Менингококкт халдвар илэрсэн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлжээ

Aдмин / Боловсрол

Улсын онцгой комиссоос менингококкт халдвар илэрсэн дүүргийн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн талаар мэдээлэв. Тус комисс дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд,

Нийслэлд энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр менингококкт халдварын тохиолдол гарсантай холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон холбогдох байгууллагууд тандалт, шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Дүүргийн онцгой комиссын шийдвэрээр Налайх дүүргийн Голомт сургуулийн бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Ойрын хавьтлуудыг тусгаарлан эрүүл мэндийн байгууллагын хяналтад авах, шинжилгээ авах, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.


Сэтгэгдэл

Bujee [202.126.90.13] 2025-02-02 17:46:06

Amisgaliin zamaar gee biz dee

Bujinlham [202.126.90.13] 2025-02-02 17:44:55

Bugd amrahgui zaaval ilersen surguuli tsahim gej teneg ym aa huuhed tusaad 3,4 honool uhej bgaa biz dee

Сарнай [202.126.91.177] 2025-02-02 15:05:04

Өвчин гаргсан байхад сургуульцэцэрлэг оруулахгүй байх хэрэгтэйшднн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.