Японд баавгайн дайралтаас болж 12 хүн амь эрсэджээ
Японы эрх баригчид тус улсын хойд бүс нутагт баавгайн дайралт олширч байгаа тул цэргүүдийг дайчлахаар шийдвэрлэжээ.
Баавгайн дайралтаас болж 12 хүн амиа алджээ. Эрх баригчдын мэдээлснээр, энэ оны эхнээс хойш хүн амьдардаг газруудын орчимд баавгай үзэгдсэн 8 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг зургаа дахин их байгаа юм.
Хамгийн хүнд нөхцөл байдал Акита мужид үүсээд байна. Тэндхийн оршин суугчид нар жаргасны дараа гэрээсээ аль болох гарахгүй байж, ойн жимээр явахгүй байгаа ажээ.
Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Такаичи Санаэгийн удирдлага дор иргэний албадыг дэмжихийн тулд ийнхүү цэргийн хүчийг дайчлахаар шийдвэрлэжээ. Цэргийн алба хаагчид баавгайнуудыг агнахгүй, харин аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэнэ. Тэднийг хамгаалалтын бамбай, тор, шүршигч зэрэг айлгаж үргээх хэрэгслээр хангасан байна. Цэргүүдийн гол үүрэг нь тор тавих, барьсан амьтдыг тээвэрлэх, анчдад туслалцаа үзүүлэх явдал юм.
Баавгайнууд хүн рүү дайрах нь эрс олширсон нь уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуйн бүс нутгууд эзгүйрч байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.







.jpg)













.jpg)


























.jpg)















Сэтгэгдэл