Д.Нямхүү: Шинээр долоон хүнд коронавирусын халдвар ИЛЭРСЭН бөгөөд бүгд оюутнууд байгааг анхаарах хэрэгтэй
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020 оны тавдугаар сарын 26-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241-т нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаа, ажиглах байранд тусгаарлагдсан 171 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор найман хүний сорьцийг санамсаргүй байдлаар сонгон авч шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн салбар лаборатори, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолооч, Орхон аймагт тусгаарлагдсан 46 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 2020 оны тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн зургаан оюутнаас коронавирус илэрсэн бол тавдугаар сарын 13-нд ОХУ-ын цэргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан байсан оюутны давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдрийн хувьд шинээр долоон хүнд коронавирус илэрсэн бөгөөд эдгээр нь бүгд оюутнууд байгааг анхаарах хэрэгтэй. Цэргийн онгоцоор ирсэн оюутны хяналтын шинжилгээг давтан хийснээр 14 дэх хоног дээрээ коронавирус илэрлээ. Иймд бидний 21 хоногийн хянах схем маш зөв байгааг харуулж байна. Хожуу илэрч байгааг бид анхаарах хэрэгтэй” гэлээ.
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ
УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө
НӨАТ-ын дөрвөн зуун саяын босго нь дунд давхаргын аж ахуйн нэгжид хорлонтой байхаар харагдаж байна
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ