Ардчилсан намын төлөөлөгчид Шинэ Зеландад ажиллаж байна
![](/files/atir5dpiytuxcroogwjl/3/IMG_1581.jpeg)
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн асан Н.Ганибал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх М.Чимэддорж, Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ сарын 11-14-ний өдрүүдэд Шинэ Зеланд улсад ажиллаж байна.
Шинэ Зеланд нь Монгол Улсын Ардчилсан шилжилтийг анхнаас нь дэмжиж ирсэн өрнөдийн орнуудын нэг бөгөөд хөдөө аж ахуйд суурилсан өндөр орлоготой хөгжингүй орон гэдгээрээ манай улс туршлага судлах боломжт өндөртэй улс билээ.
Төлөөлөгчдийг өнөөдөр Шинэ Зеландын Парламентийн дарга Гэрри Браунли болон тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Уинстон Питерс нар хүлээн авч уулзжээ.
Ноён Браунли ардчиллыг бэхжүүлэх тогтолцооны ач холбогдлыг онцлон дурдаж парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. УИХ дахь Ардчилсан намын Бүлгийн дарга О.Цогтгэрэл Монгол, Шинэ Зеландын хүн амын тоо ойролцоо, парламентын тогтолцоо, гишүүдийн тоо ижил учир парламентын ардчиллын чиглэлээр харилцан туршлага солилцох орон зай их болохыг мөн онцлон тэмдэглэж хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан ноён Браунлигийн Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалд амжилттай амжилт хүслээ. Харин Гадаад харилцааны сайд ноён Питерс ойрын үед Монгол Улсад айлчлах гэж буйгаа бататгаад төрт ёсны арвин баялаг түүхтэй танай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхдээ баяртай байна гэв.
Төлөөлөгчид мөн Шинэ Зеландын Үндэсний намаас сонгогдсон парламентийн гишүүд болон тус намын хэрэг эрхлэх газрын удирдлагуудтай уулзаж нам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар зөвлөлдөн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын намыг төлөвшүүлэх, үзэл баримтлалын хөтөлбөр боловсруулах зэрэг олон асуудлаар санал солилцов. Шинэ Зеландын эрх баригч Үндэсний нам нь тус улсын хамгийн арвин түүх, туршлага бүхий баруун-төвийн үзэл баримтлалтай гэдгээрээ Ардчилсан намтай ижил үнэт зүйлтэй нам юм.
Ардчилсан намын төлөөлөгчид өнөөдрийн уулзалтын үеэр Шинэ Зеландын парламент дахь мэтгэлцээний үйл ажиллагаатай танилцав.
Сэтгэгдэл
хүннү [202.9.46.214] 2025-02-13 20:05:35
Энэ хэдийн явж байгааг ээ. Бүүр алмайчхаж. Шүлс нь савирч байгаа бололтой.
zochin [66.181.189.10] 2025-02-13 19:56:22
Yamar yumaa xiij tatvariin mongoor zugaalj yavaa yum boldoo,yu surxav dee,naad xumuus chin avilaga xeel xaxuul avdagyi xumuus shuu dee.
Зочин [103.57.92.51] 2025-02-13 18:48:19
үхсэн ацаа хийж явдаг байнаа????
Монгол [66.181.188.45] 2025-02-13 17:36:06
Юм мэдэхгүй, яаж ажиллахаа гадарлахгүй, юм уншиж судалж чаддаггүй бол энэ хүмүүс их хуралд гишүүн болж яадаг байнаа ичмээр юм баахан өөрсдийгөө магтаж монголыг хөгжүүлэх юм ярьж ярьж их хурлын гишүүн болчихоод гишүүн болмогцоо туршлага судална, юм мэддэг болмлор байна гээд төрийн буюу та бидний татвараар зугаалж эхэлдэг арай ч дээ дэндүү бүр тхтварын мөнгөөр туршлага судлах нэртэй дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээг үзэхээр явж байсан тохиолдлууд гарч байсан шүү тэгээд тэднийг зугаалуулах татвар нь ажил хийж буй аж ахуйн нэгжүүдээ хоосруулдаг, дампууруулдаг, татан буулгадаг за үгүйдээ монголд байгаа бүх юмны үнэ өртөг гэж таийсан олон бараа үйлчилгээ тэр америк европоос илүү өндөр үнэ өртөгтэй бид дэндүү амар төйван байх юм даа
Bat [103.57.92.235] 2025-02-13 16:43:57
Одоо болимоор юм доо татвар төлөгчидийн мөнгөөр зугаалж