Гаргуудын парад: Сансарт хоёрдугаар сарын сүүлээр “агуу их цугларалт” болно
Дэлхийн оршин суугчид энэ сарын сүүлийн өдрүүдэд гаргуудын парад буюу агуу их цугларалтыг харах боломжтой ажээ. Буд гаргийг оролцуулаад энэ үед таван гараг “парад” хийх нь. Өөрөөр хэлбэл, бүрэнхий болсны дараа тэнгэрийн эрхсийг хэдэн цагийн турш энгийн нүдээр ажиглах боломжтой юм байна. Хоёрдугаар сарын 24-ний Даваа гаригт Буд болон Санчир гаргууд хоорондоо маш ойрхон харагдах ажээ.
Одон орон судлалын өвөрмөц үзэгдэл болох Их байрлал буюу таван гаргийн “парад”-ын энэ өдөр Сугар, Бархасбадь, Ангараг, Буд, Санчир гэсэн таван гараг нэгэн зэрэг шөнийн тэнгэрт үзэгдэх юм байна.
Гаргуудын парад гэдэг нь сансрын хэд хэдэн объект ойролцоо шулуун дээр “жагсах” үзэгдэл бөгөөд шинжлэх ухаанд түүнийг гаргуудын байрлал гэж нэрлэдэг аж.
Одон орон судлаачид гаргуудын тооноос шалтгаалан энэ үзэгдлийг хэд хэдэн төрлөөр нэрлэдэг. Жишээ нь, гурван гариг ойролцоо шулуун дээр жагсахыг мини-байрлал, дөрвөн гаригийнхыг бага байрлал, тав, зургаан гаргийн тухай яригдвал том байрлал гэж нэрлэдэг байна. Долоон гараг Дэлхий вантай зэрэгцэн байрлах үед агуу буюу бүрэн гүйцэд байрлал гэдэг ажээ.
Сансарт гурваас дөрвөн тэнгэрийн эрхсийн жагсаал байнга болдог бөгөөд олон тооны гаргийн нийлэмж нь харин ховор тохиолддог байна. Мөн гаргийн парад үзэгдэхээс гадна үзэгдэхгүй ч байх нь бий аж. Хэрэв тэнгэр дэх гаргуудын байрлал Нартай ойрхон байвал үл үзэгддэг байна.
2025 оны нэгдүгээр сарын 25-нд Санчир, Сугар гаргууд бие биетэйгээ ойртжээ. Үүний дараа бусад гаргууд дараалан байрлаж эхэлсэн байна. Улаавтар Марс ихрийн ордонд, Юпитер арай өндөрт байрлажээ. Тэнгэрийн ван нь охины орд, үхрийн ордын хилийн ойролцоо байрласан бол дараагийн гурван гараг баруун талд үзэгдсэн аж.
Од гаргийн парад олон зүйл зөгнөдөг гэдэг ч өнөөдрийн байдлаар хүний биед ямар нэгэн нөлөө үзүүлдэг эсэх талаар шинжлэх ухааны тодорхой нотолгоо байдаггүй байна. Гэхдээ зарим мэргэжилтнүүд энэ үед ялангуяа эмзэг хүмүүс сэтгэл санаа нь өөрчлөгдөж, бие нь мууддаг гэж анхааруулдаг ажээ.
Гаргуудын дараагийн агуу цугларалт буюу 2025 оны хоёрдугаар сарын 24-нд бүх гаргийг харъя гэвэл дуран шаардагдах юм байна. Судлаачид “Хамгийн тод нь Сугар, дараа нь Бархасбадь, тэгээд Ангараг байна гэж үзэж байгаа аж. Мөн 2025 оны наймдугаар сарын 11-ний өдөр зургаан гаргийн “парад” харах боломжтой юм байна.
Эх сурвалж: SPACE
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.98] 2025-02-02 20:26:32
Хаха
зочин [202.9.46.16] 2025-02-02 17:26:14
биовоон дээр гэрлээс хол дурандаад сууж баитал хажууд харь гаригиин нөхөр бас хараад зогсож баидгиин
Баярцэцэг [66.181.160.101] 2025-02-02 16:37:24
Гоё