"Цаа, цаачдын баяр" энэ сарын 20, 21-нд болно
Хөвсгөл аймагт цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой “Цаа, цаачдын баяр” хоёрдугаар сарын 20, 21-нд Цагааннуур суманд болох тов зарлагдсан байна.
Уг баярт ирж, тува, дархад дуу, цааны уралдаан, цаатай хос шалгаруулах тэмцээн үзэж, албан байгууллага, үзэгч, жуулчдын дунд зохион байгуулах буухиа тэмцээнд оролцож болно. Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаанаас бэлэг, дурсгал худалдан авах боломжтой аж.
Цагааннуур сум 2023 онд 2931 цаатай байсан бол өнгөрсөн жил 2765 цаа тоолуулжээ. Тооцоолон үзвэл цаа 5.7 хувь буюу 166-аар цөөрчээ.
Сэтгэгдэл