Л.Оюун: Иргэдийн төгрөгт итгэх итгэл суларсан нь Засгийн газар, Төв банкны бодлогод итгэхгүй байгаагийн нэг илрэл

Aдмин / Эдийн засаг

Валютын ханш тасралтгүй чангарсаар байна. Ингэснээр төгрөгийн худалдан авах чадвар суларч, иргэдийн цалин, тэтгэврийн үнэ цэнэ буурсаар байгаа юм. Өнөөгийн байдлаар нэг ам.доллар 2850 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн оны мөн үед 2660 орчим төгрөгийн ханштай байв. Ханшийн өсөлтийн талаар МУИС-ийн доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор ам.долларын эрэлт буурч ханш сулрах болов уу гэсэн хүлээлт байсан ч ханш өссөөр байна. Одоогийн ханшийн өсөлтийн суурь шалтгааныг та хэрхэн тайлбарлах вэ?

-Барааны эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар үнэ бий болдог зүй тогтлоор өнөөдөр ам.долларын ханшид түүний нийлүүлэлт, эрэлтийн аль аль нь нөлөөлж байна. Нэгдүгээрт, ам.долларын дотогшлох урсгал буурсантай холбоотой долларын нийлүүлэлт багасаж байгаа. Ам.долларын нийлүүлэлтэд экспортын хэмжээ, гадны хөрөнгө оруулалтын бууралт зэрэг нь шууд нөлөөлнө. Хоёрдугаарт, хүмүүс ханшийн эрсдэлээс хамгаалахын тулд төгрөгөө доллар болгож эрэлтийг нь өсгөж байна. Энэ хоёр шалтгаан хэвээр байсаар байвал долларын ханш чангараад, төгрөг цаашид сулраад байх болно. Гурав буюу нэмэлт нэг шалтгаан бол төгрөгт итгэхгүй байна гэдэг нь нөгөө талаас Засгийн газар, Төв банкны бодлогод итгэхгүй байгаагийн л нэг илрэл юм.

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан хагас жилийн тайланд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төгрөгийн хадгаламж нэг хүрэхгүй, харин ам.долларын хадгаламж 40 гаруй хувиар өссөн байсан. Хүмүүс төгрөгт итгэхээ больж, ам.доллараар хадгалж байгаа нь хэр хор уршигтай вэ. Ер нь иргэдийн байнга ам.доллар өснө гэсэн хэт туйлширсан хандлага ханшийн өсөлтийг улам дэврээгээд байна уу?

-Сүүлийн асуултаас хариулаад эхэлье. Иргэдийн туйлшрал ам.долларын ханшид нөлөөлж байсан. Нөлөөлсөөр байх болно. Үүнийг ам.долларын ханшийн хөөсрөл, бодит бус ханш гэж нэрлэдэг. Хүмүүс төгрөгт итгэхээ больж, ам.доллараар хадгалж байвал хэр хор уршигтай вэ гэдгийн хувьд мэдээж хор уршиг их. Тэр хүмүүс өөрөө өөрсдөө хор учруулж байна гэсэн үг. Ам.долларын ханш өсөөд байвал импортын барааны үнэ өсч хүмүүс өөрсдийнхөө халааснаас төлнө. Манай улсын хэрэглээний барааны 90 хувь нь импортынх байдаг. Энэ нь иргэдийн ахуй амьжиргаанд хор уршигтай байх нь ойлгомжтой. Долларын ханш тогтвортой байх нь л гол юм. Яагаад гэвэл гэнэтийн шок орохгүй, амьдрал тогтвортой байна гэсэн үг. Ер нь энд зөвлөж хэлэхэд хүмүүс маань нийтээрээ эх оронч байж төгрөгтөө итгэвэл хохирол харьцангуй бага амсана. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих болно.

Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд “COVID-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хууль гарсан. Энэ хуулиар ам.долларын шийлжүүлэг хийж болохгүй, ам.долларын хадгаламжийг даатгахгүй, харилцах, хадгаламж барьцаалсан зээл олгохгүй, долларын хадгаламж нээсэн тохиолдолд банк хүү тооцохгүй байхаар болсон. Эдгээр нь ам.долларын хөөс, үндэслэлгүй эрэлтийг бууруулах арга хэмжээ юм. Энэ хууль нь цагаа олсон. Ер нь бол олон оронд үндэсний валютын ханшаа хамгаалах хууль үйлчилдэг.

-Валютын ханш өссөөр байх нь эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд яаж нөлөөлөх вэ?

-Төгрөгийн ханш сулрах нь аж ахуйн нэгж, ялангуяа экспортлогчдод ашигтай, импортлогчдод алдагдалтай байдаг. Учир нь экспортлогч хямдхан төгрөгөөр бараагаа үйлдвэрлээд, үнэтэй доллараар зарах учир ашигтай. Харин эсрэгээрээ импортлогч үнэтэй доллараар бараа аваад хямдхан төгрөгөөр зарна. Тэгээд алдагдалд орохгүйн тулд импортын барааны үнэ өсдөг. Иймээс төгрөг суларсаар байвал хоёр дүгнэлт хийж болж байна. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэтэл цар тахал удаан үргэлжилбэл экспорт буурах магадлал өндөр байна. Гэхдээ энэ биднээс хамаарна. Бид дэлхийн стандартад нийцсэн, эко бараа (хүнс) үйлдвэрлэж чадаж байвал доллар олно. Хоёрдугаарт, импортлогч аж ахуйн нэгж өндөр үнэтэй бараа оруулж ирэх болно. Энэ нь түүнийг хэрэглэгчдэд, тухайлбал хэрэглээний зүйл байвал хүн амын амьдралын түвшин буурна. Аж ахуйн нэгж байвал үнэтэй бараа худалдан авч үйлдвэрээс гарах эцсийн бараа өндөр үнэтэй болно. Иймээс цар тахлаас болоод импорт буураасай гээд суух хэрэг гарна. Импортыг бууруулахын тулд түүнийг орлох бараа үйлдвэрлэх оролдлого гарч үндэсний үйлдвэр хөгжих боломжтой. Тэгэхээр ханш өсч байгаа ч түүнийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг асуудал бас байна.

-Төв банк интервенц бага хэмжээгээр хийж байна. Энэ нь валютын нөөцөө хамгаалж, 2021 оноос төлөх томоохон өр төлбөрт бэлэн байх зорилготой холбоотой. Ер нь төв банкнаас хэрэгжүүлж буй алхмыг хэрхэн харж байна вэ?

-Интервенц бол түр зуурын арга хэмжээ. Төгрөгийн ханшийг тогтворжуулах бодит шалтгааныг нь засах арга хэмжээ зэрэгцүүлэн авахгүй бол асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Бодит шалтгаан нь үндэсний үйлдвэр, тэр дотроо экспортод бараа гаргах, импортыг орлох барааны үйлдвэрлэл, бүхэлдээ үндэсний үйлдвэрийг дэмжих бодлого явуулах хэрэгтэй. Үүний тулд гадаад худалдааны бүтцийг нарийвчлан судлаад ямар үйлдвэрийг дэмжих вэ гэдгээ тодорхойлоход л болно.

-Тэгэхээр төгрөгийн ханшийн уналтыг зөв бодлогоор удирдаж чадвал дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ашигтай, харин удирдаж чадахгүй урсгалаар нь орхивол эдийн засагт хор хохирол тариад өнгөрөх нь ээ?

-Өөрийн үндэсний валютын ханшаа зориуд унагах бодлого явуулж эдийн засгаа хөгжүүлдэг жишээ олон байна. Үүнд БНХАУ-ын юанийн ханшийн бодлогыг дурдаж болно. АНУ ба БНХАУ хоёрын хооронд гадаад худалдааны маргаан гарч байдгийн үндэс нь энэ шүү дээ. Юанийн ханшийг бодлогоор сул байлгаснаас болоод Хятадад ашигтай, гол импортлогч АНУ-д алдагдалтай байна гэсэн үг. Японы иенийн ханшийн бодлого байна. Иенийн ханш долларын эсрэг тогтвортой бага байдаг. Тэгэхээр манайхан ойлгосон байх. Уг нь төгрөгийн ханш унах нь аюул биш. Гагцхүү бодлогоор унагаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих алхам хэрэгжүүлж байна уу гэдгээс гол зүйл хамаарна. Хэрэв бодлогогүй бол аюул болно. Өөрийн үндэсний валютын ханшийг зориуд унагах бодлогын арга хэмжээг девальваци хийх гэж хэлдэг. Төв банкнаас үндэсний валютын ханшийг зах дээр нийлүүлэлт хийх замаар зориуд өгсөж байгааг ханшийн ревальваци гэдэг. Тэгэхээр интервенц гэдэг нь үндэсний валютын ханштай холбоотой авч байгаа арга хэмжээний ерөнхий нэр юм. Манайхан энд зөв ярьж, зөв ойлгох хэрэгтэй.

Г.БАТ


Сэтгэгдэл

Зочин [99.229.251.229] 2020-08-05 23:01:37

Бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэ тэгвэл төгрөг дэлхийд доллар болж хувирнаа,,, хэрүүлгүй, бүтээлч амьдарцгаая!!!

зочин [66.181.185.12] 2020-08-02 03:36:23

Тердее дандаа баячуудыг сонгосон. Долларын ханш есне уу гэхээс буурахгуй шдээ.

Зочин [103.10.23.81] 2020-08-01 07:05:08

МАНийн өнөөгийн засагын газар Эдийн засагын шинчлэл хийх зориг байна уу мэдлэг байна уу даанч алга даа Монгол улс одоо Эдийн засагын цоо шинэ шинчлэл хийх хэргтэй болоод байгаа юм

Зочин [66.181.176.129] 2020-07-31 22:14:57

Энэ авгай тэнгэрийн юм яриад л явах юм бүтээсэн зүйл байдаг юм уу

Зочин [192.82.77.232] 2020-07-31 13:56:01

Битгий худлаа ярь , монгол улс хөгжинө

Зочин [218.51.174.120] 2020-07-31 14:34:32

Хараарай. энэ хэвээрээ л байна Монгол улс гэдэг төр биш шүү

Зочин [64.119.21.187] 2020-07-31 13:20:14

Chi ch bas tiim bishuu...heden haltar tugruguu nogoon bolgood daraad hevtej b.gaa avgai bol ta shuu

Зочин [218.51.174.120] 2020-07-31 14:37:01

Тэнэг гөлөг минь халтар ч бай биш ч бай одоогын төрийн шийдвэрийг харахаар хөрөнгөө $ болгосон нь хожино шүү. Учир нь наад төр чинь төгрөгийг хэвлээд байна ккк

Зочин [192.82.68.240] 2020-07-31 12:19:01

Худлаа чулуу хөөлгөхөө больдоо!

Цууг [103.26.195.193] 2020-07-31 12:04:36

Алтны ордуудыг ашиглалтанд оруулаач. Гацууриын ордыг нинжаа нарт өнч бгаа юмуу.

Зохиомлоор барьж байсан зүйл. [202.131.225.53] 2020-07-31 08:30:55

Төгрөгийн ханш унана гэдэг нь сонгуулийн өмнө тодорхой байсан. Зүгээр л сонгуулийн кампанийн үед энэ уналтыг ЗОХИОМЛООР гаргаагүй. Одоо сонгууль өнгөрчихсөн болохоор ханшны асуудалд хэн ч анхаарахаа больж, хөөрхийг чөлөөтэй тавьчихсан байгаа юм. Монголбанк бол эрх баригчдад үйлчилнэ ш дээ. Үйлчлэхгүй гээд яах юм бэ?

Зочин [103.212.118.196] 2020-07-31 07:35:07

delhiin zah zeel deer dolla unaad bhad manaid undgui shuu eroosoo alt l osood bdag altnii ariljanaas manai ariljaachin zaluus ihuug zulgaah boltugai anhaaraltai ariljaa higerei savalgaa ih ondor bgaa shuuu.

Зочин [203.91.115.52] 2020-07-31 06:29:59

Дампуу төрийн гай, цаашдаа өшөө их хорлогдох байх

Зочин [64.119.21.186] 2020-07-31 05:38:53

Энэн шиг үнэн гэж байхгүй арчаагүй төр засаг юмдаа

Зочин [202.9.46.47] 2020-07-31 05:30:50

Ямар ч аж үйлдвэрлэлгүй монгол болон африк мэтийн ядуу буурай улс орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулраад байх байвал тухайн аж үйлдвэрлэлгүй ядуу буурай улс орнуудын дотоодын эдийн засаг болон ард түмнийхэн аж амьдралд муугаар нөлөөлнө. Харин аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийнхэн ханш чангараад байвал тухайн аж үйлдвэрлэл хөгжсөн улс орнуудын дотоодын эдийн засаг ард түмнийхэн амьдралд муугаар нөлөөлнө.

Нэг зүйл асууя. [202.131.225.53] 2020-07-31 08:53:36

Тэгэхлээр энэ хоёр хэсэг орнуудын хоорондын балансыг бариад байдаг байх нь уу?

Бодит байдал бол үнэн. [192.82.64.157] 2020-07-31 03:35:30

Эдийн засагч Л.Оюуны хэлсэн бүгэд үнэн. бас нэмээд хэлхэд дэлхийн эдийн засаг хумигдаж байгаа нь манай улсад орж ирэх Долларын хэмжээ буурч байгаа. Хамгийн энгийн жишээ бол Сологос, болон АНУ, Австрали, Европийн олон улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд гэрлүүгээ тодорхой хэмжээний валют илгээдэг нь зогссон. Мөн томоохон экспортийн хэмжээ илт буурсан зэрэг нь валютын нөөц багасахад эрс нөлөөлсөн.

Зочин [103.10.23.81] 2020-08-01 07:13:21

Монголчууд бид гаднаас юу орож ирэх бол гэж тэнэгтэж суудаг нь гол буруу Бид асар том газар нутагт 3 сая хүнтэй асар их баяалагтэй Таван хошуу малтэй хэзээч өлсөж тураж үхэхгүй ард түмэн Өөртөөн байгаа энэ баялагаан өөрөөн боловсоруулаж өөртөөн хэрэгтэйг үүлдвэрлэх хэрэгтэй //ХЭЛ ХИЛ МАЛЬ ГУРАВТАЙГААН БАЙХАД ХЭН БАЯН МОНГОЛ БАЯН // Дэлхийн хүмүүс тураж үхлээ гэгэхд Монголд тийм аюул хэзээч байхгүй өсөхгүй даарахгүй Морион унаад үхэр тэрхэн хөтлөөд гэрээн ачаад гархад хаач амьдарах баялагтэй эх оронтой чадвартай ард түмэн

Зочин [192.82.68.240] 2020-07-31 04:13:28

Донгос

Зочин [192.82.68.240] 2020-07-31 03:33:43

Хүмүүсийн толгой угаагч

Зочин [192.82.68.240] 2020-07-31 03:33:23

Үл бүтэх юм нийтлэхээ больчих оо!

мэдээж [103.229.178.26] 2020-07-31 03:04:04

худалч, хулгайч улстөрчидөд яаж итгэхэв дээ

Зочин [43.242.242.59] 2020-07-31 01:46:54

Улстөрчдийн гар хөл болсон авгай битгий худлаа яриад улстөржүүлээд бай. Засгийн газарт итгэсэн итгээгүй угаасаа л ханш унаж ирсэн түүхтэй шүү дээ. Цаашид ч бага багаар унах магадлал өндөр. Хэзээ доошоо буураад явчихаж байлаа


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.