Замын-Үүдийн ариутгалын хаалгыг шинэчилжээ

Aдмин / Орон нутаг

Сүүлийн 10 гаруй жил нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг толгойлон Л.Эрдэнэчулуун, НИТХ-ын орлогч асан Б.Отгонсүх хоёр Замын-Үүд сумыг сэргээн тохижуулахаар үүрэг даалгавар авч очсон.
Учир нь Замын-Үүд боомтын нөхцөл байдал хүндэрч, орох, гарах хөдөлгөөн гацаж бизнес эрхлэгчдийн ачаа бараа таваар хэдэн сараар гацсан байдалтай байсан. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарч, ачаа тээврийн үнэ тэнгэрт хадсан байгаа юм. Иймээс НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд дэх ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд рүү томилсон байдаг. Харин Б.Отгонсүхийг Замын-Үүд дэхь гаалийн газрын даргаар томилсон юм.
Ямартай хоёр дарга очсон даруйдаа урд хөршөөс ариутгалын хаалга захиалж авчраад суурилуулав. Хоёр долоо хоногийн дотор хийсэн байна. Уг ариутгалын хаалга нь 1 тн ариутгалын уусмалаар 400 машин ариутгах хүчин чадалтай. Импортын ачааг ариутгах төхөөрөмжийг (хаалга) энэ 7 хоногт бэлэн болгохоор ажиллаж байна. Ажил урагшилж байна. Хятадын хүсээд байсан стандартын шаардлага хангасан шинэ ариутгалын хаалгыг яаралтай оруулж ирэн Монголоос гарах буюу экспортын ариутгалын хаалга болгон суурилуулжээ.
Гэхдээ ариутгалын хаалга бол асуудлын нэгхэн хувь. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Эрээн-Улаанбаатар чиглэлийн тээврийн үнэ үе шаттайгаар нэмэгдсээр өнөөдөр байж болох хамгийн өндөр хэмжээнд буюу дээд таазандаа тулчихаад байна.
Цар тахлын хүнд үед хүн бүр эрхэлсэн бизнесээ дампууруулчихгүйн тулд эрвийх дэрвийхээрээ хичээж байна. Гэтэл төрийн зохицуулалт мартагдсан өнгөрсөн хугацаанд ачаа тээврийн үнэ ес дахин нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр энэ үнийг буулгах талаар яагаад хэн ч ярихгүй байгаа юм бэ. Маш их бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл Л.Эрдэнэчулууны хариуцаж, зохион байгуулалтыг хийхээр очсон газраас эхтэй гэдгийг дарга та анхаарч, ажил хэрэг болгож чадах уу гэдгийг асуумаар байна.
Үүрэг хүлээж очоод бараг сар боллоо. Үнэндээ ариутгалын хаалга сольж шинэчилснээс тэр хөөрөөд байгаа ачаа барааны үнийг бууруулж чадсангүй. Олон нийтийн нэрлэж заншсанаар алимны хайрцаг бараа 100 юань хол давж, ард иргэд эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрээд байна. Ариутгалын хаалга бариад асуудал жигдэрсэн бол ачаа тээврийн үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын түвшинд очих ёстой биш үү.
Дашрамд дуулгахад, шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч шуурхай шийдвэрлэх 96361281 эсэн дугаарыг өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлжээ. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо шууд гарган шийдвэрлүүлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг өгч байгаа юм байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.82] 2021-07-27 11:33:40

Хийгээгүй л байгаа юм даа . Чи хийчэхгүй яасын

Зочин [64.119.21.63] 2021-07-26 19:44:39

Юунд баярлалаад байгаа юм Хийх л ажил шүү дээ,Тэр Мэргэжлийн хяналтын балиар ааштай авгай өөрийгээ юунд их суртчилна аа.Улсын мөнгөөр хэнч ийм нэг хаалга хийнэ шүү дээ.

Үглэгч [202.126.89.94] 2021-07-26 13:25:05

Комет бичсэн 2 нөхөр монголын эсрэг байна даа . Хийсэн ажилыг үгүйсгээд . Уг нь ийм байдалтай ажиллаж чадвал монгол хөгжөөд бид ажилтай болчих юм байгаан

Зочин [202.55.191.194] 2021-07-26 13:20:33

худлаа рекламдаа

Зочин [192.82.73.188] 2021-07-26 13:08:42

Баярлаад байх зүйл мөн үү...энгийн ажлыг өндөр авахуулж хийгээд


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.