҮ ТӨЛӨЛТ ИХ БАЙНА. БАНКНЫ АРГААР АРД ТҮМЭНЭЭ ШУЛЖ БАЙНА. 50 САЯЫГ 10 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ АВААД БАРАГ 2 ДАХИН НУГАЛЖ ТӨЛЖ БАЙНА. ЭНЭ ШУДАРГА БАНКНЫ ТОГТОЛЦОО ЮУ.

ИРГЭН [202.180.220.172] 2020-04-07 05:41:34

ЭНЭ ОДОО ХЭНИЙ ӨМНӨӨС ЯРИАД БАЙНАА.

Зочин [119.40.103.6] 2020-04-07 05:24:05

1. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь мөнгө хүүлэх нэг хэлбэр болсон. Нийт хадгаламжийн 90 хувийг хадгаламж эзэмшигчдийн 5 хувь нь эзэмшдэг гэдэг. Манай банкууд энэ 5 хувь буюу баячуудын эрх ашгийг хамгаалж байна. Хадгаламжийн хүүг зоригтой буулгаснаар зээлийн хүү буурч үйлдвэрлэл өсөх бараа бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл буй болно. 2. Гадны банк орж ирээд валютын зээл олгоод эхэлбэл манай банкнуудаас зээл авах бизнесменүүд цөөрч хүссэн хүсээгүй хадгаламжийн болон зээлийн хүү буурна даа.

Зочин [64.119.18.119] 2020-04-07 05:21:35

Гадны банкийг оруулж ирэх хэрэгтэй Энэ мэтийн хүмүүсийг ажлаас нь чөлөөлж ерөнхий сайдынхаа хэлсэнээр банкуудад реформ хийх хэрэгтэй

Зочин [202.55.188.84] 2020-04-07 05:16:38

Дэлхийд хаана ч байхгүй өндөр зээлийн хүүгээр монголын ард түмнийг шулж байгаагаа зөв гээд байгаа юмуу муу тийрэн чинь хахаж үхнэ дээ

AMAR [202.131.243.190] 2020-04-07 04:37:06

Buunaa za gadnii bankaa hurdan oruulj iree ugui bol ard tumen bank nertei mungu huulegch nart shuluulj duuslaa.Uursduu albaar iim yum yrij humuusiin tarhi ugaahaa bollioochee.

Зочин [66.181.161.33] 2020-04-07 04:19:52

Bitgii shaaa buuna tenegee

Зочин [202.179.31.24] 2020-04-07 03:58:32

Энэ хүн арилжааны банкуудаа хамгаалах маягийн яриа өрнүүлжээ,яг мэдрээтэй ижил санаа гаргаж.Хувь эдийн засагч миний бодлоор өнөөдөр Монголын арилжааны банкууд Монгол орны хөгжлийн төлөө,иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө санаа тавихгүй харь сэтгэлээр хандаж байгаа нь нууц биш.Үгсэн хуйвалдаж хүүгээ бараг бүгд ижил тогтоодог,хураамж,шимтгэл гээд бүгд Энэ нь юуг харуулж байна гэхээр Өрсөлдөөн байхгүй байгааг л харуулж байгаа юм.Гадны банк орж ирвэл яалтчгүй өрсөлдөөн бий болох нь хэнд ойлгомжтойш дээ.Нэг хэсэгтээ хүү буурахгүй байж болох авч яваандаа буурна,томоохон төслийг хэрэгжүүлэх эх үүсвэртэй чадвартай банкууд манай Жижигүүдийг бут цохино гэж ойлгож байгаа шүү.Энэ нөхрийн яриа ерөөсөө л араа бодсон яриа болжээ.

иогэн [202.55.191.130] 2020-04-07 03:31:38

тархи угаалт байна

Зүчин [203.91.118.180] 2020-04-07 03:29:15

Шал худлаа шааж байна.Өөрсдөө өрсөлдөгчгүй байж байнга өндөр ашиг авах гээд гадаадын банкыг эсэргүүцээд байгаа юм.Ардын түмнийг гадаад ёртөнцөөс тасалж дарангуйлж шулж мөлжиж байгаагаа үргэлжлүүлэх гэсэн ярилцлага болжээ

Зочин [202.126.89.115] 2020-04-07 03:22:46

Гадны банк гэхээр хятадын банк л орж ирнэ ш дээ, хуужаа нар тэгээд эзэлчихнэ ш дээ

Зочин [66.181.161.102] 2020-04-07 03:06:27

ene setgiulchid mungi tulj yriltslaga ugchee, baga huutei bank oruulj irehed ed nariin sanaliig avah ch shaardlagaggui, tur irgenee bodson bas delhiin jishig huutei bank oruulj ireh gj bn.

Зочин [124.158.109.140] 2020-04-07 05:34:24

Asuult ni setguulchiin bishi, ariljaanii banknaas beldej ugson asuult baina.

Банкны менежер [202.126.89.114] 2020-04-07 02:46:55

КУЦДАГ халтар вээ

Зочин [103.111.68.3] 2020-04-07 02:35:04

Хуцдаг ухна вэ чи...

зочин [150.129.140.27] 2020-04-07 02:28:52

Энэ ардаа хахаж цацсан ББСБтэй байгайй гэдэгт мөрий тавья. Гадны банк оруулж ирэх үхтлээ айж байгаа.

SHAAAAAAAAAAAAAAA [182.160.38.222] 2020-04-07 02:22:01

TER JAPANII HAHAJ TSATSSAN IH MUNGUTEI BANKAA ORUULACH, BID MUNGU AVAHGUIGEER ZUGEER L ZEEL AVAY, HEN N CH MUNGU UREHGUI HAHAHA ULGERCHIN STA

иргэн [103.9.90.130] 2020-04-07 02:20:32

энэ нөхөр адилхан ш дээ монголд байгаа банкаа л хамгаална Гадны банк орж ирж байж өрсөлдөөн гарч байж хүү буурна Монгол банк бодлогын хүүгээ бууруулчихвал сайхан л байна

Зочин [66.181.179.178] 2020-04-07 02:06:00

Байр машин банкнаас зээлж авлаа бараг хоер гурван машин байрны хуу банканд дэжрэмдуулчэн байгаа юм чинь. Чоноо чоно энэ хэдэн хувийн банкууд одоо хурдан гадны том банкууд оруулаад ир тэднээр уйлчууулмээр бнашдээ ядаж шудрага хуу толно

Зочин [66.181.179.178] 2020-04-07 02:01:48

Гадны банк оруулах цаг нь аль хэдийн болоод онгорчоод бна . Даварсан юмнуудийг нам дарах цаг нь болсон тануус ард тумэнд долигнох цаг чинь удахгуй ирнэ . Том том банкууд ороод ирээсэй бас оросын клонкуудийг бооноор нь оруулаж барих хэрэгтэй Оюунгэрэл мэтийн шуналын авгай нарыг голог болгох цагтнь болсон

Зочин [103.212.117.233] 2020-04-07 03:42:52

Yaag unen.

Mygmar [64.119.26.79] 2020-04-07 02:09:51

Gadnii bank oruulah cag n bolson

Zochin [178.128.21.224] 2020-04-07 01:55:17

Hyatdiin banknaas oor bankuud orj ireh sonirholgui geed bgaag yu gej oilgoh bolj bna. Ene etgeed hyatdiin taliig baridag noxor bish uu. ter hahaj tsatsaad bgaa, mongoo ergelduuleh bolomj bgaa Yaponii bankuudad sanal tavisan yum uu. Neg taliig barij ingej hudalaa shaah, ter tusmaa guitsetgeh zahiral hun ingej yariad bgaa ni sonin bna. Arai orchin ueteigee niilsen, olon ulsiin jishig yarisan, eh orondoo arai deer gadnii hyatdaas oor bank oruulj ireh chadaltai, setgelgeetei zaluus bgaa gej bodoj bna. Ene novshiig ter hyatdiin banktai ni zailuul

Ksa [103.57.92.215] 2020-04-07 01:55:03

Зээлийн хүүг огцом эрс буулгавал манайхан тэр дороо л сэп хийгээд босоод ирнэ. Ийм өндөр хүү хүмүүсийг туйлдуулж зүдрээж байна шүү дээ.

Зочин [202.9.46.189] 2020-04-07 01:50:07

ЭНЭ ГАДНЫ БАНКНЫ АЖИЛЧИН ШИГ ИХ МЭДЭЖ ХУЦАЖ БАЙНА ДАА.РЕФОРМ ХИЙХ БОЛСОН,

Мон [64.119.21.103] 2020-04-07 01:46:29

Гадны банкинд та нар ззэлийн хүүгээ нэм гэсэн шаардлага тавих уу? Өрчаагүй пиз даа нар вэ? Зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийн бүх зээлийг хятадаас орж ирж байгаа банк рбу шилжүүл. Жилийн 6 хувийн хүүтэй олгоно байх хятадын банк. Монгол банкууд дампуурсан нь дээр

Зочин [66.181.178.138] 2020-04-07 01:37:53

Бие даасан төрт улс л юм бол гадны банкинд хүүгийн дээд хязгаар тогтоогоод ажиллах зөвшөөрөл өгч болно ш д. Ард түмэнд ашигтай хамгийн бага хүүгийн нөхцөлийг санал болгоод. Тэгээд ямар нэг мөнгө хүүлэлт , илүү ашиг хонжооны зөрчил гаргавал шийтгэл нь өндөр торгуультай байхаар хуульчилчихвал болмоор л санагдах юм.

Зочин [192.82.77.176] 2020-04-07 02:00:24

Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг хорвоогийн жам гэрээ энэ тэр бол ёстой худлаа америк цөмын зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс гараад л явчихсан одоо яах уу торгууль бичих үү

Зээлдэгч [192.82.65.180] 2020-04-07 01:32:22

Монгол банкны захирлууд бол арилжааны банкны эрх ашгийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй, мөнгөнд үйлчилсэн хүмүүс. Манай банкнууд Хойд Солонгостай адил, Өрсөлдөх гадны банк байхгүй, саарал жагсаалтад орсоноос хойш олон гадаад карт уншихгүй, шимтгэл нь 2-4 дахин өссөн гээд. Засгийн газар монгол банкны Эдийн засагч нэртэй, гадаадын хуурамч онолоор тархиа угаалгасан хүмүүсийн үгийг сонсдог. Яагаад Монгол банк байж хүүгийн орлого, валютын ханшийн орлого олж, захирлуудадаа жил бүр санхүүгийн дэмжлэг нэрээр тэрбумаар нь ноогдол ашиг өгөх ёстой вэ.Ард түмнээсээ ашиг олохгүй, ард түмэнд үйлчилж, арилжааны банкыг хянах гэж байгуулагдсан биздээ.Гэтэл одоо эсрэгээрээ үйлчилдэг. Өмнө нь баахан мөнгө хэвлэж, хүүг тэнгэрт тулгасан. Тэр үед л төрд ажилладаг хүмүүс банкинд хэдэн тэрбумын хадгаламжтай болсон биздээ. 30 жил бизнес хийсэн нь хэдэн тэрбумын зээлтэй байхад төрд насаараа ажилласан нь хэдэн тэрбумын хадгаламжтай. Та бодож үедээ.

Зочин [150.129.140.225] 2020-04-07 01:26:00

Манай банкнууд Манжийн үеийнхэн шиг сайн ажиллаж ёстой хүүлэж байгааг бид мах цусаараа мэдэрч байна.энэ олон арилжааны нэртэй банкны ажилгааг зогсоож улсын, төрийн банкаар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй улстаа мөнгөө өгч улсаас мөнгө авч байдаг зүгээрсэн.

Зочин [202.55.188.90] 2020-04-07 01:25:22

Манайд зээлийн хүү буурахгүй байгаа нь хадгаламжийн хүү өндөр 15% энэ хүүн дээр банк ашигаа хийнэ элдэв энэ тэр нь ороод хүү өндөр байгаа. Банкны өөрийн хөрөнгө бага дийлэнх нь хадгаламжаар явж байна. Хадгаламжийн хүү буулгахад л хадгаламжаа татахад банкны сисием эрсдэлд орох аюултай тогтолцоо нь ийи учир хэцүү байгаа

Зочин [202.179.2.147] 2020-04-07 01:21:35

Just beat it moron. LIAR

зочин [202.126.88.184] 2020-04-07 01:18:42

ГАДНЫ БАНКУУД ОРЖ ИРЭЭД ӨРСӨЛДӨХ ГЭХЭЭР ЮУНД НЬ АЙГААД БАЙГАА ЮМ ЭНЭ ХЭДЭН ЛУЙВАРЧИД ӨӨРСДИЙГӨӨ БОДОЖ БИДНИЙГ Л ШУЛЖ БАЙХ САНААТАЙ, ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭВ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХГҮЙ НЭГ ХУВИЙГ НЬ СУУТГААД ТЭНЭГТЭЭД ЭХЭЛВЭЛ ТЭР БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ Л БАЙНА БИЗ, БАНК САНХҮҮГТЙНХАН Ч ТЭГЭЭД ХУЙВАЛДААД ХУВААЖ ИДЬЕ ГЭЭД Л ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛАХ БАЙХ ЯПОНЫ БАНК Л ШУДРАГА БАЙХ ДАА

Зочин [192.82.77.176] 2020-04-07 02:02:24

Хуцна биз чамд зээл өгнө гэж эндүүрээд тэнэгтээд сууж бай орж ирсэн ч хэдэн уул уурхай газар нутагт чинь л зээл өгнө малаа

irgen [202.21.117.210] 2020-04-07 01:13:47

Зах зээлийн нийгэм гэдэг нь хэн дуртай нь юу дуртайгаа хийж болно гэсэн үг биш. Харин ч эрх зүйт шударга ёсны зарчим үйлчилнэ. Энэ нь гэрээг хэт нэг талыг барьсан хэрэглэгчийн эрхийг дордуулсан гэрээ байгуулах боломжгүй. Банкуудыг бодит хөрсөнд буулгах боломж бол олон байна. Нэгд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг яаралтай батлах, хоёрт банкны холбоо гээд картелийг татан буулгах хэрэгтэй.

зочин [139.5.216.186] 2020-04-07 01:12:43

Зээлийн хүүг 16-17 % бишээ буулга буулгах хэрэгтэй шуналуудаа буулгаач

Зочин [66.181.187.225] 2020-04-07 01:08:09

pyaldaga setguulchiin pyaldaga yariltslaga l bn. hadgalamjiin huug buuruulah heregtei. tgd uchnuun terbumiin ashigaasaa yadaj 30 40 huvi tatgalzah heregtei. zeel hoishluulna geed bgaa chin ta nar ashigaa 100huvi avah geel yavj bgaa shuu dee. iim hyamraliin uyed hun chanartai bh heregtei banknii ezed

Зочин [202.131.247.58] 2020-04-07 01:41:48

zuv. Ene 2 yriltslagaa uriodchilan tohirson irgeded iim medeelel uguh yostoi gsn shig yriltslaga bn.

Зочин [64.119.26.7] 2020-04-07 01:08:09

tiim shu zeeliin hvvnd niih nuluuhgui ghdee ursulduun bii blon zeel uguh shalguur ni bagasan eeliin turulnemegden baga bagaar zeeliin hvv buun jijig dund voldberlegchid rvv chiglesen zeeliin bagtsiud nemegden heregleenii zeeliin hvv ilt biun odoonii bdlaas 2 dahin ilvv bolomj garj iren

Д.Батмөнх [202.126.88.137] 2020-04-07 01:06:13

Банкны салбарт реформ яаралтай хийх хэрэгтэй. Монголын ард түмэн нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй. Банк харилцагчаа сонгодоггүй юм аа. ХАРИЛЦАГЧ, ХУВЬ ХҮН БАНКАА СОНГОДОГ ЮМ ШҮҮ. ЗГ бонд гаргангуут банкууд авчихна. Тэр мөнгийг нь улс төрчид хулгай хийгээд дуусдаг. Жирийн бизнес дэмжигдэхгүй бна. МОНГОЛ БАНКНЫ ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД МӨН Ч ИХ НҮГЭЛ ХИЙСЭН ДЭЭ.

Зочин [202.131.233.214] 2020-04-07 01:05:06

Банкууд юундаа сандараад байгаа юм бэ? Чөлөөтэй өрсөлдөж болно шдээ.

Зочин [192.82.77.176] 2020-04-07 02:04:14

Өрсөлдөнө өө е мартыг 8 нэрийн дэлгүүртэй өрсөлдүүлээд юу болсон бэ

Зочин [66.181.161.39] 2020-04-07 01:02:39

Гадны банк оруулж ирэхдээ тодорхой нөхцал шаардлага тавьж байгаад аль боломжтой гэснийг оруулж ирэх байлгүйдээ тэрнээс биш монголын шулаач банкуудаас дор байна гэж байхгүй байхаа

Зочин [202.179.31.18] 2020-04-07 00:59:13

Нөгөө л банкаа өмөөрсөн утга харагдаж байна. гадны бага хүүтэй банк орж ирвэл ард түмэнд хэрэгтэй, эд нарт ашиггүй болчих хамгийн энгийн логик

Зочин [66.181.188.162] 2020-04-07 00:54:10

Гадны банк ороод ирвэл манайхан байдгаа аваачиж татаад дараа нь нөгөө муухай Монгол зангаараа өгөхгүй гэж үзээд хамаг юмаа алдана биз. Яах бол мал газар орон гэр манайхан ч байдгаа тавина.

зочин [150.129.140.106] 2020-04-07 00:46:49

ХХБ -ны Мэдрээ тэй адилхан ярилцлага өгсөн байна. Банкныхан Элбэгдожтой адилхан тархи угаах ажиллагаа явуулж эхэлжээ.


71 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
71 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.