УОК: Хөл хориог бууруулж байгаа ч цар тахлын аюул хэвээр байгаа гэдгийг санах хэрэгтэй

Aдмин / Хууль

Нийслэлд мөрдөгдөж буй хатуу хөл хорионы дэглэмийг маргааш буюу тавдугаар сарын 08-ны өглөөний 06:00 цагт бууруулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссоос мэдээлж байна.

ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг "15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг 2 дахин бууруулсан талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Цар тахлын өндөр үед шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх. Айлд зочлохгүй байх. Албан байгууллага олон нийтийн газарт олноор цуглахгүй байх. Вакцинд хамрагдсан ч дархлаа тогтлоо гэж тайвшрахгүй байх. Амны хаалтаа зүүх, гараа байнга угаахыг сэрэмжлүүлж байна.

Улсын Онцгой комиссоос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах мэдэгдлийг гаргаж байна.

  • Цар тахлын аюул хэвээр байгаа тул иргэн та шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байх
  • Албан байгууллага, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх
  • Вакцинд хамрагдсаны дараа ч тайвшрахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
  • гараа байнга ариутгах
  • Хүн хоорондын зайг ямагт баримтлах зэргийг иргэн бүхэн баримталж, өөрийгөө халдвараас хамгаална уу" гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.86] 2021-05-09 08:39:27

Автобусанд чихүүлээд байдаг эргүү мунхаг эргэж буцсан шийдвэр гаргадаг УОК.

Зочин [122.201.22.122] 2021-05-08 08:13:34

44'016-haldvar_______Mongol____160-uhel____covid-19_world map______!!!!!!!!!

Зочин [202.9.46.2] 2021-05-08 07:46:44

Хоёр тун вакцинаа хийлгэсэн ч маскаа тогтмол зүүх хэрэгтэй.

Зочин [103.212.116.164] 2021-05-08 03:55:57

Талбай дээр хүн цуглуулаад байгаа хэдэн амьтныг хөөж зайлуулаач ээ. Тэр Эрдэнийхээ гэрийн гадаа очиж хэвтэг.

Зочин [202.126.89.34] 2021-05-08 03:37:24

Монголын төрийн алба тэр чигтээ эргүү малнуудаар дүүрчихсэн юм байна

Зочин [66.181.160.109] 2021-05-08 02:24:02

Иргэдийг хувийн унаагаар нь зорчуулаачээ. Яахаараа ийм уялдаагүй ажил хийдийн бээ

Зочин [66.181.186.121] 2021-05-08 02:01:31

Хүний хөл хориог цуцалсан мөртлөө машиныг дугаараар нь хязгаарлаад бдг нь ямар учиртай. Бүгдийг нь автобусанд чихэж суулгаад дахин дахин эрсдэлд оруулаад бдг зохимжгүй бна. Наад мэдээлэлтэй ч таарахгүй ба

зочин [202.9.46.169] 2021-05-08 01:57:59

Огцор


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.