Хоёрдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Aдмин / Спорт

Монголын үндэсний бөхийн холбоо 2025 оны хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд ирэх сард Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

  • Хоёрдугаар сарын 2 Ням. 11:00 цагт: Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/
  • Хоёрдугаар сарын 08 Бямба. 11:00 цагт: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • Хоёрдугаар сарын 09 Ням. 13:00 цагт: "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • Хоёрдугаар сарын 15 Бямба. 13:00 цагт: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • Хоёрдугаар сарын 16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт: “Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/

САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНУУД

  • Хоёрдугаар сарын 20 Пүрэв. 11:00 цагт: Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан
  • Хоёрдугаар сарын 23 Ням. 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа
  • Хоёрдугаар сарын 24 Даваа. 11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/
  • Хоёрдугаар сарын 25 Мягмар. 11:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан
  • Хоёрдугаар сарын 26 Лхагва. 13:00 цагт: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно/
  • Хоёрдугаар сарын 27 Пүрэв. 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа
  • Хоёрдугаар сарын 28 Баасан. 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.


Сэтгэгдэл

Нарангэрэл [122.201.31.164] 2025-02-02 14:58:23

Эх сурвалж нь хаана байна хөөе!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [202.126.90.85] 2025-02-01 22:49:37

Барилдах гэж байгаа улсдаа л сонин байх, бусдаар ийм бөхчүүдийн зарын чанартай мэдээ хэнд хэрэгтэй гэж

Зочин [122.201.31.164] 2025-02-02 15:00:18

Би ийм юм бичихгээгүй юм шүү зүгээр л тэмдэг оруулах юмийг чинь дуусга гээд л ийм юм бичсэн шүү за

Зочин [122.201.31.164] 2025-02-02 14:57:26

Эх сурвалж нь хаанаа байна хөөе!!!!!!!!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.